n0rb3r7: The MongolZ шиг багийг хожсондоо баяртай байна

n0rb3r7: The MongolZ шиг багийг хожсондоо баяртай байна

n0rb3r7: The MongolZ шиг багийг хожсондоо баяртай байна

Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 22 дахь улирал эхэлсэн. Шведийн Стокхольм хотноо 400 мянган ам.долларын шагналын сантай үргэлжилж буй тус тэмцээний хоёрдугаар шатны эхний тоглолтууд өчигдөр/2025.10.04/ болов.

Мэдээж дэлхийн чансааг тэргүүлж буй гэдэг утгаараа "The MongolZ" баг хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхлүүлсэн. Тэдний эхний өрсөлдөгч нь Оросын "HOTU" баг байлаа. Тус багийн тухайд нэгдүгээр шатандаа "FURIA", "B8", "ENCE" зэрэг шаггүй багуудыг буулган авсан.

Энэ удаад ч "The MongolZ"-ийг 2-1 гэсэн харьцаатай хожиж, ээлжит ялалтаа байгуулав. Саяхан л "Virtus.pro"-ийн хамтаар Мэйжорын аварга болж, мандаж явсан Давид Даниелян буюу "n0rb3r7" "HOTU" багт зээлээр тоглож байгаа. Өдгөө 24 настай түүнийг "Virtus.pro" есөн сарын өмнө сэлгээ рүү шилжүүлсэн билээ.

Тоглолтын дараа "n0rb3r7" ярихдаа "Миний хувьд LAN-ийн тоглолтод сайн багуудыг хожих сайхан байна. Есөн сар сэлгээнд суух гунигтай байлаа. Үнэхээр LAN-ийн тэмцээнийг санасан. Би болон багийнхан маань The MongolZ шиг багийг хожсондоо баяртай байна" гэжээ.

"HOTU" баг өнөөдөр орой "Spirit"-ийн эсрэг тоглох бол тэмцээнээ хожигдлоо эхлүүлсэн "The MongolZ" өнөөдөр 16:30 цагаас "Inner Circle" багийн эсрэг тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-05 203.91.115.50

"Шиг" гэж орчуулах нь буруу. Mongolz мэтийн багийг хожсондоо баяртай байна.

Avatar

Нэргүй 2025-10-05 59.153.114.50

мэт гэх шиг зүгээр л [Mongolz багыг] хожсондоо гэж хэлж болохгүй гэж

Avatar

Нэргүй 2025-10-05 203.91.115.52

Мы рады, что победили такую ​​команду, как Mongolz. Гэж хэлэхэд нюанс нь голлоно. Ийм сонголттойгоор хэлж байгаа юм. Зориуд. Тэгэхээр ярьж буй зүйлээ чухал биш 2-рт тавьж, өөрийнхөө баяр хөөрөөр дарж байна. Харин тэр зүйл Монголтой холбоотой. Би нэг сонин жишээ хэлье. 3 хоногийн өмнө Кёкүшүзан Д.Батбаярыг шүүлээ. Шүүхийн шийдвэр ингэж гарсан. "Хөөн хэлэлцэх хугацаа дуусссан тул Д.Батбаярыг яллахаас татгалзав. Харин Д.Батбаяр нь нэхэмжлэгчид учруулсан хохирлыг барагдуулах үүрэгтэй" гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж