Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX ЗУУНЫ ЭХЭН ҮЕ/ үзэсгэлэнг Гандантэгчинлэн хийдтэй хамтран "Монгол арт" галерейд дахин дэлгэжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, "Монгол Арт" галерейн захирал П.Батжав, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр, Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит шагналт зураач Ц.Оюун-Эрдэнэ нар оролцсон байна. Үзэсгэлэн 2025 оны аравдугаар сарын 2-ны Пүрэв гаригт нээлтээ хийж, энэ сарын 8-ны өдрийг хүртэл үнэ төлбөргүй үргэлжлэх гэнэ.
Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 шахам монгол зургийн бүтээлийг нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээлүүд ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.
Тус үзэсгэлэнгийн үеэр онцлох бүтээл нь 1870-аад оны үед Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” хэмээх шинээр олдсон монгол зургийн хуулбар зургийг үзүүлэх ба Монгол Арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн хугацаанд бүтээж, мөн сүүлийн гурван жил Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярын хамт түүх, зураг урлалын судалгааг хийж байна.
3,595.72






















































Холбоотой мэдээ