Сурвалжлага: Нарантуул зах хүнгүй болсон үгүйг Х.Нямбаатар өөрөө ирж үзэх хэрэгтэй

Сурвалжлага: Нарантуул зах хүнгүй болсон үгүйг Х.Нямбаатар өөрөө ирж үзэх хэрэгтэй

Сурвалжлага: Нарантуул зах хүнгүй болсон үгүйг Х.Нямбаатар өөрөө ирж үзэх хэрэгтэй

Хотын дарга Х.Нямбаатар 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөсөн талаар танилцуулж байсан. Тэгвэл 2025 оны есдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар "Нарантуул" олон улсын худалдааны төвд хүн очихоо больсон байна, нүүлгэнэ гэж мэдэгдсэн билээ. Иймд манай сурвалжлах баг "Нарантуул" олон улсын худалдааны төвөөс энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.


Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай хүртэл бий гэгддэг "Нарантуул" зах олны хөл хөдөлгөөнд дарагджээ. Ингэж хэлэхийн учир нь, ахмад настнуудын тэтгэвэр бууж, эмээ өвөө нар ач, зээ нартаа хавар, намрын хувцас авч өгч харагдана. Тэдний нэгийг Д.Дондог гэх ба 60 гаруй настай. Д.Дондог зээ хүүтэйгээ хамт амьдардаг бөгөөд гадаа хүйтэрсэн тул 10 настай хүүхдээ хувцаслах гэж "Нарантуул" худалдааны төвийг зорин иржээ. Тэрбээр, "Нарантуул захын үнэ бусад худалдааны төвийг бодвол харьцангуй хямд санагддаг. Тэгээд бас хувцасны олон сонголттой болжээ. Сүүлийн үеийн хүүхдүүдийн өмсөж зүүх, идэж хэрэглэх зүйл бид нарын үеэс эрс өөр. Ардчилал гараад хүн бүр тэгш эрхтэй болж, янз бүрийн хувцас хэрэглэл өмсөж, зүүх эрхтэй болжээ" гэв.

Хотын дарга Х.Нямбаатарын танилцуулснаар, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд "Нарантуул", "Хархорин", "Да Хүрээ", 100 айл зэрэг томоохон худалдаа, үйлчилгээний төвүүдийг нүүлгэнэ гэж нийслэлийн дарга нар 2007 оноос хойш ярьж байгаа. Туулын хурдны замыг 20-30 сарын дотор барьж дуусгана гэх тооцоолол бий. Тиймээс нийслэлээс Нарантуул захын удирдлагуудтай уулзаж, нүүлгэх санал тавьсан аж.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Дэлхийн жишигт хурдны замынхаа орц, гарцан дээр томоохон худалдааны төвүүд байдаг. Манайх шиг айлуудынхаа сууршлийн бүсэд байрлалтай улс бараг л байхгүй. Нарантуул худалдааны төв 21 аймгийн хүнсний болон ахуйн бараа, малын эм хэрэгслийн бөөний төв болчихоод байгаа учраас Туулын хурдны замынхаа баруун хэсэгт буюу Туул голын хойд хэсэгт Нарантуул захыг шилжүүлнэ. Харин одоогийн газар дээр нь орон сууц барих зориулалтыг нь өөрчилж өгье гэдэг уулзалт, хэлэлцээрийг хийнэ. Тэгэхээр Улаанбаатар хот баруун талдаа нэг авто худалдааны төвтэй, зүүн талдаа нэг худалдааны төвтэй болно. Ирэх гурван жилийн хугацаанд замаа барьж дуусгах учраас энэ хугацаанд Нарантуул захыг байгуулах шаардлатай" гэж онцолсон юм.

Мөн "Нарантуул" олон улсын худалдааны төвд хүн очихгүй болсон байна, нүүлгэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар сүүлд мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээрээ "Нарантуул" худалдааны төвийн хөл хөдөлгөөн улирал солигдох үе, баяр наадмын үеэр ачаалал эрс нэмэгддэг талаар худалдаа эрхлэгч Б.Халиун хэлж байна. Б.Халиун "Нарантуул" захад лангуу ажиллуулаад 10 гаруй жил болж байгаа аж. Ингэхдээ хүнгүй үед доод талдаа 500 мянган төгрөг, дээд талдаа гурван сая төгрөг хийдэг ажээ. Тэрбээр хэлэхдээ "Хотын дарга Х.Нямбаатар Нарантуул захаар хүн орохоо байсан гэж хэлсэн байсан. Үнэхээр хүн орохгүй байгаа, худалдан авалт байхгүй байгаа эсэхийг өөрийн нүдээр ирж харах хэрэгтэй. Тэгж байж нүүлгэх талаар ярь. Нарантуул худалдааны төв бол олон улсын худалдааны төв, эндээс зүүн аймаг болон баруун аймгийн хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Тийм байхад хүнгүй болжээ гэж хэлж байгаа нь худал. Үнэхээр хүнгүй бол энд лангуу авч түрээс өгөх шаардлагагүй. Иймд худал мэдээллээр иргэдийн тархийг угаахаа болох хэрэгтэй" гэв.

Наймаачин У.Сүхболд хэлэхдээ "Миний хувьд сүүлийн 20 гаруй жил энд хүүхдийн тасаг дээр хүүхдийн хувцас зарж байна. Хотын даргын хийсэн мэдээллийг хэдэн газраас харсан. Хараад гайхаж байлаа. Үнэхээр очих хүнгүй болсон гэж хэлсэн байсан. Хотын дарга зах дээрээс худалдан авалт хийхгүй нь тодорхой. Тийм байхад өөрөө ирж авахгүй юм гэхэд өрөөл нэгэн ирэх замыг нь хааж болохгүй байх. Хотын даргыг өөрийн биеэр ирж үз гэж хэлмээр байна. Бид хүнгүй, ашиггүй бол өдөржин энд даарч суух шаардлага байхгүй. Ашигтай, худалдан авч нар байгаа болохоор энд сууж байна. Гэхдээ үнэхээр энэ хэсгийн талбайг чөлөөлж захыг өөр тийшээ нүүлгэнэ гэвэл өөр арга байхгүй байх. Х.Нямбаатар түцнүүдийг ямар аймар аргаар зөөж байгааг харсан учир тийм зүйл Нарантуул худалдааны төв дээр л битгий гараасай гэж хүсч байна. Хотынхоо сайн сайхны төлөө бол лангуугаа буулгаж чадна" гэлээ.

Харин наймаачин З.Ариунсүх "Нарантуул захыг нүүлгэх талаар 2007 оноос хойш яригдаж байгаа. Гэхдээ тэр үеэс хойш Нарантуул худалдааны төвийг зорин ирэх иргэдийн тоо цөөрсөн гэж хэлж болно. Нөгөө талаараа наймаа эрхчлэгчид цахим худалдааны эсрэг гарсан.  Харин зарим хэрэглэгч өөрийн гараар барьж, хүрч хувцас авах сонирхолтой байдаг. Тийм болохоор өнөөдөр хүртэл Нарантуул худалдааны төвийн зогсоол нь дүүрч, лангуу бүр дээр худалдан авалт хийхээр 2-3 хүн зогсож байна. Хүн бүр ашигтай ажиллана гэж байхгүй. Нэг нь өдөрт орлого сайн байхад өөр нэгэн лангууны наймаачин орлого муу байхыг үгүйсгэхгүй. Тийм байхад Нарантуул захыг хүнгүй болсон гэж хэлэх нь буруу. Үнэхээр хурдны зам баригдана гэж байгаа бол газрыг чөлөөлөх хэрэгтэй. Тийм байхад худал хэлж хүмүүсийг төөрөгдүүлэх шаардлага байхгүй. Бид түрээсээр үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс. Хотын дарга Х.Нямбаатарыг хөөсөн хөөгөөгүй үнэхээр хүнгүй бол өөрсдөө гараад явна. Даанч тийм биш байна. Хүмүүс Нарантуул дээр лангуу авах сонирхолтой хүмүүс бий.  Тийм байхад нүүлгэх ажиллагаа хийхийн тулд үйлчлүүлэгч байхгүй гэж байгаа нь инээдэм юм" гэлээ.

Мөн энэ талаар иргэн Х.Болор хэлэхдээ "Нарантуул зах бол хуучирсан зах. Бусад захууд шинэчлэгдэж байхад Нарантуул бол яг л хуучин өмхий үнэр ханхлуулсан захуудыг нэг. Энэ хэсгийн айл өрхүүдийн дийлэнх нь хог дотор байгаа мэтээр мэдрэмж авдаг байх. Манай нэг найзын Нарантуул замын Түмэн наст хотхонд байдаг байсан. Энэ хавьд архи уудаг хүмүүс олон байсан болохоор байршлаа өөрчилсөн. Нарантуул захыг нүүлгэхийг хувь иргэний зүгээс дэмжиж байгаа. Энэ хавьд шинэчлэл хийх цаг болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

73 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-06 202.179.25.158

Хурдан нүүлгээ хотын төвд заваарсан юм бөөн түгжрэлийн нэг шалтгаан мөн хотийн төвөөс зайдуу байх хэрэгтэй хотийн өнгө үзэмж орчин хүн амьдрахад нөхцөл бүрдсэн байх хэрэгтэй. Бөөн тоос шороо чимээ шуугиан түгжрэл ,хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигаас нийслэлийн иргэд буюу нийтийн эрх ашиг нэн тэргүүнд эрх үүэг ярих гээд байгаа бол Сайхансамбуу больмоор юм уг газрыг яаж өмчилж авсныг сурвалжлага хийх хэрэгтэй.Өгөөмөр захыг бас нүүлгэвэл бас таарна

Avatar

Зочинд 2025-10-06 66.181.184.209

Нарантуул захыг зайдуу газар л нүүлгэж энд буулгасан шүү дээ.Өөрсдөө л тойруулаад байшин хотхон барьчихсан болохоос.Чи өөрөө л манай хотоос зайлаа.зах гэхээр л заавал хол байх ёстой юм уу с** минь.

Avatar

Зочин 2025-10-06 66.181.179.236

УБ хотод хамт амьдарч байж ирээд үзчих юман дээр яах гэж худлаа ярьж байдаг бнаа . Ёстой жинхэнэ вакумжсан хүн юм бишүү . Ойр тойрныхон нь хоёр дох өдөр ирж үзчихээд хүнгүй бол ихлоо гэсэн бололтой шүү . Ямар мэдээлэл аваад яаж ажлаа хийгээд бнаа

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.185.148

narantuul bars 2 tugjreeniii golomt bolj bna daaaa

Avatar

Нэргүй 2025-10-06 103.212.116.23

ТҮЦ гүй сайхан л байна.Монгол гэр энэ тэр бол байж болийшт. Эрээний хог бол дэмий дээ.

Avatar

Bold 2025-10-06 202.9.47.54

500 gaad say shaajina tiim bl bhgui shv

Avatar

Нэргүй 2025-10-06 49.109.2.55

Хурдан нүүлгэ

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.91.153

зах унэтэй болоод юм авахааргуй болсын байна дээ.

Avatar

Бодит байдал 2025-10-06 103.57.92.95

хэрүүлийн бузрууд аа,сайн ч байсан эсэргүүцнэ,саар ч байсан эсэргүүцнэ.Наад Нарантуул хэмээх түгжрэлийн төвөө бушуухан нүүлгэ.Зөвхөн өөрийн өчүүхэн эрх ашгаа боддог зангаа больцгоо

Avatar

Нэргүй 2025-10-06 43.242.243.245

sard 10 ter bumin orlogotoi Hun Mongoldoo gants tom uildverlel bariad ogchihoosoi nuulgej chadahgui ni oilgomjtoi songuuliar mongo avah gj shantaalchilj bgaa

Avatar

Зочин 2025-10-06 202.9.47.87

100 айлыг нүүлгэнэ гэж хичнээн ч жил ярьж байна даа.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.234

100 айл, Нарантуул захуудыг нүүлгэчихвэл том амжилт, том ажил шүү

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.179

Угаасаа очихоо больсон ш дэ хүмүүс

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-06 66.181.176.60

Нарантуул зах холдоод.очдоггүй.
ХАРХОРИН ЗАХ.ойр учир.очдог.(20мин).

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.45

тэнэг

Avatar

Er 2025-10-06 202.9.47.54

hench gertee oir gazar ochno shd ** s** ve

Avatar

Zochin 2025-10-06 202.126.90.32

eoo ta nar chin yaasan holduu tugjreldee durtai shaarnuud be bas uniin sudalgaa ch gj ym alga narantuul deer oligto ym yu bdii bi law medehchgui ym bn YG ijilhen baraag bur iluu únete zardgiig naimachid ni oorsdoo 200 300 undgiig 2 3 bairtaig l medne nuulgewel taarna tegwel tugjrel joohoon ch gesen buurna

Avatar

зочин 2025-10-06 59.153.113.230

Наймаачид нь өөрсдөө хүн ирэхгүй хэцүү байна гээд л байдаггүй бил үү

Avatar

Иргэн 2025-10-06 59.153.114.162

очих хүнгүй болсон нь үнэншд харин Нямбаатар нүүлгэж чадах үгүй нь сонин байна

Avatar

Нэргүй 2025-10-06 103.229.122.16

ergu teneg sait nertei maluudaa zah hungui baih hend hamaatai ym er n

Avatar

Нэргүй 2025-10-06 103.212.162.93

ard tumend hamaatai bh

Avatar

Нэргүй 2025-10-06 194.233.82.226

ядуу ард төмөнд хамаатай гээшш kkk

Avatar

Зочин 2025-10-06 202.9.47.67

Хүн бүр тэгш эрхтэй болсон гэнэ үү. Мөн янз бүрийн хувцас хэрэглэл өмсөх зүүх эрхтэй болсон ч гэх шиг…. Үхсэний тэгш эрх байгаа юм бэ. Би 50-иад оноос хойш амьдар ч байна. Өмсөх, зүүхээ хязгаарлуулсан юм хэзээ ч байгаагүй. Арайч дээ, өнгөрсөн үерүүгээ битгий нулим..

Avatar

Goo 2025-10-06 202.126.91.52

saihansambuu s** mungu tulj bichuled bgan bhda nuulgeech

Avatar

Gaariachin 2025-10-06 202.126.91.52

saikhanssmbuu gej shunalt uvgunuus bolj narantuul zah naimaachdiin tuv bish nairgaachdin tuv bolod udaj bna end hudaldaa hiideg hudaldaachid doyor eruul bie saruul uhaantai hun olohod berkh bolson uvliin ider 9iin huitend olson orlogoroo spirt uuj l huitniig davj bna da

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.106

САИХАНСАНБУ НАРАНТУЛАС САРД 10 ТЭРБУМЫГ ОЛДОГ МАШ БАГА ТАТВАР ТӨЛДӨГ ШАНХАИ ГЕРМАНД ҮЛ ХӨДЛӨХ ХУДАЛДАЖ АВДАГ Н НУЦ БИШ

Avatar

Зочин 2025-10-06 66.181.188.128

Дэнжийн 1000аас нүүлгээд одоогийн НАРАН ТУУЛ захад орж байхад ойр хавьд айлууд орон сууц байхгүй л байсан. Газар олголт болон зах зээлээ дагаад одоо битүү болжээ. Хаашаа нүүлгэсэн ч адилхан даа. Түүний оронд өдөр дутамын хэрэгцээний бараа биш машин болон сэлбэгийн, барилгын материалын захаа нүүлгэх хэрэгтэй.

Avatar

Нямбактерт 2025-10-06 66.181.184.209

Сул мөнгө олдог хүмүүс юу гэж зах орох вэ.Цалингаараа амьдардаг хүмүүс наад ад үзээд байгаа захуудаас чинь л юмаа авдаг.Дүнжингарав ,Сандуй гээд л бүгд Нрантуулыг бараадаж баригдсан биз дээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.98

Өөрсдөө сайн дураараа захын хажууд байр авчхаад ад үзээд бдаг

Avatar

иргэн 2025-10-06 103.229.122.204

Нямбаатар дарангуйлагч дандаа Зүүдээ биелүүлэх гэж Ард иргэдийнхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна,

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.40.237

Альч жоохон дарганцар долооогч суга цавныхан салахгүй унхаар нь дэвсэлдэг лалрууд ихдэээ

Avatar

Нэргүй 2025-10-06 103.57.92.171

х***а бараа нэртэй хог

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.164.211

үнэхээр хүнгүй болсон байна лээ, нарантуулаар орохоо байгаад удаж байнаа. нүүлгэх хэрэгтэй

Avatar

Хариулт 2025-10-06 66.181.188.128

193.57.92. 171 бол нэг жижиг дэлгүүртэй нөхөр байгаа . Тэгээд олон түмний хөлөөс БӨӨНИЙ ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ зайлуулж орлого олочих санаатай АЙН. Түүнийг оронд өдөр дутамын хэрэгцээний биш текникийн зах , барилгын материалын захыг нүүлгэх хэрэгтэй шүү

Avatar

бөбө 2025-10-06 66.181.176.241

Сеүл хүртэл төвдөө хэд хэдэн захтай байдаг. Барааны үнэ өсөөд байгаа нь худалдаачид болон иргэдийг уулзуулах боломжуудыг нээж өгөхгүй эсрэг бодлого эс үйлдлээрээ явуулаад байгаа. Зүй нь хот төлөвлөлтдөө болон ерөнхий төлөвлөгөө, А даалгавар өгөхдөө үүнийг бодолцож байх ёстой. Ногоо ногоочдын гараас авах боломж алга. Үнэтэй байрны дэлгүүрт түрээсээс болоод үнэтэй л болно. "Цэгцэлнэ" гэдэг бол дэлхий дээрх хамгийн тэнэг үг гэж би хэлээ л байгаа.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.182.152

дэлхий нийтийн чиг хандлагаа дагаад хүссэн хүсээгүй зах худалдааны төв шоппинг моллууд тун удахгүй дампуураад алга болно санаа зоволтгүй

Avatar

ужуж 2025-10-06 66.181.176.241

хуцдаг гөлөг вэ.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.221

Нянгар болбоос зүгээр л нэг ажлын хувцас өмссөн дээрэмчин л дээ

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.88.78

нямбаатараа чи өөрөө хотын захдаа оч Нарантуул бүх ард түмний зах, захаас юмаа цуглуулах гэж хотын захруу түгжирмээргүй байна шүү

Avatar

Нэргүй 2025-10-06 202.21.107.13

Олон ганц бие ээжүүдийн хүүхдүүдийг тэжээж байгаа зах шүү

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.95

Hyngui bolson n unenshdee

Avatar

зочин 2025-10-06 202.21.100.210

Нарантуулыг хотоос гаргах нь зөв шүү

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.91.243

хүнгүй биш худалдан авах чадвар, амьдралын чадвар улам бүр буураад байгаа биздээ. нүүлгээд яахав боломжтой газраа шинэ зах нээхгүй юу? Боломжгүй болбол аяндаа зах ажиллахгүй л болно биздээ.

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.89.43

Hervee zailuulbal yin oron suuts ve nogoon baiguulamj

Avatar

Нэргүй 2025-10-06 119.40.103.3

нарантуул, 100 айл, да хүрээ гээд бүгдийг нь хотоос зайлуулаа

Avatar

Уншигч 2025-10-06 202.126.89.189

Хоцродсон хамгийн бохир заваан зах

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.182.124

Нарантуул захыг Налайхын товчоо руу нүүлгэлээ гэхэд тэр зүгийн замын түгжрэл улам л нэмэгдэнэ үү гэхээс багасна гэж байхгүй гэдгийг хотын дарга ойлгодоггүй юм уу.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.182.124

Харин шинэ захуудыг хотын 2 талд, хотын захад, төмөр замын дагуу шинээр байгуулбал Нарантуулын замын ачаалал эрс багасч, хөдөөний хүмүүс ч заавал хотын төв орж бараагаа татна гэхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.98

Наран туул амарсан үед ч нарны зам таг түгжрэлтэй бдаг болсон бнлээ

Avatar

Нэргүй 2025-10-06 122.201.31.224

нянбактер гөлөг

Avatar

Нэргүй 2025-10-06 124.158.108.100

Нараншууз одоо устах цаг нь болсон. Тарвагадоржийн энэ сайт дандаа хөгжилд саад хийж байх юм энэ сайтыг устгах цаг болсон. байнга харлуулж гүтгэж хорон санаа гаргаж байдаг

Avatar

Нүүлгэ 2025-10-06 202.9.46.21

Нарантуул, 100 айл, Барс гэж балиар хар ялааны үүрнүүдийг нүүлгэ, чадахгүй бол огцороод чаддагт нь зай болоод өг Нянбактер хулгайчаа!

Avatar

Нэргүй 2025-10-06 103.168.34.39

harhorin zah baishin bariad naimaachdaa oruulsan. saihansambuu gej nohoi ene olon jil naimaachdaa boddoggui.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.176.191

хотын даргын хотын иргэдийн тайван амгалан цэвэр сайхан амьдралын төлөө хийэ буй түц захуулыг нүүлгэх мөн зам талбайг уужим сайхан болгож байгаа шинэ ажлуудыг иргэд ихэнх нь бүрэн дэмжиж байна. харин эрх ашиг нь хөндөгдсөн цөөхөөн хүмүүс түүнийг худал муулах ажлуудыг сошиалаар хийж байгаа нь хэнд ч ойлгомжтой.

Avatar

112233 2025-10-06 202.55.188.123

үнэ тэнгэрт тулсан хороололоос нугалсан үнэтэй орчин үнэр танар авах юм байхгүй худалдагчид гэж цадчихсан хахчихсан хар зах

Avatar

cok 2025-10-06 103.57.95.187

ирээд л үзүүлчих гээд, ямар завтай н охой вэ? жов чи

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.91.136

Нүүлгэлгүй яахав. Юм болгонд урвагнаж хошуугаа унжуулж байх юм. Түцний хэдэн Малнууд ашгүй чимээгүй боллоо

Avatar

Түр зах 2 өөр өөр ойлголт шүү 2025-10-06 66.181.184.209

нэргүйд

Avatar

Нэргүй 2025-10-06 203.91.115.52

Ха ха ха. Энд эрх баригчдын эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй нэг факт илэрч байна. Ман, Ан төр барихдаа үргэлж улсыг тонон дээрэмдэж, төсвөөр дамжуулан хулгайлж, цаас хэвлэн тарааж, эдийн засгийг хорлосоны үрээр иргэдийн гар дээрх мөнгө цаас болж хувирсан ба худалдан авах чадвар эрс доройтжээ. Харин иргэд орлого орж ирэх, мөнгөтэй болох бүртээ Нарантуулыг зорьдог зуршил нь хэвээрээ байгаа юм байна. Би буруу бодоогүй бол одоо Нарантуул чинь Туул голынхоо хойно, хотын зүүн захад байгаа хэвээр биз дээ?

Avatar

Болиул 2025-10-06 124.158.119.35

Нүүлгэх гэж дээ, Балиар заваан юмыг бүрмөсөн болиулах хэрэгтэй. өнгө үзэмжгүй, бохир заваан ийм худалдаа гэж юу байдгын. Лангууны хүмүүс нь идэж байгаа хоол ундны үлдэгдлээ зам руугаа шууд цацаад асгачихдаг, тэр нь үнэр танар үүсгээд ялаа батгана шаваад хэрэг бхгүй. Угаасаа хүмүүс дээр үед л дэлгүүр хоршоо ховор байхад зах явдаг байсан, одоо бол хүн очихоо больсон нь үнэн шдээ

Avatar

Зочин 2025-10-06 202.21.108.9

Нүүлгэх нь зөв.
Наймаа хийх эрхийг нь зөвхөн өөрийнхээ хийж бүтээсэн юмаа зарж байгаа хүнд олгох хэрэгтэй.
Хаа нэг газраас гадаад дотоод ч бай ямар нэгэн олж ирээд зарж суудаг нь буруу . Өөрийнхээ хийсэн бүтээсэн юмаа харин татваргүй бөгөөд хүссэн үнээрээ зарах эрх олгоосой.
Жишээ нь . Малчин хүн мах зарж болно.
Тариачин хүн төмсөө зөрж болно. Хуушуур хийсэн хуушуураа зарж болно. Гутал хийсэн гутлаа зарж болно.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.15

Татвар төлөх болохоор орлоггүй хүнгүй гээд гоншогноод ыдаг биз дээ эд нар.

Avatar

И 2025-10-06 122.201.31.152

юун эсрэг пмар явуулаар бгаа орк вэ ? бү х бараа, хүгсний захуудыг хотоос гарга. дэмжихгүй, захгүй амьрахад хэцүү бгаа бол хотын захад эсвэл хөдөөгөө очиж амьдар ! хот бол хот,

Avatar

Нэргүй 2025-10-06 43.242.242.59

Нарантуулыг нүүлгэ

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.112.106

НАРАН ТУУЛЫГ НҮЛГЭХЭД ТҮГЖРЭЛ 40% БУРНА НАРНЫ ЗАМ ЗӨВХӨН САИХАНСАНБУГЫН ЗАМ БОЛСОН

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.98

зах амарсан үед ч нарны зам таг түгжрээ болсон шүү

Avatar

Нямбаатар 2025-10-06 103.212.119.169

Нарантуулаас өмнө хамгийн түрүүнд 100 айлын х***а нараа нүүлгээчээ. 100 айлыг нүүлгэж чадахгүй бол огцор.

Avatar

Зөв 2025-10-06 202.9.46.21

Захуудыг нүүлгэх нь зөв

Avatar

Нэргүй 2025-10-06 188.162.254.50

албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана, бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг эх ороноосоо урвагч хятад улсын иргэн баярцогт даргаас асуугаад зоригтой зохицуулчихна.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.180.131

Одоо задгай захаар яахав дээ

Avatar

зочин 2025-10-06 66.181.164.171

одоо больсон нь дээрээ хөгжил дэвшил гэж юм байх ёстой аль өнгөрсөн 20 дугаар зуундаа үлдээд хэрэггүй ээ

Avatar

Нэргүй 2025-10-06 202.126.89.52

Зохих үнээр нь Наран туул зах аа зарах зөв байх аа.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.93

нүүлгээчээ одоо наад газараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж