Израиль хэлсэндээ хүрэлгүй Газад цохилт өгсөөр байна

Израиль хэлсэндээ хүрэлгүй Газад цохилт өгсөөр байна

Израиль хэлсэндээ хүрэлгүй Газад цохилт өгсөөр байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвас дахь дайныг зогсоох 20 зүйлт төлөвлөгөөг танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөг хэсэгчлэн хүлээн авч буйгаа Хамас бүлэглэл Баасан гаригийн орой мэдэгдсэн билээ. Улмаар Израилийн арми Бямба гаригийн өглөө Газын зурвас дахь довтолгоог зогсоохыг тушааж, Дональд Трампын танилцуулсан 20 зүйлт төлөвлөгөөний эхний үе шатанд бэлтгэж эхлэхийг үүрэгдсэн.

Гэвч Израиль хэлсэн амандаа хүрэлгүй Бямба гаригт Газын зурваст цохилт өгч, хотыг бүсэлсэн хэвээр байна. Энэ өдөр Израилийн зэвсэгт хүчний цохилтын улмаас Палестины зургаан энгийн иргэн, түүний дотор хоёр хүүхэд амь үрэгджээ.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн ажлын алба Баасан гаригт мэдэгдэл хийхдээ Газын зурвас дахь дайныг зогсоохын төлөө бид тууштай зогсоно гэж мэдэгдсэн. Түүнчлэн тус улсын сөрөг хүчний улстөрч Яир Лапид Трампын төлөвлөгөөг дайныг зогсоох жинхэнэ боломж гэж сайшаасан юм. Мөн хэлэлцээрийг эцэслэх Нетаньяхугийн үйлсийг улс төрийн хувьд дэмжинэ гэжээ.

Дашрамд дурдахад, Египет улс Газын зурвасын дайны дараах ирээдүйг хэлэлцэхийн тулд Палестины бүлгүүдийн бага хурлыг зохион байгуулж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Доблдий 2025-10-05 103.57.92.128

Эрдэнийн бандийг харав уу хүмүүсээ

Avatar

Нэргүй 2025-10-05 66.181.191.176

Израиль,,,,,,палестин,,,,,,Орших уу,,,,эс орших уу,,,,,

Avatar

Нэргүй 2025-10-05 66.181.176.74

орос палестин мэтийн тархи нь эргэсэн хүн төрлөхтөний илүүдэлүүд дуусах мөч ойртож байна.

Avatar

Нэргүй 2025-10-05 178.174.229.45

palestinii BUZAR HALTAR TERORISTUUDIIG BUGDIIG NALSAN TSAGT L DAIN DUUSNA

Avatar

y 2025-10-05 169.133.250.254

#;

Avatar

Нэргүй 2025-10-05 203.55.81.2

Геноцид алан хядагч Израйль!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж