Томуу, томуу төст өвчлөл аравдугаар сараас эхлэн нэг болон хоёрдугаар саруудад оргил үедээ хүрдэг. Томуугаас сэргийлэх эхний алхам бол вакцин байдаг. Энэ жилийн улирлын томуугийн дархлаажуулалтын ажил өнгөрсөн сарын 12-нд эхэлсэн. Тодруулбал, ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёрдугаар хэв шинж, В хүрээний хоёрдугаар хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цэнт 300,000 хүн тун вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж эхэлсэн.
Эрсдэлт бүлгийн хүн амд жирэмсэн эмэгтэйчүүд, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, хүүхдийн байгууллагын багш, ажилчид, 65 ба түүнээс дээш насны архаг хууч өвчтэй хүмүүс, 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд хамрагдана гэж заасан.
Томуугийн дархлаажуулалтыг өрх, сумын эмнэлэгт хийж байгаа бөгөөд иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.
Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60 хувь нь томуу, томуу төст өвчлөлийн шалтгаантай байдаг аж.
3,595.72






















































Холбоотой мэдээ