К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

К-поп оддын далд үнэнийг дэлгэсэн ном хэвлэгджээ

Өмнөд Солонгосын сэтгүүлч Жон Да-Хёны к-поп ертөнцийн далд үнэнийг дэлгэсэн "K-pop, Idols in Wonderland" нэртэй ном өнгөрсөн сард хэвлэгджээ. Асуудлын ул мөрөөр орсон уг номыг уншсанаар уншигчид к-поп ертөнцийн тогтолцоог илүү сайн ойлгож, дадлагажигчид, шүтээнүүд, продюсерууд болон гүйцэтгэх захирлууд ямар төлөөсөөр энэ салбарт үлддэгийг мэдэж авах юм.

Тухайлбал, "10 эмэгтэй дадлагажигч тутмын наймынх нь сарын тэмдэг ирдэггүй", "Бэлтгэл өглөөний 05:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилдэг", "Зарим дадлагажигч туранхай байхын тулд хэдэн долоо хоногжингоо зөвхөн ус л уудаг" гэх зэрэг далд үнэнийг эх сурвалжаас эш татан тус номд дурджээ.

Өнөөдөр "BTS", "Blackpink" болон цахим ертөнцийн од "KPop Demon Hunters" гээд харвал энэ салбар Өмнөд Солонгосын хамгийн ашигтай экспорт болсон байна.

Гэвч тэдний гялалзсан дүр төрхийн цаана асар их тэвчээр, шийтгэл бий. Бага наснаасаа од болохоор бэлтгэгдсэн охид хөвгүүд оюун санаа болоод бие махбодийн асар их ачааллыг тэвчдэг. Харамсалтай нь ингэлээ гээд тэд бүгдээрээ к-попын оргилд гардаггүй.

"K-pop, Idols in Wonderland" номд уран бүтээлчид, агентлагуудын төлөөлөл, шүүмжлэгчид, хуульчид, хууль тогтоогчид, шүтэн бишрэгчид гэх зэрэг 40 гаруй хүний ярилцлага багтжээ. Дадлагажигч нарын өдөр тутмын амьдрал, тэднийг мөлждөг онцгой гэрээ, заримдаа өрөнд хүртэл ордог зэргийг эндээс унших боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yumui ni abax gej ashiglaj galzyy xylgaichduingytya 2025-10-05 169.133.250.254

xsgyi gadnioz CJNOC xolij + Ubchlyyljex zorilgotoi gej; Xylgaichduin nuogem shyde. UTUNymxuigayxn?

Avatar

- ; 2025-10-05 169.133.250.254

¥

Avatar

Нэргүй 2025-10-05 103.212.117.49

teglee geed yadag yum hudulmuriinn tuluu shdee uursdiin sain zuil uldej baigaa mongol shig gaiha shig zalhuursan uls alga haa gazriin buhii l erh hunii erh gegchiig uur deeree naajhaad hutsaldaad hevtej baidag uls alga bn haytadruu orood uz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж