Каннаваро Узбекистаныг удирдана – Узбекистаны хөлбөмбөг хэрхэн хөгжсөн бэ?

Каннаваро Узбекистаныг удирдана – Узбекистаны хөлбөмбөг хэрхэн хөгжсөн бэ?

Каннаваро Узбекистаныг удирдана – Узбекистаны хөлбөмбөг хэрхэн хөгжсөн бэ?

Төв Азийн Узбекистан улс ирэх 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхээ авч, түүх бүтээв. Гэхдээ тэдний энэ амжилт хямдхан, богино хугацаанд олдоогүй. Монголын хөлбөмбөгийн холбоо 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнээр элсч байсан бол Узбекистаны хөлбөмбөгийн холбоо 1994 онд гишүүн болж байжээ.

Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг өмнө нь цөөнгүй удаа дэлхийн аваргын урьдчилсан шатанд бүдэрч, дэлхийн аваргад оролцох боломжоо алдаж байв. Тэдэнд дэлхийн аваргад өрсөлдөнө гэдэг хол мэт санагдаж байжээ. Гэхдээ 2017 онд Узбекистаны хөлбөмбөгийн холбоо дараах зорилгыг тавьжээ.

  1. 2026 оны ДАШТ-д оролцох
  2. 2030 он гэхэд дэлхийн чансааны эхний 50-д багтах

Үүний тулд юу хийсэн бэ?

  • Дотоодын лигийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор лигийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, гуравдугаар лиг хүртэл шаталжээ.
  • Дэд бүтэц дээрээ анхаарч, 34 мянган хүний суудалтай цэнгэлдэх барив.
  • Хөгжлийн төвүүдийг орон даяар нээж, хүүхэд залуусын бэлдэн олон улсын туршлагатай дасгалжуулагчдыг урьжээ.
  • 2018 оноос хойш Узбекистаны хөлбөмбөгт хүүхдийн академи олноор байгуулагдаж, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Үр дүнд нь тэд Европын томоохон лигүүд болох Сери-А, Премьер лигт тоглодог оддыг төрүүлэв. Сүүлийн жишээ нь Манчестер Ситигийн хамгаалагч Абдукодир Хусанов.

Нөгөө талаараа ирэх 2026 оны дэлхийн аваргад 48 баг оролцоно гэдэг Узбекистанд тустай зүйл болсон. Тэд урьдчилсан шатандаа ч сайн тоглож, ердөө ганцхан хожигдсон үзүүлэлттэй.

Сүүлд гарсан мэдээллээр Узбекистаны хөлбөмбөгийн шигшээ баг ахлах дасгалжуулагчаараа Италийн домог Фабио Каннаварог сонирхож байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр талууд хэдийнэ тохиролцоонд хүрсэн гэнэ.

Каннаварогийн хувьд Азийн хөлбөмбөгтэй ойрхон нэгэн. Тэрбээр долоон жилийн хугацаанд Азийн хөлбөмбөгт дасгалжуулагчийн хувиар ажилласан. Ингэхдээ Хятадын Супер лигт таван жил, Саудын Арабын Про лиг болон Хятадын шигшээ багийг тус бүр нэг жил удирджээ.

2022 онд Европ тивд эргэн ирж, Итали болон Хорватын лигүүдийн багуудыг дасгалжуулсан түүхтэй.

Узбекистаны шигшээ баг дэлхийн чансааны 54 дүгээр байранд бичигдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-03 59.153.113.101

Овоодоо баяр хүргье. Гэхдээ тэд манайхаас хавьгүй олон хүн амтай улс. манайхан хөл бөмбөгөө дэмждэггүй юм билээ. Үнэндээ хэдэн клуб л хувийнхаа зардлаар хөл бөмбөгөө хөгжүүлэх гэж л ядар ч явнадаа, тэмцээн болно хүмүүс очиж үзэхгүй…… Яг үнэнийг хэлэхэд Биеийн тамир спортын улсын хороо муу ажиллаж байна, анхаарахгүй байна, тэртээ тэргүй амжилт гаргах боломжгүй цана, тэшүүр гэх мэтэд мөнгө хаясаар байгаагаа бодох хэрэгтэй……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж