"Ирэх оны төсвийн төсөлд Орос, Хятадын эрсдэлийг тооцоогүй байна"

"Ирэх оны төсвийн төсөлд Орос, Хятадын эрсдэлийг тооцоогүй байна"

"Ирэх оны төсвийн төсөлд Орос, Хятадын эрсдэлийг тооцоогүй байна"

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Монголын улс төр одоогоор ээдрээтэй нөхцөл байдалд байна. Улс төрийн байдал ороо бусгаа байх нь  эдийн засагтаа яаж нөлөөлөх вэ. Одоогоор Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ер нь ямар байна?

-Яах вэ, албан ёсны статистикийг харахад бол байдал бас боломжийн гайгүй байгаа л даа. Яагаад гэвэл сүүлийн үед нүүрсний үнэ өссөн нь эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Хоёрдугаарт, БНХАУ-ын талаас нүүрсний татан авалт сайжирсан учраас Монгол Улсын экспортын хувь хэмжээ дагаад сайжирсан. Экспорт сайжрахаар дагаад эдийн засгийн өсөлтийн үндэслэлүүд сайжирчихаж байна. Мөн иргэдийн хувьд гадагшаа явах сонирхолтой болчихсон учраас визэнд орохын тулд НДШ-ээ төлсөн байх нь чухал шалгуур болсон. Иймд нийгмийн даатгал төлөх сонирхол нэмэгдсэн гэж харж байна.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн статистик бас аятайхан харагдаад байна. Статистикаас харахад ажилгүйдэл нэлээн буурчихсан, хөдөлмөр эрхлэлт нэлээн өсчихсөн харагдаж байна лээ.

Харин инфляц харьцангуй өндөр байна. Ялангуяа нийт хүн амын талаас илүү нь амьдарч байгаа нийслэл Улаанбаатар хотод инфляцын түвшин өндөр байна. Монголд инфляцыг тооцохдоо ашиглаж байгаа аргачлалын хувьд бага зэрэг маргаан дагуулдаг. Учир нь үнийн өсөлт нь хамгийн их мэдрэгддэг бараануудын хэрэглээний сагсан дахь эзлэх хувь хэмжээ бага байдаг. Тиймээс үнэ харьцангуй тогтвортой байдаг бараануудын жиндээ дарагдаад дундаж инфляцын шалтгаан нь нэг их өндөр биш юм шиг санагдаад байдаг. Гэхдээ л албан ёсны байгууллагаас зарласан дүн мэдээгээр 9 хувийн инфляцтай байна гэдэг өндөр байна. Яг бодитоор иргэдийн хүнсний хэрэглээг тооцоод үзэхээр хүнсний бараа бүтээгдэхүүний инфляц өндөр байна.

Дэлхийн бусад улс тэр дундаа хөгжингүй орнуудын айл өрхүүдийн өрхийн сарын зарлагын 30 хувь нь хүнс хоол хүнс байдаг. Харин манайд айл өрхүүдийн өрхийн сарын зарлагын 70 хувь нь хоол хүнсний зарлага байдаг. Тиймээс хоол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эмзэг бүлгийн болоод бага орлоготой иргэдэд нэлээд хүндээр тусах эрсдэл өндөр байна.

Үргэлжлүүлээд төгрөгийн ханш бага зэрэг суларч байна. Учир нь Монголд гаднын хөрөнгө оруулалт огт хийгдэхгүй байна. Тухайлбал, дэлхий даяар ирээдүйд газрын ховор элементийн зах зээл хурдацтай өсөх, хөгжих нь тодорхой харагдаж байна. Гэтэл Монголчууд ганцхан "Халзан бүрэгтэй" төслөө яаж балбаж унагаж байгаа билээ. Иймэрхүү байдлаар бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй унагаад байх юм бол, үр дүнд нь төгрөгийн ханш улам суларна. Төгрөгийн ханш сулрахаар импортын барааны үнэ цаашдаа өснө. Ялангуяа эм тарианы үнэ асар хурдацтай өснө. Энэ нь эргээд эмзэг бүлгийнхэнд, ялангуяа эм тарианаас хамааралтай хүмүүст нөлөөлнө. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаармаар байна. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтийг аваад үзэхээр ихэнх нь харьцангуй боломжийн байгаа боловч хамгийн эмзэг байгаа үзүүлэлт нь одоогоор төгрөгийн ханш сулрах магадлал өндөр байна.

-Дотоодын эдийн засгийн хувьд нөхцөл байдал ийм дүр зурагтай байгаа юм байна. Тэгвэл Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлдэг хөрш орнуудын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа бол. Ойрын үед учирч болох эрсдэл, хүндрэл байна уу?

-Гол эрсдэл гадаадад байна. Тухайлбал, Монгол Улс бензин, дизель, түлш, цахилгааны хувьд хойд хөршөөсөө бүрэн хараат. Гэтэл хойд хөршид үргэлжилж байгаа дайны нөхцөл байдал сунжрах магадлалтай байна. Хоёрдугаарт, бензин дизелийнх нь үйлдвэрүүд дайралтад өртөж оросууд дотоодынхоо хэрэглээндээ картын бараа гэдэг шиг хязгаарлалт тогтоож эхлээд байна. Энэ бол нэлээн том аюул.

Түүнчлэн Орост бол инфляцын хувь хэмжээ өсч байгаатай холбоотой эрсдэлүүд ч бий болж байна. Бензин, дизель цаашид ховордвол үнэ өснө. Улмаар найдвартай хангалтын сүлжээнд доголдол үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс тэнд том эрсдэл үүссэн гэсэн үг.

Тэгвэл өмнөд хөрш болох БНХАУ-д дефляц явах магадлал өндөртэй байна. Дефляц гэдэг чинь үнэ буурах үзэгдэл шүү дээ. Угтаа Орост инфляцын аюул, Хятадад дефляцын аюул байна гэсэн үг. Хятадад үнэ буурах буюу дефляц бий болвол иргэд "үнэ нь улам буурах юм чинь" гээд юм худалдаж авахаа больчихдог. Иргэд худалдан авалт хийхгүй болохоор үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ зарж чадахгүй дампуураад, хөрөнгө оруулалт зогсоод, эдийн засаг нь агшаад эхэлдэг.

Япон улс 1990-ээд оны эхээр дефляцид өртөөд баларсан шүү дээ. Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд бодлогынхоо хүүг бууруулсан ч иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авдаггүй. Төсвийнхөө алдагдлыг нэмэгдүүлсэн ч эдийн засаг нь өсөөгүй. Эдийн засгаа эрчимжүүлэхээр маш олон төрлийн бодлогын арга хэмжээ авсан ч үр дүнгүй хоосон зардал болоод өнгөрсөн. Улмаар Японы эдийн засаг зогсонги байдалд орж, хүн амын өсөлт нь ч зогсонги байдалд орсон. Үүнээс үүдэн хөгжлийнхөө 10 жилийг алдсан гэж үздэг.

Хятад улсын хувьд Японы араас орох магадлал өндөр, дефляцын аюул өндөр байна. Эдийн засаг нь өсөх бус агшаад эхлэж байна. Хятадын зах зээл экспортоосоо асар их хараат. Экспорт нь импортоосоо нэг их наяд ам.доллараар ашигтай гарч байж эдийн засаг нь өсч худалдааны тэнцэл нь ашигтай гарч, эдийн засаг нь өсдөг . Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Трамп Хятадад олон янзын тарифын хориг  тавьчихсан. Цаашид ч тавих хандлага байна. Өөрөөр хэлбэл, АНУ, Хятадын худалдааны дайн хурцадмал байдал руу шилжиж байгаа учраас Хятадаас Америк руу гаргаж байгаа экспортын хувь хэмжээ буурах хандлагатай байна. Хятадын дотоод хэрэглээ сулраад, дээр нь АНУ руу гаргаж байгаа экспорт нь сулрах юм бол эдийн засгийн өсөлт нь саарна. Тэртээ тэргүй Хятадын барилгын салбар хүнд байгаа. Гангийн үйлдвэрлэлийн хэмжээ цаашид ч буурах юм бол коксжих нүүрсний хэрэглээ нь дагаад буурна.

Энэ үзүүлэлтийг дагаад Монгол Улсаас авах импортын хувь хэмжэээ нь буурна гэсэн үг. БНХАУ-ын эдийн засаг нь сулрах аюул бодитой байна. Хэрэв Хятадууд дотоодынхоо уурхайнуудын үйл ажиллагааг дэмжинэ гэвэл Монголоос нүүрс авахаа больчихдог. Энэ мэт эрсдэлүүд гадаад орчинд байна.

-УИХ-аар ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байна. Гадаад орчинд нэгэнт олон төрлийн эрсдэл байгаа бол бид эрсдэлийн хувь хэмжээг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ. Ирэх онд БНХАУ-руу 90 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн нь хэр бодитой тооцоолол бол?

-Нэгдүгээрт, хятадууд авах эсэх нь л тодорхойгүй шүү дээ. Хятадууд Оросоос маш их хэмжээгээр нүүрс авч байна. Дээр нь өөрсдөө асар их нөөцтэй. Мөн Австрали нүүрснийхээ үнийг хямдруулж байна. Цаашлаад эдийн засаг нь хэр зэрэг өсөлттэй байхаас олон зүйл шалтгаална. Эдийн засаг нь бууралттай байвал нүүрс авахгүй шүү дээ.

Манай өрсөлдөгч нар олон байна. Эдгээр нөхцөл байдал сайн байлаа гэхэд манай тээврийн хүчин чадал, боомтын хүчин чадал нь 90 сая тонн хүргэж чадах уу үгүй юү гэдэг чинь асуудалтай. Тийм учраас миний хувьд ирэх оны төсвийн төслийг хэт өөдрөг төлөвлөсөн гэж харж байгаа.  Нөхцөл байдал ийм хүнд байхад 90 сая тонн нүүрс экспортлоно гэдэг ер нь хэцүү. Яагаад дахиад л өөдрөг төсвийн төсөл оруулаад ирсэн бэ гэдгийг нь харахаар нөгөө л нэг улс төрийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх орон зай  хайж байгаа харагдаж байна. Тухайлбал, Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийн санхүүжилтийн үлдэгдэл нь 700-800 тэрбум төгрөг байна. Ирэх жил зөвхөн хүүгийнх нь төлбөрт 150 тэрбум төгрөг өгөхөөр харагдаж байна. Энэ 150 тэрбум төгрөгөөр багш, эмч, сувилагч нарын цалинг нэмэгдүүлээд, хүрэлцээг нь нэмэгдүүлж болно. Цаашлаад эдийн засгийн хамгийн том гацаа болж байгаа эрчим хүчний асуудлыг шийдэхийн тулд цахилгаан станц барьж болно. Дээр нь ирэх онд дээрх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн тулд дахиад 500-600 тэрбум төгрөг тусгачихсан байна. Өөрөөр хэлбэл, нийт 1.5 их наяд төгрөгийг Шинэ хоршоо-Чинээлэг малчин зэрэг хөтөлбөрүүдэд зарцуулах нь. Энэ бол асар их мөнгө шүү дээ. Ийм хэмжээний мөнгөөр эдийн засагт эргээд орох өгөөж өндөртэй олон зүйл хийж болно. Үүний хажуугаар баригдаж эхлээд ашиглалтад ордоггүй балгас болчихдог, эсвэл ашиглалтад орсон ч жилдээ 1-2 удаа ашиглагддаг соёлын ордон, иргэдийг мэдээллээр хангах төв зэргийг 10 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байна. Энэ мэтчилэн үр ашиггүй зардлууд олон харагдаж байна.

Төсвөөс үргүй зардлуудаа хасаж чадах юм бол ойролцоогоор хоёр их наяд төгрөг хэмнэж болохоор харагдаж байна.  Энэ мөнгөөр гомдол, тэмцэл гаргаад байгаа багш, сувилагч нарын цалинг 30-40 хувиар нэмэх боломжтой.

Тийм учраас ирэх оны төсвийн төсөл дээр нэгдүгээрт хөрш орнууд болох Орос, Хятадын эрсдэлийг сайн тооцоогүй байна. Хоёрдугаарт, асар их үргүй зардал дагуулсан улс төрийн шинжтэй төсөл хөтөлбөрүүдийнхээ зардлыг танаж чадаагүй байна. Хамгийн гол нь эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарч, хөрөнгө оруулалт хийх нь чухал байна. Монголд багш нар гар дээрээ 400 ам.долларын цалин авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Гэтэл Хятадад бага ангийн багш 4000 ам.доллар, Казахстанд  сард 700 орчим ам.доллар авч байна. Швед,Норвегид сард 12-15 мянга евро авч байна.

Гэтэл Монголд бага ангийн багш нар өчүүхэн бага цалин авахаас гадна нэг ангид хичээллэж байгаа хүүхдүүдийн тоо нь олон улстай харьцуулахад бараг хоёр дахин их байна. Өндөр хөгжилтэй улс оронд нэг анги хамгийн ихдээ 30 хүүхэдтэй байна. Энэ хэмжээнээс дээшээ гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэгээд нэг ангийг хоёр багш хариуцан ажиллаж байна. Гэтэл манайд нэг багш 50-60 хүүхдэд багшилж байна.

Ирээдүй хойч, үр  хүүхдүүддээ анхаарч хөрөнгө оруулалт хийхгүйгээр  дахиж сонгогдохоо боддог хувалзнуудын төлөө эмч, багш нарт зориулагдах мөнгийг үрэн таран хийж  байна.

Шинэ хоршоо хөтөлбөр чинь ердөө 24 мянган малчинд зориулсан хөтөлбөр. Гэтэл уг хөтөлбөрийн санхүүжилтийг дагаад машины импорт нэмэгдсэн байна. Монгол Улс жилд 60 мянган суудлын автомашин импортолдог бол гэтэл 2024 онд 123 мянган суудлын автомашин импортолсон байна. Зөвхөн суудлын автомашин шүү дээ. Энэ он гарсаар эхний улирлын байдлаар гэхэд хэвийн хэмжээнээс 200-300 сая доллараар илүү их автомашин импортолчихсон байна. Бид арайхийж олж байгаа жоохон ам.доллараа хуучин машинд зарцуулж байна.

-Засгийн газар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй ийм үед Монгол Улсын гадаад нөхцөл байдал, зээлжих зэрэглэлд ямар нөлөө үзүүлэх бол?

-Шинээр байгуулагдсан Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад 100 гаруй л хоног болж байна. Ядаж уламжлал ёсоор 1.5-2 жил Засгийн газраа ажиллуулахгүй бол нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагавар бий болох нь тодорхой. Олон улстай олон түвшинд хамтарч ажиллахаар яриа хэлэлцээрүүд хийгдсэн байх. Гэтэл дахиад Засгийн газар нь өөрчлөгдөж, бүх зүйлийг шнээр эхлүүлнэ гэдэг хэцүү. Манайх шиг улс чинь Засгийн газраасаа бүх зүйл нь хараат байдаг.

Зээлжих зэрэглэлийн үнэлгээн дээр Монгол Улсын үнэлгээг доош нь татаж магадгүй үзүүлэлт нь улс төрийн тогтворгүй байдал гэдгийг анхааруулж ирсэн. Хэрэв дахиад Засгийн газар огцрох юм бол хөрөнгө оруулалтууд зогсож, зээлжих зэрэглэлийн үнэлгээ буурна.

Нэмээд гадаад өр төлбөр, хүүгийн бондын төлбөр өснө. Ирэх онд ойролцоогоор 3.7 их наяд төгрөгийг зөвхөн гаднаас авсан зээл, бондын төлбөрт. Ихэнх нь зээлийн хүү байгаа. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдлаас үүдээд зээлийн хүү өснө. Ам.долларын ханш ч өснө. Нэг ёсондоо эдийн засагтаа асар өндөр эрсдэл бий болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.87.54

халзан бүргэтэйг ухаачээ

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.190.143

Ene hen be, medeh ch uguin bn

Avatar

Нэргүй 2025-10-06 1.146.214.107

Эби ийн тавиул

Avatar

Зочин 2025-10-06 66.181.178.110

Шинэ хоршооны мөнгө бүгд пруис машин болоод дуусч байгаам байна.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.105

ХҮЗҮҮГҮЙ АВИЛГАЧИЙН ТАВИУЛ АВИЛГАЧ ТИЙМ МУНДАГ БАЙСАН ЮМ БОЛ ОЮУ ТОЛГОЙН ЛУЙВРЫГ ЗОГССОХГҮЙ УГААДАС ГУДРААД ГӨЛӨГНӨӨД ДАЛДАРСАН ХУЛГАЙЧ ХУЦААЧ

Avatar

Иргэн 2025-10-06 66.181.183.113

за чам шиг хулгайч дугнэхгуй шоронд хийхгуй энэ муу новшийг

Avatar

I.OTGONBAYR 2025-10-06 122.201.31.198

ZA…OROS. HYTAD. ULSAAS. UUR. ULS. BDAGGUI. YUMUU. EDIN. ZASAG GEJ. YU. MBE…MONGOL. ULS. MAH. SHUL SUU. TARAGAAR. BAYNL. BNA..EDIIN. ZASGIIN. HICHEELEE. SAIN. SURAARAI..ULSIIN. HUGJILD. NAM. HAMAAGUI..ULS. TURCHID. HAMAAGUI. ARD. TUMENL. HAMAATAI..BID. NARIIG. IHL UDAAN. TARCHLAAG. YUMNII. BAINGA. USGUDUG. MANAIH. SHIG. ULS. DELHIID. BAIHGUI…
BAINGAL. HARUUL. GUIHIINMAA..TIIML. MUNDAG. YUM BOL. EDIIN. ZASGAA. UUDN. TATCHAARAI..

Avatar

Иргэн 2025-10-06 202.9.46.21

Отгочулуу зөв хэллээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 103.57.95.34

👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

Avatar

Gan 2025-10-06 203.23.199.2

School Type Salary (KZT)
Public Schools 150,000 – 300,000 per month
Private Schools 250,000 – 600,000 per month
Private Language Schools 200,000 – 500,000 per month
International Schools 600,000 – 1,500,000 per month
Казакстан улсын ерөнхий боловсролын сургуулийн багшийн цалин 274.5-549 $. Худлаа мэдээлэл бичихээ боль

Avatar

зочин 2025-10-06 192.82.64.153

эдийн засагч нэртэй урвагч нохой, оюу толгойн ТУЗ-н гишүүн байх даа юу хийж байсан бэ, ямар санал санаачлага гаргаж нааштайгаар шийдүүлж байв

Avatar

Нэргүй 2025-10-06 103.168.34.12

гадаад. дотоод хоёулаа. нөлөөлж байна. гэхдээ. дотоод. нь. гадаадаас. илүү. юу. гэхээс. дутуугүй. шулжбайна. хуулийн. заалтанд. хүртэл. нөлөөлж. байна. ёрөнхийлөгчөөсөө. аваад. гадаад компаниханд. худалдагдаж. байна. бэлээхэн. хахуул. авч. гэрээ. зхийсэн. зарлагдаж. буй. компанитай. гэрээ. хийлгээд. тэнд. нь. очиж. зөвшөөрч. гэрээ. хийгээд. л

Avatar

М.Амар настан. 2025-10-06 202.126.90.191

Улс оронд ашигтай орд газрыг ашиглах болохоор орон нутгийнхан элдэв новшнуудын гар хөл болж хэдэн төг авч төвөг чирэгдэл болдогийг хуулийн хүрээнд таслан зогсоох хэрэгтэй.Монгол улс холбооны биш НЭГДМЭЛ УЛС шүү.Тэр байгалийн баялаг бий болоход бид нар хүн ч болж амжаагүй байсан гэдгээ бодоорой.1911 оны эрх чөлөөний, 1921 оны ардын хувьсгал,1939 оны халхын голын байлдаанд тэр орон нутгаас нь хүн оролцоогүй ч байж магадгүй.

Avatar

Зочин 2025-10-06 103.212.116.18

Шинэ хоршоо төслийн явцад аудит оруулж үр длнг урьдчилсан байдлаар дүгнээ Дараа нь бөөн хулгай луйвар ярих гэж байгаа пм

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.240

Энэ шүүхээс ял аваагүй юм уу? Юу эдийн засагч, мэргэжлийн хулгайч биз дээ, иймэрхүү хүмүүсээс ярилцлага авч байвал танай сайтын нэр хүнд улам уруудана. Худлаа ярина эдийн засгийн А ч байхгүй нөхөр шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 43.242.242.59

АН-ын эдийн засагч Отгочулуу дандаа эрх баригч Засгийн газрыг муулж ярилцлага өгдөг. Нэг талыг барьж ярих нь өрөөсгөл юм даа

Avatar

Нэргүй 2025-10-06 202.131.227.42

Harin tiin. Odoo bur uidaad durgu hureed bdg bolchlo

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.221

Энэ муу эх орноосоо урвагч одоо нэг РиоТинто Оюу толгой гээд яриач

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.76

Отгочулууний зөв,ер нь бодоход энэ их нүүрс тойрсон бас цус шинжээчдийн элийрэл нь гаднаас шидсэн чулуу байх магадлал өндөр монголчуудыг хооронд нь алалцуулж байгаад бизнесийн орон зайг нь хумиад өөрсдөө эзлээд авбал нэгд өөрсдөд нь хэрэгтэй хоерд дуулгавартай заасан замаар нь явах боломжтой гэж харж байж болно.Манай тусгай байгууллагууд үүнд анхаарах биз

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.204

Urvasan xulgaichaa chi amaa tat zailaa. Muu yaltan!

Avatar

Isee 2025-10-06 103.229.120.206

Энэ залуу маш ханатай юм яриад л байгаа. Тэр шинэ хоршоо бол ямар ч хэрэггүй, санал худалдаж авах үүргээ гүйцэтгээд эдийн засгаа хорлочихсон хөтөлбөр. Үр дүнд нүүрсний хулгайчид л төрийн эрхийг авч туйлж байна даа

Avatar

Нэргүй 2025-10-06 124.158.108.47

Шинэ хоршоо бол АБ -ын хулгайгаа нууж ямөрч өргөөр хөмөөгүй сонгуульд зориулсан мөнгө. Энэ мөнгийг ард түмэн төлнө.

Avatar

зочин 2025-10-06 202.70.38.91

Шинэ хоршоо гэгч сонгуулийн санал авах л арга байсан, хөгжил дэвштлд үр дүн ер гараагүй дээ

Avatar

mr 2025-10-06 203.98.76.176

Отгочулуу эдийн засагч бодитой үнэнээр хэлсэн байна. Сонсох хэрэгтэй түүний зөвлөлгөөг

Avatar

Хулгай 2025-10-06 202.9.46.21

Хулгайн эрсдлийг сайтар тооцох ёстой. Битүү хулгайч нар.

Avatar

Нэргүй 2025-10-06 64.119.29.144

Менгений эдийн засагч юугаа мэдэх вэ дээ. Хуцахаас еер чадваргуй юм чинь …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж