Ирэх долоо хоногт шөнөдөө -9 хэм хүрч хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2025.10.03-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт шөнөдөө -9 хэм хүрч хүйтэрнэ

Ирэх долоо хоногт шөнөдөө -9 хэм хүрч хүйтэрнэ

2025 оны аравдуаар сарын 3-наас аравдугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 Аравдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн байна.

 Хур тунадас: Энэ сарын 3-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 04-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 05-нд баруун аймгуудын нутгаар, 06-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө 0…-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10…+15 градус, бусад нутгаар шөнөдөө -4….-9 градус, өдөртөө +4…+9 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Энэ сарын 6-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө хүйтэн, өдөртөө сэрүүхэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3….-8 градус хүйтэн, бусад хэсгээр -4…+1 градус, өдөртөө +4….+9 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж