Томчуудын зодоонд төсвийн төсөл үрэгдэх вий!!!

Томчуудын зодоонд төсвийн төсөл үрэгдэх вий!!!

Томчуудын зодоонд төсвийн төсөл үрэгдэх вий!!!

Одоогоос нэг сар гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт өргөн мэдүүлж байв. Угтаа энэ жил анх удаа төсвөө УИХ-аар таван шатны хэлэлцүүлэг өрнүүлж, чамбай сайн хэлэлцэж батлахыг зорьж УИХ-ын нэгдсэн чуулганыг есдүгээр сарын 15-ны өдөр эхлүүлсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд баталж, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөх хуулийн зохицуулалттай.

Гэсэн ч өнөөдөр эргээд харахад Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслөө татаж, дахин чамбайруулж оруулж ирэх ёстой гэдэг дээр зарим гишүүд хэлэлцэж эхэлсэн өдрөөс нь эхлэн шүүмжилсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Энэ төсөвт ямар ч шинэчлэл алга. Татвар, хураамж нь пуужиндсан, тэгэж дээрэмдсэн мөнгөө тарааж үрсэн, цемент блок болгосон яг хэвээрээ. Зах зээлээ тэлэх, өрсөлдөөнийг дэмжих, ажлын байр нэмэх, өрхийн амжиргааг тэтгэх ямар ч бодлого байхгүй байна" гэх шүүмжлэлийг хэлж байсан юм.

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн.

Ирэх жилийн төсвийн  бодлого макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үедээ онцолж байсан. Мөн нийт иргэд, бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж, төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжих  төсөв гэдгийг тодотгож байсан юм.

Монгол Улсын хувьд төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн найдвар тавьдаг салбар бол уул уурхайн салбар юм. Энэ утгаараа 90 сая тонн нүүрс экспортлоно гэх өөдрөг төсөөллийг дэвшүүлсэн.

Ингэхдээ ирэх онд зэс, нүүрсний экспортоос төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн нийт орлогын гурваас дээш хувийг бүрдүүлэхээр тооцсон бөгөөд зэсийн тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 8,341.8 ам.доллар, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ тонн тутамд 133.7 ам.доллар байхаар төсвийн төсөлд тусгасан. Тэгвэл зарим эдийн засагчид болоод судлаачид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ болоод экспортын хувь хэмжээг хэт өөдрөг төсөөлсөн гэдэг шүүмжлэлийг хэлж буй. Өнгөрсөн жилүүдэд буюу 2023, 2024 онд нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 2022 онд 28.2 сая тонн байсан бол 2023 онд 61.7 сая, 2024 онд 76.9 сая тонн болсон. Харин энэ онд 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Одоогийн байдлаар 50 гаруй сая тонн нүүрс экспортлоод буй. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа гурван сарын хугацаанд 30 гаруй сая тонн нүүрс экспортолж байж тавьсан зорилтондоо хүрэх бололцоотой. Тэгэхээр сардаа 10 сая тонн буюу нэг долоо хоногтоо 2.5 сая тонн нүүрс экспортолсон байх ёстой. Ингэхийн тулд тээвэр, ложистик, төмөр зам, авто замаар нэвтрүүлэх гаалийн боомтын хүчин чадал бүрэн гүйцэт тогтвортой хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой эсэхээс дээрх зорилт биелэх эсэх нь шууд хамаарахаас гадна Хятадын талаас манай нүүрсийг хүлээн авах эрэлт болон үнийн түвшин, хил гаалийн боомтын хүчин чадал зэргээс  шалтгаална.Нүүрсний эрэлтийн хэмжээ ийм ээдрээтэй байхад ирэх 2026 онд Монгол Улс ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлоход шаардлагатай дэд бүтэцийн бий болгож чадах эсэх нь ч бас эргэлзээ дагуулж буй.

Хэдийгээр хил боомтуудын хүчин чадал,нүүрс тээвэр, ложистик тал дээр зарим төрлийн дэд бүтцийн шинэчлэл сайжруулалт хийгдэж байгаа ч Гашуун сухайт-Ганц боомтын төмөр замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил төлөвлөгдсөний дагуу 2027 онд дуусах учраас 2026 оны нүүрсний экспортын хэмжээнд төдийлөн нөлөөлж чадахгүй гэсэн болгоомжлол буй.

Эцэст нь ирэх оны төсвийг иргэдийн оролцоо, санал дээр тулгуурлаж боловсруулсан учраас “Иргэдийн төсөв” гэж нэрлээд буй. Төсвийн төсөлд 201,100 иргэн санал өгсөн бөгөөд иргэдийн олонх нь эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний найдвартай байдлыг хангахад 2026 оны төсвийн бодлогыг чиглүүлэх ёстой гэж эрэмбэлсэн байна. Энэ дагуу төсвийн хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбар нь эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч байхаар тусгаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 26 төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад 2026 онд шинээр хэрэгжих 149, өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 430, нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгаад байсан юм.
Харин сүүлийн өдрүүдэд МАН-ын даргын сонгуулиас үүд улс төрийн үйл явц хурцдаж, төсөв хэлэлцэж буй байнгын хороодын чуулганд тогтож суудаг Засгийн газрын гишүүд бүү хэл УИХ-ын гишүүд ч ховор болсон. Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулганаас завсарлага авах, УИХ-ын нэгдсэн чуулганы танхимыг орхиж гарах зэргээр бойкот үзүүлсээр буй.
Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Томчуудын зодооноос үүдэн төр засаг үндсэндээ эзгүйрчихлээ. Ямар ч яамд, төрийн байгууллагууд ажлаа хийхгүй хүлээлтийн байдалд орчихлоо. Гэтэл яг энэ цаг үед төсөв хэлэлцэгдэж байна. Төсөв эзэнгүй болчихлоо. УИХ-д орж ирж байгаа сайд нар нь ч өөрсдөө итгэл үнэмшилгүй байна. Тиймээс эзэнгүй төсөвтэй холбоотой асуудлаа буцаан татах юм уу, ямар нэгэн байдлаар шийд. Энэ асуудлыг шийдэхгүйгээр улс орны ажил урагшаа явахгүй. Бид парламентад хямрал авчрахгүй, ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ энэ хоёр асуудлыг яаралтай шийдэх боломж юу байна гэдгийг эрэлхийлж байна.Сүүлдээ эрх баригчдын буруутай үйлдэл даамжраад нэгнээ намнах хэрэгсэл боллоо. Ингэж авлигатай тэмцдэггүй юм. Бид хов живээр, сэтгэл хөдлөлөөр, таамгаар ажлаа хийхээ болих хэрэгтэй. Ардчилалд ямар ч тохиолдолд гарц байдаг" гэж мэдэгдсэн юм. 
УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдын дунд үүссэн даргын төлөөх зодоон даамжирвал ойрын үед Засгийн газрыг огцруулах асуудалч хөндөгдөөд буй ийм үед ирэх оны төсвийн төсөл томчуудын зодоонд үрэгдэх магадлал өндөр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-03 66.181.187.74

МАН-ын даргын суудлын төлөө зодоон "Тогооноосоо хальж" , Монгол улсын төр, засгийг хямраах хэмжээнд хүрлээ. Монгол ардын зүйр үгэнд "Олгой хагаравч тогоон дотроо" гэж зүгээр ч нэгхэлээгүй. Аливаа зүйл хэм хэмжээндээ байхгүй бол болдоггүй гэж анхааруулсан утгатай.

Avatar

I.OTGONBAYR 2025-10-03 122.201.31.198

Za SAIN. BNA UU.
TOMCHUUD. GEJ. HEN YUM BE..ULS. ORNII. ZARCT. NAR. BIZDEE..ZODOON. BISH. ZURCHIL. TEMCEL. GEDGIIN….ALDAAGAA. UHAMSARLAAD. TUMNII. DOOG TOHUU. BOLOHOO. BOLMOOR. YUMDAA..OLIGTOIHOHON. ZARCIINHAA. AJILAA. HIICTGEELDEE…AMJILT…

Avatar

Zochin 2025-10-03 202.126.89.111

Олоэ жил хэдхэн хүн монгол төрөөр тоглож байна даа яасан ч тэвчээртэй ард түмэн бэ

Avatar

Нэргүй 2025-10-03 202.126.90.190

Өлөн манж хужаагуудын хулгай шаасн манж хужаагууд хулгайга далдлх гэж гаргж яриж бгаа манж яриа томчужд гэж худлаа шааж хашигрчдынцаана хулгай шаасн хулгайч хуэаа манжууд бдгиймаа.

Avatar

Нэргүй 2025-10-03 184.147.43.28

Чинбүрэн гэж xүн заналxийлдэг xэн бэ? Энэ эрүүл мэндийн салбараа xар xүн xөөнө гэдэг, сүрдүүлдэг эднийг өөрсдийг нь xөөx цаг болсон. Д.Ганмаа гишүүн бол номтой боловсролтой зөв xүн Харвардад ч багшилж байсан шиг санагдаж байна.

Avatar

Нэргүй 2025-10-03 103.229.122.128

хэ энэ удаагийн уих зг-аас гэрэл гэгээ хөгжил дэвшил гарахгүй дэн бөөн хов тулга тойрсон хэрүүлээр 4 жил нь дуусах биз юун төрийн түшээ ичмээр байдалтай байгаагаа өөрсдөө ч мэдрэхгүй гамшиг юм даа

Avatar

Нэргүй 2025-10-03 202.9.40.253

СӨРӨГ ХҮЧНИЙ ГОЛ ЗОРИЛГО БОЛ УЛС ОРНЫГ ТОГТВОРГҮЙ БОЛГОХ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ ДОРОЙТУУЛАХ, ИРГЭДИЙН ТӨР ЗАСАГТАА ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЬ АЛДАГДУУЛЖ ТҮҮН ДЭЭР ДӨРӨӨЛЖ ӨӨРИЙН НАМЫН НЭР ХҮНДИЙГ ӨСГӨХ ЯВДАЛ ЮМ. ОДОО ЛОДОЙСАМБУУ БОЛОН БАЯРМАА НАР ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БОЛОВ УУ ГЭЖ ТААМАГЛАЖ БАЙНА. 3-Р ЭЭЛЖ ХООЛОНДОО ОРОХ НЬ ОЙРТОЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-10-03 66.181.184.146

их хурлаараа өөр нэр дэвшигч сонго доо. Энэ 2 хоёул 3/2 авч чадаагүй тул

Avatar

Нэргүй 2025-10-03 202.126.91.65

Үхсн ацны чин томчууд гуйлагчин өсөхийн өлөн манж х***а үг өчүүхэн ядуугийн сэтэхүйт манжлсн тэнгрэлт манжсн манж х***а манжлалт гуйлагчн золбин манжлт гяяхх гяяхх золбин манжлт.

Avatar

Нэргүй 2025-10-03 202.9.46.226

томчууд биш шүү дээ хулгайч луйварчид албан тушаалын төлөөх тэнэгүүдийн зодоон их хүмүүн даруу гэдэг эдний хэн нь ч тийм биш

Avatar

Zochin 2025-10-03 94.156.148.203

Good

Avatar

Нэргүй 2025-10-03 184.147.43.28

Шалгуулаxгүй болоxоор нь л xүн бүxэн 3.5 сая xүн xардаад байна л даа, аргагүй л юм.

Avatar

Нэргүй 2025-10-03 184.147.43.28

Одоо тэгээд xувьсгал xийсэн шиг xийж бүx xувийн сургууль мургуулиа устгаад xүн ардынxаа сайн сайxны төлөө xэрүүл уруулгүй байсан нийгмээ байгуулаx замдаа орсон нь дээр дээ

Avatar

Нэргүй 2025-10-03 103.57.93.114

Монголын улс төрийг байнга хурцатгах үндсэн ажилтай нэгэн нам хэн бэ таа, таалцах юмгүй хүн бүр мэднэ. Улсын төсөв батлахыг янз бүрээр саад хийсээр УИХ-ыг тараахаар зүтгэж байна

Avatar

Зочин 2025-10-03 66.181.185.244

Тэр бол МАН. Тэд хөөсөрсөн том данхайсан төсөв ярина. Он гарангуут болохоо байлаа. Төсвийг дахиад хэлэлцэж тодотгоё гэдэг хүмүүё шүү.

Avatar

Нэргүй 2025-10-03 202.126.88.145

тэгээд иа нарт эрх нь байгаа ш дээ. янзлаад өгөөч ээ

Avatar

Нэргүй 2025-10-03 103.212.117.151

Төсвийн төслийг Сангийн яам хийдэг нь үндэс сууриараа буруу. Заруулалтыг хариуцсан юм зарцуулах мөнгөө төсөвлөж сууна гэдэг хяналт байхгүй гэсэн үг. Хуучин Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хороо 5 жилийн төлөвлөгөөг боловсруулж түүндээ тааруулж жил бүр төсвөө хийдэг, Сангийн яам энэ төсвийн мөнгийг хариуцан хэрэгжүүлэгч эздэд нь олгодог байв. Одоо Эдийн засаг хөгжлийн яам байгаа нь урт, дунд хугацааны төлөвлөгөөнд уялдуулж төсвөө хийж СЯ гя-бо-гийн ажлаа хийх ёстой

Avatar

DGG 2025-10-03 103.212.119.248

ТӨСӨВ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИХ ХУРАЛ ТАРАХ УЧИРТАЙ. ТЭХЭЭР ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХЫН ӨМНӨХ ӨДӨР НЭГ ЮМ БАТАЛСАН БОЛОХ БИЗ ЭЭ.

Avatar

Нэргүй 2025-10-03 202.9.40.99

Үхсн ацны чин томчууд тийм гажиг гудамжний золбин манж х***а үг хэрглхгүй шүү манжлсн гудамжний зообин үг.

Avatar

Нэргүй 2025-10-03 66.181.160.95

ҮРЭГДЭХ ЁСТОЙ. ЭНЭ ИХ ХУРЛЫГ ХУУЛИАР ТАРААНА

Avatar

Нэргүй 2025-10-03 203.91.115.46

Хулгайн төсвийг сууриар нь шинэчилж, дахин шинээр төсөв зохиох хэрэгтэй. Төсвийн нийт зардал 27 их наядаас давах ёсгүй. Ирэх жил экспортлох нүүрсний хэмжээг 70 сая тонн болгож бууруулмаар байна. Үүнийгээ дунджаар 95$-т бодож төсвийн орлогоо зохиох хэрэгтэй. Ямар ч цалин, тэтгэврийн нэмэгдэл байх ёсгүй. Энэ бололцоо таазандаа тулсан. Ирэх оны төсвийг орлого талдаа эерэг байхаар буюу тэнцвэржүүлсэн баланс ашигтай байхаар тооцох хэрэгтэй байна. Анх удаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж