"World Cup 2026" аварга шалгаруулах тэмцээн АНУ, Мексик, Канад улсад болох гэж байгаа ч тэмцээн эхлэхээсээ өмнө маргаан дагуулжээ. Тухайлбал, аваргын тэмцээний үе шатуудын тасалбарын үнэ харилцан адилгүй байгаа нь хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийг хүргэжээ. Саяхан цахим сүлжээнд задарсан тэмцээний тасалбарын үнэ хэтэрхий өндөр үнэтэй байгаа аж. Хамгийн хямд тасалбар нь Мексикийн Монтеррей болон Гвадалахара хотод болох хэсгийн шатны зарим тоглолт бөгөөд 60 ам.долларын үнэтэй байх бололтой. Гэвч хасагдах шат эхэлмэгц үнэ эрс өснө. Жишээлбэл:
- Хагас шигшээ тоглолт: 420 – 2,780 ам.долларын хооронд
- Шигшээ тоглолт (2026 оны долдугаар сарын 19-нд Нью-Йорк хотод): 2,030 – 6,370 ам.долларын хооронд
Эдгээр түүхэнд байгаагүй өндөр үнэ даруй шүүмжлэл дагуулж, олон хүн “Энгийн хөгжөөн дэмжигчдэд тэмцээний финал бараг боломжгүй зүйл болж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ. Гэсэн хэдий ч "FIFA" урьд өмнөх Клубийн дэлхийн аваргад хэрэглэж байсан шиг “динамик үнэлгээний систем” хэрэгжүүлж магадгүй байна. Энэ нь тасалбарын үнэ эрэлт болон тоглолтод оролцох багуудаас хамааран өөрчлөгдөхийг хэлдэг. Өмнө нь тус байгууллага зарим тоглолтын үнийг бууруулахад хүрч, хагас дүүрсэн цэнгэлдэх хүрээлэнгээс зайлсхийж байсан юм.
3,548.92





















































Нэргүй 2025-10-04 178.174.229.45
TEGEED UZEHEE BOLIOCH PISDUU NARAAA
Баярцогт 2025-10-04 47.227.179.89
Чам шиг улны амьтанд ямарч хамаагүй! Чамд 60$ байхгүй!