Маск "Netflix"-ээс татгалзахыг уриалж байна

Маск "Netflix"-ээс татгалзахыг уриалж байна

Маск "Netflix"-ээс татгалзахыг уриалж байна

Элон Маск цахим сүлжээний 227 сая дагагчдаа хандаж "Netflix"-ийн бүртгэлээ цуцлахыг уриалав. "Netflix" платформ нь трансжендер чиг хандлагыг сурталчилж ухуулсан гэж Маск буруутгаж байна.

"Libs of TikTok" гэх консерватив үзэл баримтлалтай хаягийн эхлүүлсэн хөдөлгөөнд Элон Маск нэгдэж буй нь энэ юм. Тус хаяг нь "Dead End: Paranormal Park" гэх "Netflix"-ийн цуврал болон бусад олон талт байдлыг дэмжсэн хөтөлбөрийг шүүмжилдэг. Тодруулбал, "Dead End: Paranormal Park" цувралын бүтээгч Хамиш Стилийг консерватив идэвхтэн Чарли Киркийн үхлийн талаар цахим сүлжээндээ хүндэтгэлгүй бичвэрүүд оруулсан гэж консервативууд буруутгажээ.

Үүнээс болж Лхагва гаригийн байдлаар "Netflix"-ийн хувьцаа хоёр хувиар унасан байна.

Маск "Х" хаягаараа Лхагва гаригт жиргэхдээ "Хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ‘Netflix’-ээс татгалзъя" гэжээ. Мөн "Netflix" компани бүтээлүүддээ цагаан арьст бус найруулагч, жүжигчидтэй хамтрах нь ихэссэнийг скрийншотоор баталгаажуулан бичвэртээ хавсаргасан байв.

Хамиш Стил сүүлд нь устгагдсан хэд хэдэн бичвэрийг "Бүгд худал гүтгэлэг" гэж хэлжээ.

Дашрамд дурдахад, дэлхийн хамгийн баян хүн Элон Маскыг трансжендерүүдийн асуудалд эмзэг ханддаг гэж үздэг. Учир нь түүний том охин Вивиан Женна Вилсон 2022 онд хүйсээ солиулж, хуулийн дагуу нэр, хүйсээ өөрчлүүлсэн билээ. Тэрбээр Калифорнийн элит сургууль хүүхдийнх нь тархинд вирус суулгаж, хүүхдийг нь хөнөөсөн гэж хэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-03 103.212.119.153

Хоёр хүйс байдгийг саяхан Америк мэдэж авав 🙂

Avatar

Зочин 2025-10-03 202.21.105.20

цагаан арьст бус найруулагчтай хамтарсан гэсэн гэнээ. харин ч цагаан арьстнууд өөрсдөө асуудалтай.

Avatar

Нэргүй 2025-10-03 103.168.34.50

Elon do ur business sh.it pesd chin dandaa end tend dalgaansh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж