Японы эрх баригч намын даргын сонгууль өнөөдөр болно

Японы эрх баригч намын даргын сонгууль өнөөдөр болно

Японы эрх баригч намын даргын сонгууль өнөөдөр болно

Японы эрх баригч Либерал Демократик намын (LDP) шинэ даргыг тодруулах өрсөлдөөн сүүлийн шатандаа орлоо. Намын хууль тогтоогчид өнөөдөр (2025.10.04) саналаа өгөх бөгөөд таван нэр дэвшигч ерөнхий сайд Ишиба Шигэрүгийн залгамжлагчаар тодрохыг зорьж байна. Ишиба есдүгээр сард огцрохоо зарласнаар уг өрсөлдөөн эхэлсэн юм. Түүний засаг захиргааны үед дараалан болсон хоёр сонгуульд "LDP"  нам тааруухан дүн үзүүлсэн.

Улмаар Шигэрүг огцрохыг шаардсан дуу хоолой улам нэмэгдсэн билээ.

Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяши Такаюки, намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Мотэги Тошимицү, Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса, эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаичи Санаэ, Хөдөө аж ахуйн сайд Коизүми Шинжиро нар намын даргын сонгуульд өрсөлдөж байна. Нийт 590 намын гишүүн санал өгөхөөс 295 нь "LDP" намын парламентын гишүүн бол 295 нь намын энгийн гишүүд юм. Хэрэв аль нэг нэр дэвшигч нийт саналын талаас илүүг авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд дахин санал хураалт явагдах юм.

Намын даргын сонгуульд нэр дэвшигчид инфляцын өсөлтөд ямар арга хэмжээ авахыг зорьж буй нь сонгогчдын гол шалгуур болж байна.

Бүх нэр дэвшигч инфляцын түвшинтэй харьцуулж цалин нэмэгдүүлэх, орлогын татварыг бууруулах зэрэг бодлого дэвшүүлжээ.

Зарим нэр дэвшигч сөрөг хүчний санал болгож буй арга хэмжээнүүдтэй төстэй санаануудыг гаргасан бөгөөд үүнд бэлэн мөнгөний тусламж, татварын хөнгөлөлт, шатахууны түр татварыг цуцлах зэрэг орсон байна. Шинэ удирдагчийг мөн намыг сэргээх хүнд сорилт хүлээж байна. "LDP" сүүлийн үед олон нийтэд бодит өөрчлөлт үзүүлж чадаагүй гэж шүүмжлүүлж, дэмжлэгээ алдсан юм. Үүнээс гадна, намын шинэ дарга тодорсны дараа парламентын санал хураалтаар улсын шинэ ерөнхий сайдыг тодруулна. Эрх баригч нам одоогийн байдлаар парламентын дээд болон доод танхимд олонхын суудалгүй байгаа юм.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gl 2025-10-04 169.133.250.254

mxrblrxl

Avatar

UrN ; 2025-10-04 169.133.250.254

nam

Avatar

Т1 2025-10-04 202.9.46.126

Сакэ гээ хэтрүүлээд баахан шартцан гаруудыг тавьчиж. Нэг нэг зуу татуулж шарыг нь тайлуулаад зургийг нь дарахгүй.

Avatar

Нэргүй 2025-10-04 31.173.80.248

баахан архичин, хар тамхичид юмор уу..

Avatar

zochin 2025-10-04 66.181.178.21

Ямар сонин зураг тавьдаг улс вэ, үсээ тослоод нүүрээ тослоод тэмцээндээ ордоггүй юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж