Монгол Улсад намын дотоод зохион байгуулалт, намын даргыг хууль ёсны дагуу бүртгэх асуудал олон жил улс төрийн маргаантай сэдвүүдийн нэг байсаар ирсэн.
Тухайлбал, 2020 оноос хойш Ардчилсан нам дотооддоо хоёр, бүр зарим үед гурван талд хуваагдаж, өөр өөр удирдлагатайгаар үйл ажиллагаа явуулж байв. Нэг тал нь С.Эрдэнийн удирдлага дор, нөгөө нь шинэчлэлийн чиг баримжаатай бүлэглэл буюу М.Тулгат, дараа нь О.Цогтгэрэлийн тал байсан. Аль аль нь хууль ёсны Ардчилсан нам хэмээн өөрийгөө тодорхойлж, намын даргын бүртгэлийн асуудлыг Дээд шүүхэд удаа дараа өргөн мэдүүлж байжээ.
Тодруулбал, 2021 онд Ардчилсан намын ээлжит бус хурлаар М.Тулгатыг намын даргаар сонгосон тухай мэдэгдэл гарч, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлт ирүүлсэн. Гэвч энэхүү хүсэлт намын дүрмийн дагуу явагдаагүй, анхан шатны намын байгууллагуудаар хэлэлцээгүй гэх үндэслэлээр бүртгэл хойшлогдож, улмаар шүүх бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.
Тухайн үед АН-ын дотоод зөрчил хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж үздэг бөгөөд хоёр тал тус тусдаа тамга тэмдэг хэрэглэж, бүртгэлийн маргаан улс төрийн уур амьсгалд ихээхэн нөлөөлж байв.
М.Тулгатын дараа О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон ч бүртгэлтэй холбоотой асуудал дахин үүссэн. Улсын Дээд шүүх түүний бүртгэлийн хүсэлтийг эхэндээ хүлээн аваагүй бөгөөд, баримт бичгийн бүрдэл дутуу, намын дүрмийн заалт хангаагүй гэх үндэслэлтэй байв.
О.Цогтгэрэлийн тал үүнийг улс төрийн шахалт гэж үзэж байсан бол нөгөө тал нь намын дүрмийн зөрчилтэй, хууль бус хурал зохион байгуулсан хэмээн мэдэгдэж байв. Ингэснээр Ардчилсан намын удирдлагыг хууль ёсны дагуу томилох асуудал хоёр жил орчим тодорхойгүй байдалд байж, 2023 он хүртэл Дээд шүүх дээр бүртгэл сунжирсан юм.
Улмаар 2023 онд С.Эрдэнийн тал Ардчилсан намын XV их хурлаас гарсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч 19 аймаг, 8 дүүргийн намын хороод хууль бус гэж үзэн эсэргүүцэл илэрхийлсэн. Үүний улмаас Дээд шүүх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан юм.
Энэ нь намын дотоод зөрчлийг улам хурцатгаж, аль дүрэм хүчинтэй вэ?, аль нь хууль ёсны нам бэ? гэсэн асуудал дахин сөхөгдсөн.
Дээд шүүхийн хувьд намын удирдлага, дүрмийн өөрчлөлт, даргын бүртгэлийг бүртгэхдээ Улс төрийн намын тухай хууль, намын дүрмийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг гол шалгуур болгодог. Ингэхдээ дараах үндсэн шалтгаануудыг улмаас татгалзсан тохиолдлууд олон байдаг:
- Намын дүрмийн дагуу хурал зарлагдаагүй, эсвэл анхан шатны байгууллагууд хэлэлцээгүй байх
- Бүртгэлд шаардлагатай баримт бичгийн бүрдэл дутуу байх гэх мэт.
Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой маргаан зөвхөн тухайн хувь хүнээс бус, намын бүтэц, хяналт, дүрмийн хэрэгжилтийн сул байдлыг илтгэж байв.
Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал, хууль ёсны удирдлагын асуудал зөвхөн Ардчилсан намд бус, бусад намуудад ч нийтлэг сул тал хэвээр байна.
Өнөөдөр МАН-ын даргын бүртгэлийн асуудал олны анхаарлын төвд байгаа. Тиймээс өнгөрсөн түүхийг давтагдахгүй байхын тулд улс төрийн намууд дүрмийн сахилга бат, ил тод байдал, хууль ёсны шийдвэр гаргах соёлоо бэхжүүлэх шаардлагатай байна.
3,593.62






















































Зочин 2025-10-06 103.57.92.45
Х.Баттулга 85%-ийн дэмжлэг ач, АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д өгсөнийг шууд үгүйсгэж байна аа. Танай сайт бодит үнэнийг мушгин гуйвуулдаг, коммунизмын үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болжээ. Авилгалч, луйварчин Ц.Элбэгдоржийн үзэл сурталын хэрэгсэл…
Нэргүй 2025-10-06 43.242.242.59
Нэг үед гурван дарга зэрэг намын даргын ажлыг хийж байсан гэж бичих болж байна уу. АН-ынхан бүртгэсэнгүй гээд тэнэгтээд уурлаад байх юм. Намын дарга гэж 1 л хүн бүртгэгдэх ёстой шүү дээ. Дэд дарга чинь 13 хүн байж болно. харин намын дарга гэж нэг л хүн байдгийг яагаад ойлгохгүй байна вэ. Дотооддоо учраа олоод нэг нь бүртгүүлээч ээ. УДШ нэг хүнийг нь бүртгэчихээд нөгөө 2 нь өлсгөлөн зарлаж жагсаал цуглаан хийж нийгмийг үймүүлээд эхэлдэг бич дээ. Нэг хүнийхээ нэрийг өг
Нэргүй 2025-10-06 202.70.43.34
Ардын намыгаа бол ямар ч хаалтгүй бүртгэх байлгүй ….
Нэргүй 2025-10-06 103.57.94.171
Хүүкийн зандрал заналхийллийг харахад Амарбаясгаланг МАН-ын даргаар бүртгэхгүй л байхаа даа !