"NEWS" агентлаг өнөөдрийн (2025.10.04) цаг агаарын мэдээг хүргэж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧИМ: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 6-11 метр. +12…+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧИМ: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +11…+13 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧИМ: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +10…+12 градус дулаан байна.
3,593.62



















































ИРГЭН 2025-10-04 103.229.122.204
шал Худлаа мэдээлэл тавих юм, эсвэл энэ Сайтууд нь худлаа зөрүүтэй мэдээлэл тавиад байдымуу,