Туулын хурдны замыг 2027 оны 8-р сард ашиглалтад оруулна гэв

Туулын хурдны замыг 2027 оны 8-р сард ашиглалтад оруулна гэв

Туулын хурдны замыг 2027 оны 8-р сард ашиглалтад оруулна гэв

Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог замын огтлолцлын цэгт өчигдөр/2025.10.04/ улаан шугам татлаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Дэд бүтэц, эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөх Г.Батсайхан болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Богдхан уулын Залаатын ам орчимд замын трассын дагуу ажиллалаа.

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Туулын хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 км үргэлжилнэ. Мөн найман байршилд хоёр түвшний уулзвар, 13 байршилд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд 190 метр урт туннельтэй байхаар төлөвлөсөн. Үүнээс хамгийн урт буюу 7.2 км үргэлжлэх гүүрэн байгууламж нь Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл байх юм. Өнөөдөр бид нарийвчилсан зургийн дагуу улаан шугам татаж байгаа нь Нэгдүгээр тойрог зам болон Туулын хурдны замын олон түвшний огтлолцлоор гарах эхний огтлолцох цэг дээр улаан шугам татаж байна. Үргэлжлүүлэн зүүн тийш Налайхын зам, баруун тийш Маршалын гүүр рүү холбогдох ажлуудыг хийнэ. Туулын хурдны замыг 2027 оны наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Цаашлаад 2028 оны наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тоноглол болон камержуулалтын системийг бүрэн хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн” гэв.

Бүтээн байгуулалтын ажлын явцын талаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Хонгконгийн “ХаоЮань групп” компанийн Туулын хурдны зам төслийн зөвлөх Б.Даваасүрэн “Өнөөдрийн байдлаар замын зураг төслийн ажлыг эцэслэн баталсан. Бүтээн байгуулалтын ажил өрнөх эхлэл болон төгсгөл цэгээс трассын дагуу түр зам тавих ажил үргэлжилж байна. Мөн гурван байршилд төслийн гүйцэтгэгчийн кемпийн барилгын ажил эхэлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 15-нд бүрэн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ оны хувьд бүтээн байгуулалтын удирдлагын түвшинд 30-40 хүн ажиллаж байна. Ирэх онд 1000-1500 орчим хүн уг төсөлд ажиллана гэсэн тооцоолол гарсан” гэлээ.

Газар чөлөөлөлтийн талаар НГЗБА-ны Газар чөлөөлөх II хэлтсийн Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ш.Амартайван “Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийт 132 нэгж талбар өртөж буй. Үүнээс эхний ээлжийн 22 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож, газрыг чөлөөлсөн. Үлдсэн нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна” хэмээв.

Туулын хурдны замыг барьснаар Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30 хувь, Энхтайваны өргөн чөлөөний ачаалал 11–25 хувь, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 10–25 хувь, Сонсголонгийн гудамжны ачаалал 5–17 хувиар буурах тооцоо, судалгаатай. Түүнчлэн замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, түгжрэл буурах, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох олон талт ач холбогдолтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хаыоан газар нутаг минь 2025-10-05 103.229.123.119

Хөгжилд үрэгдсэн газар нутагаа эргүүлж засаж залж байхад манайх эсрэгээр нь
Хамгийн ойрын жишээ бол солонгос улс бна
Том том гүүрэн байгууламжаа буулгаж далд байсан гол усаа дахин ил гаргаж шинээр бүтээн байгуулалтыг олон жилийн өмнөөс эхлүүлж шийдвэрлэсэн

Avatar

Зочин 2025-10-05 162.229.191.188

Хамгийн гол нь урьдны засгийн газрын хэрэгжүүлж байсан төслүүдийг бүгдийг нь үргэлжлүүлж ажил хэрэг болгож чадвал энэ засгийн газрын том гавьяа болно.

Avatar

Нэргүй 2025-10-05 59.153.114.30

Сонгууль болтол хүлээгээд л байж дээ. Дарга нар гүйлгээ ухаантай шүү…

Avatar

Нэргүй 2025-10-05 188.162.254.2

сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам бурэн дуусгаагуй буюу хусээгуй нэг сайд байлаа !!!!!

Avatar

ИРГЭН 2025-10-05 210.194.88.249

28- оны сонгуулиар арай гэж дутуу дулимаг хагас хугас хагарсан язарсан, халтуурдсан юм тавихаа МАН мэдэхтэйгээ

Avatar

Нэргүй 2025-10-05 66.181.189.253

Дэмжиж байна.

Avatar

Зочин 2025-10-05 66.181.177.210

Ямар ч гэсэн сонгууль хүртэл ярих юмтай, харин гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм хийх нь юу болох нь вэ, харж л байя даа, одоогоор бол ам нь түрүүлээд байх шиг

Avatar

м 2025-10-05 66.181.161.145

амжилт

Avatar

Нэргүй 2025-10-05 59.153.113.121

Дараагийн сонгуулиас өмнөхөн гэж ярьж хэвшицгээе

Avatar

Монгол хүн 2025-10-05 122.201.23.83

Битгий зогсоогоосой! Бат бэх, сайн зам болтугай. Их монгол улс мандан бадраг!

Avatar

Нэргүй 2025-10-05 202.9.40.146

Даврсан муу манж хужаагуудыг яааж л бол яааж дарх хэрэгтэй ямар л аргаар дарна яааж ийж бгаад дарх хэрэгтэй тэгэхгүй бол манэ хужаагууд хулгай шаагаад тооны олноор толгойд гарч давраад шаагаад бн.

Avatar

Нэргүй 2025-10-05 202.9.40.146

Дөрвөдүүд Нүүдэлчид халимаг буриад туваагуудыг оруул ирэх хэрэгтэй нүүдэлчд мнголд үүрлсэн манж хужаагууд-с тоогоор олн болх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-05 202.9.40.146

Манж хужаагууд манжлаал хулгай шаасн маэж хужаагууда худлаа шааж том зом болгох гээд ядцан томчууд сомчуул гэж шаагалдаад хулгайч х***а манжууда томчуул сомчуул гэж бүлг шаагалдаад гяяяххи гяяххх тэгээл тээг том болчихгүй шд гяяхх гяяяхх. андуурцн тэнгрэл мхнж хужаагууд. Мнгол хүн х***а манжууд-с тоогоор олон болх хэрэгтэй тэгэхгүй бол х***а манжууд тоогоор олн тооны олоноор давраад шаагаад бхийн дөрвөдүүд буриад тува халимагуудыг оруул ирэх хэрэгтэй хужааманжууд-с тоогоор олон болх хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж