Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Сая хүрэхгүй хүн амтай Фижи ХДХВ-ийн халдварын голомт болов

Номхон далайн өмнөд хэсэгт орших Фижи улс нэг сая хүрэхгүй хүн амтай. Гэсэн ч энэ улсад сүүлийн таван жилийн хугацаанд ХДХВ-ийн халдвар хамгийн хурдацтай тархаж байна. 2014 онд тус улсад ХДХВ-ийн халдвартай 500 хүрэхгүй хүн байсан бол 2024 он гэхэд 5900 болж өсчээ.

Халдварын тоо нэгэнт үндэсний хямралын хэмжээнд хүрсэн тул тус улсын Эрүүл мэндийн яам энэ оны нэгдүгээр сард ХДХВ-ийн дэгдэлтийг албан ёсоор зарлажээ.

10 настай залуу хүү хүртэл ХДХВ-ийн халдвартай байгааг "Сурvivor Advocacy Network" байгууллага мэдээлж байна. Халдвар тээгчдийн ихэнх нь 19 ба түүнээс доош насныхан байгаа аж. Хүүхэд залуус  тариурыг дамжуулан ашиглаж, судсаар хар тамхи хэрэглэснээс болж ХДХВ-ийн халдвар хяналтаас гараад байна.

Энэ оны эцэс гэхэд 3000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай байгааг албаныхан анхааруулав. Асуудлын гол нь албан ёсны тоо баримтад ороогүй өөр олон хүн байж магадгүй гэх болгоомжлол юм.

Фижи улсад эмийн сангаас зүү, тариур авахын тулд эмчийн бичиг шаардлагатай байдаг. Иймд хүмүүс зүү, тариураа дамжуулан хэрэглэж байгаа нь халдварын шалтгаан болдог. ХДХВ-ийн тархалтыг бууруулах зорилгоор хар тамхи хэрэглэгчдийг цэвэр зүү, тариураар хангадаг хөтөлбөртэй зарим улс бий. Гэсэн ч шашин шүтлэгтэй, консерватив улсад энэ нь тийм амар хэрэгжихгүй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-05 43.242.243.245

huniig tolgoi deerh ovs yahav ooriin tolgoi deerh buhilaa haraarai manaihan niisleld maani mansuurch uzeegui 14-20 nasni huuhed ondor huvitai garsaniig mergejiliin emch anhaaruulaad bgaa shuu

Avatar

Анами 2025-10-05 66.181.190.138

Манайх 4 сая хүрэхгүй хүн амтай ХДХВ- гийн. халдвар өндөр байгаа. Тэмбүүний тархацыг харахгүй юу! Тоогоо нууцалдгийн учир юу вээ!!!

Avatar

Нэргүй 2025-10-05 202.131.225.197

omg

Avatar

Нэргүй 2025-10-05 43.242.242.59

Манайх л үүнэс хол байх учиртай. Дайснууд албаар халдааж мэднэ шүү

Avatar

Нэргүй 2025-10-05 71.231.226.125

шаалцаж байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж