УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сайдаар томилох асуудлыг танилцуулна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сайдаар томилох асуудлыг танилцуулна

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сайдаар томилох асуудлыг танилцуулна

Энэ долоо хоногийн Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулахаар товложээ. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байсан ч хуралдаагүй. Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий Нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өгөхдөө “УИХ-ын байнгын хорооноос Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт болгож хойшлуулах санал гаргасан учраас өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан байхгүй. Энэ долоо хоногт УИХ-ын түвшинд Ажлын хэсэг дөрвөн удаа, Байнгын хороо есөн удаа, Түр хорооны нэг хуралдаан, Төсвийн төслийн хэлэлцүүлэг нэг удаа болсон.

Хүмүүс заримдаа чуулганы нэгдсэн хуралдаан яагаад хуралдсангүй вэ гээд яриад байдаг. Чуулган нь Байнгын хороо, дэд хороо, түр хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаас бүрддэг. Тэдгээр нь хуралдаж байна гэдэг нь чуулганы үйл ажиллагаа буюу чуулган хуралдаж байна гэсэн үг. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо энэ долоо хоногийн Мягмар гаригт хуралдаад, Тамхины хяналтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийе гэсэн санал гарсны дагуу түр хойшилсон. Байнгын хорооноос санал, дүгнэлт гарч байж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг. Тиймээс эрх бүхий Байнгын хорооны санал, дүгнэлт гараагүй учраас энэ асуудал хойшлогдсон. Мөн Хянан шалгах түр хорооноос үргэлжлүүлэн хэлэлцэх асуудал байна, түүний дараа чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх саналтай гэсэн учраас өнөөдөр хуралдаангүй. Ажлын хэсгүүд хуралдаад явж байгаа" гэдгийг хэлж байв.


ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

УИХ-ын даргын 2025 оны 185 дугаар захирамжаар байгуулагдсан

Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоог хангах, бодлогын шалгуур үзүүлэлтийг оновчлох болон хэрэгжилтэд үнэлгээ, мониторинг хийхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоо бүрдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

13.30

“Үндсэн хууль”

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·      Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах

·    Монгол Улсын 2026 оны төсвийн тухай,Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

10.00

“Их хуралдай”

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.176.229

НАМААС НЬ ХӨӨГДСӨН ХҮНИЙГ САЙД БОЛГОЖ БОЛОХГҮЙ БАЙХ, ЭХЛЭЭД НАМЫНХАА АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА. НАМАА ХАГАЛЧИХААД САЙД БОЛНО ГЭДЭГ БОЛ ТАЛЦАЛ ЗӨРЧЛИЙГ УЛАМ ДЭВЭРГЭСЭН ӨШ ХОНЗОНГИЙН АСУУДЛУУД ҮҮСЭЖ БОЛЗОШГҮЙ !!!!!!!!!, ҮР ДҮНД НЬ МАН МАШ ХҮНД ЦОХИЛТ АМСАХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2025-10-06 66.181.160.54

Энхбаяр гэх нүүрсний хулгайч нарын гар хөл дүлзэнг саад болгож болохгүй ээ

Avatar

Нэргүй 2025-10-06 202.9.41.10

Танилцуулх гэж бга зг гэрч нь өнөадр огцроод шаачн гяяхх гяяхх.

Avatar

ЭнэТэр 2025-10-06 202.9.46.21

Мэдэхгүй юм, Мөнхбаатард оронд нь ямар бялуу өгөх вэ? Хоёрын хооронд мест дээр очихгүй шүү гэнэ..

Avatar

Нэргүй 2025-10-06 124.158.108.47

ЕС Занданшатарийг хамгаалан жагсах цаг ирлээ. Талбай дээр 30.000 иргэд жагсахад ард түмэн гэх хууль зүйн субъект үүсч Зандкаг хамгаалж болно. АБ -ОЭ гэсэн нүүрсний мафи ковидын үеийг ашиглан асар том луйвар хийсэн байна. АБ – ОЭ монголын улс төрөөс зайлах ёстой.

Avatar

Иргэн 2025-10-06 192.82.92.42

Унэн зевийг маш яаралтай тогтоох шаардлагатай!!! Чадахгуй бол намууд, УИХ-тайгаа тарвал таарна.

Avatar

Хамгийн аюултай бүлэг 2025-10-06 122.201.31.31

MCS яллаа гэж үү? Монголын N1 Нүүрсний хулгайн бүлэг чинь Хүрэлсүх, Оджаргал нарын хоршил байсын бишүү. Энэ хоршил өөрт нь саад болсон болгоныг няц даран баялагтаа хүрч бна. Тэдний тролл сошиалд мянга мянгаараа ажиллаж бна.

Avatar

Нэргүй 2025-10-06 59.153.113.74

тэгээд женкогийн бүлэг ёстой гэх юмуу. талцаж хардаж байхаар ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэж, улс орноо цэнгэлийн манлайд хүргэнэ гэсэн АРДЫН НАМЫН байж байгааг дүгнэ. энэ олон жил төрийн эрхийг барихдаа бүлэглэл гэдгийг Байгуулсан нам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж