АН үзэл санаагаар задарч, арга барилаар аль хэдийнэ зөрчилдөж эхлээд байна

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

АН үзэл санаагаар задарч, арга барилаар аль хэдийнэ зөрчилдөж эхлээд байна

Д.Хувьтөгөлдөр: АН-ын удирдлагын алдаа дутагдал намын нэр хүндийг унагааж байна

АН-ын Хяналтын ерөнхий хорооны гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Д.Хувьтөгөлдөр энэ ярилцлагыг өнгөрсөн жил УИХ-ын гишүүн, нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнэ “Ганц худаг”-т сууж байх үед өгсөн юм. Тэр үед С.Эрдэнэ намын гишүүддээ захидал бичиж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Д.Хувьтөгөлдөр тухайн үед хэвлэлийнхэнд хандаж байсан юм. Гэвч энэ ярилцлага тэр үед ямар ч хэвлэл, сонинд гараагүй “үлдсэн” билээ. Энэ ярилцлагы өнөөдөр тавьж байгаа нь Д.Хувьтөгөлдөр С.Эрдэнийг өмөөрч ярилцлага өгч байсан гэдэг ч юмуу, тиймэрхүү нэг талыг барьсан утгаар бус, тэр үеийг өнөөдрийнхтэй харьцуулахад АН дахь хүчний хуваарилалт ямар болж ирснийг энэ ярилцлагатай уялдуулан уншина биз ээ. /Б.Б/

-Та С.Эрдэний захидлыг уншаад юу бодов. Ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

-Нэг талаар сэтгэл их өвдсөн. Санаа зовох юмнууд ч байсан. Намын шинэчлэл, нүүрээ хувиргасан нөхдүүдийн талаар хэлсэн нь үнэн юм. Ялангуяа намын удирдлагын талаар энд хэлэхгүй өнгөрч болохгүй. Манай нам МАХН-тай хамтарсан Засгийн газарт дэр нэгтгэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН ялагдал хүлээсэн.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж