Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болговол далд эдийн засаг цэцэглэнэ

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болговол далд эдийн засаг цэцэглэнэ

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болговол далд эдийн засаг цэцэглэнэ

Үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг хүчингүй болговол барилгын салбарт далд эдийн засаг цэцэглэж, тэр хэрээр татвараас зугтах нөхцөл бололцоог олгоно гэх асуудал хөндөгдөж эхлээд байна.

Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах өргөдөл ирүүлснийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл дээрх асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.10.01/ хэлэлцэх үеэр үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох нь татвараас зугтагчдад боломж олгоно гэж үзэж байна.  Статистик мэдээгээр 2024 онд улсын хэмжээнд 41049 үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаас 32933 нь орон сууц аж. Үүнээс 93.7 тэрбум төгрөг орон сууц худалдан борлуулсан хоёр хувийн татвараар төвлөрчээ.

Байнгын хорооны хуралдаанаас товчоор хүргэе.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-Өргөдлийн агуулгаас харахад тодруулах хэд хэдэн зүйл байна. Хүмүүс орон сууцыг ихэвчлэн зээлээр авдаг гэсэн байгаа. Бүгдээрээ зээлээр орон сууц авдаг  гэсэн үг биш. Цаана нь хөрөнгө оруулалт хэлбэрээр авдаг, татвараас зугтах зорилгоор байр авдаг тохиолдлууд орхигдоод байна. Жилд хэчнээн байр зарагддаг вэ, зах зээлийн үнэлгээгээр үнэлгээг нь үнэлж чаддаг уу. Үл хөдлөх хөрөнгийг зах зээлийнх нь үнээр бүртгэж авах ёстой гэдэг зохицуулалт бий. Манайх шиг хөрөнгийн зах зээл хөгжөөгүй улсад мөнгөтэй хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг. Манай бизнесүүдээс орон сууцны зах зээлд хамгийн их далд эдийн засаг оршдог.  Иргэн өөрийнхөө газар дээр 100 айлын орон сууц бариуллаа, энэ байрны ордерыг нь өөрийнх нь нэр дээр гаргуулчихаж болно. Барьсан өртгөө багаар тооцож, НӨАТ -аа маш багаар төлөх, дээрээс нь энэний цаана орон сууцаа зарахдаа хоёр хувийн татвараас зугтах зорилгоор үнэлгээгээ багасгадаг юм цаана нь бий. Хоёр хувийн татварыг байхгүй болговол барилгын зах зээлд далд эдийн засаг цэцэглэчих юм биш үү?

-Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б. Тэлмүүн:

-Бидний яг санаа зовж байгаа асуудлыг та хэллээ. Ихэвчлэн байраа зээлээр авдаг гэдгийг татварын системээр шууд гаргаж чадахгүй. Яагаад гэхээр тэр хүмүүс орлогоо нотолсон баримт нь банкинд байдаг. Банкны зээлээр авсан орон сууц, банкны зээлээр аваагүй орон сууц гэдгээр татварын бүртгэл тусдаа хийдэггүй. Тэгэхээр Үл хөдлөх хөрөнгийн датанаас энэ тухай мэдээллийг дэлгэрэнгүй шүүж үзэх шаардлагатай байгаа. Ажлын хэсэг дээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн датаг нэлээн задалж харахгүй бол болохгүй гэдгийг ярьсан. Банкны зээлээр бус байр авч байгаа иргэд байхыг үгүйсгэхгүй.  Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41049 үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 32933 нь орон сууц.

Нийт 5.7 их наядын үл хөдлөх хөрөнгө борлуулсан байдаг. Үүнээс 4.6 их наяд нь орон сууц.  Үл хөдлөх хөрөнгөөс 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс  93.7 тэрбум нь орон сууц борлуулсантай холбоотой татвар юм.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ Хөрөнгийн татварын хувьд тулгамдсан асуудал байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт бүртгэгдсэн үнэлгээг шууд автоматаар Татварын албан дээр татаж, татварын ногдуулж байгаа.

Хөрөнгийн бүртгэл өөрөө илүү шударга байх зорилгоор Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.  Бүртгэл дээр өөр үнэ байдаг ч худалдахаар үнэ нь бууж, төлж байгаа татварын хэмжээ нь  бага үнээр яваад байдаг.  Үүнийг өөрчил гэдэг зохицуулалтыг хуульд оруулсан. Үүнтэй холбоотой  зарим нэг заалт нь зөрчил байна гэж үзээд өөрчлөгдсөн асуудал байгаа. Гэхдээ татварын байгууллага үл хөдлөх хөрөнгийг худалдсан, барьцаалсан тохиолдолд үнэлгээ бол автоматаар шинэчлэгдээд явах гэсэн байдлаар хууль хэрэгжээд явж байгаа.

Байраа зах зээлийн үнээр зарж, тэрхүү  үнээр татвар авч чадаж байна уу гэж та асуулаа.

Нийт 41 мянган үл хөдлөх хөрөнгө борлуулсан тохиолдол болгоныг хойноос нь нягтлаад хянаад явах боломжгүй.

Тухайн үл хөдлөх хөрөэнгийг худадан авсан, худалдсан хоёр иргэний нотариатаар баталгаажуулсан худалдаа, худалдан авсан гэрээний үнийн дүнгээс татвар тооцогдоод явж байгаа. Энэ дунд татвараас зайлсхийх, хэт бага үнээр орон сууцыг үнэлсэн тохиолдол гардаг.

Иргэн өөрийн газар дээр байр бариад гэрчилгээгээ өөр дээрээ гаргадаг гэдэг асуудлын тухайд, газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэл тусдаа яваад байдаг. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар дээр Газрын тухай хуулийг боловсруулж байхдаа салж болшгүй үл хөдлөх хөрөнгийг цэгцлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал Газрын тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиар цэгцрэх юм.

Статистикаас үзэхэд 663 мянган иргэн ямар нэгэн хэмжээгээр орон сууцны бүртгэлтэй байна. Хамтран, ганцаарчилсан гэсэн хэлбэрээр. Хамтрангаар гэр бүлийн бүх гишүүд ч орж болно. Татварын албанд бүртгэлтэйгээр 539 мянган иргэн нэг орон сууцтай, харин хоёр орон сууцтай 101 мянган иргэн бий.

Татвараас зайлсхийх сэдэл санаатайгаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг олон хүн дээр шилжүүлдэг тохиолдлууд бий.

Гишүүдийн зүгээс үл хөдлөхийн үнэлгээний асуудлыг үнэн бодитоор үнэлдэг болоход анхаарч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талд анхаарах. Иргэд амьдрах орчноо сайжруулах зорилгоор байраа борлуулж байгаа бизнесийн зорилгоор худалдаалж байна уу гэсэн тооцоо судалгааг нарийн гаргах шаардлага байна гэж үзэв. Эцэст нь иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-02 150.228.177.10

одоо энэ дарга нарын далд эдийн засгийг яах гэж байна.

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.188.235

Өөрийнх нь нэр дээр 1-2 байртай бол зарахад татваргүй, харин 3 ба түүнээс дээш бол татвар авдаг болоход ямар ч асуудал байхгүй ш дээ. Үл хөдлөхийн татвар тэгж л явж байгаа, одоо үл хөдлөх худалдан борлуулсны татварыг тийм болгоход ямар асуудал байна. Харин дулаан зогсоолын асуудлыг орон сууцнаас тусдаа авч үзэх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.188.235

Заяабал гөлөг минь, татваргүй болговол үнэлгээгээ ил тод гэрээндээ тусгаад далд эдийн засаг чинь байхгүй болно ш дээ.

Avatar

иргэн 2025-10-02 59.153.84.210

иргэд зарсан байрныхаа орлогоос 2% татвар төлөхгүйн тулд бэлэглэлээр эсвэл бага дүнгэр зарсан болгож гэрээ хийж татвар төлөхгүй эсвэл маш бага татвар төлдөг байсан. энэ татварыг эсэргүүцээд байгаа дийлэнх нь үл хөдлөхийн борлуулагч ченжүүд л эсэргүүцэж байгаа, хувьдаа олон үл хөдлөх хөрөнгөтэй иргэд бас нилээдгүй их бдаг юм билээ,

Avatar

татваргүй байж болохгүй юм уу 2025-10-02 43.228.129.106

зарахад татваргүй л болгочихоож дээ.

Avatar

зочин 2025-10-02 103.229.123.132

1-2 орон сууц эзэмшигч нь хувийн зайлшгүй шаардлагаар зарсан тохиолдолд татвараас чөлөөлөх нь зөв. Харин орон сууц зарж бизнес хийдэг бол тодорхой хувийн татвар ногдуулах нь зөв дөө

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.180.193

Татварын хувь хэмжээг нь бууруулчихвал өндөр хувьтай байснаасаа илүү татварын орлого орно! Бас тэр далд эдийн засаг нтр чинь бүртгэлд ороод ирнэ!

Avatar

Дэл 2025-10-02 202.55.188.33

2 хувиа 1 хувь болгох хэрэгтэй огт татвар төлөхгүй байж болохгүй шүү

Avatar

зочин 2025-10-02 103.212.119.151

Заяабал гишүүн зөв ярьж байна. Энэ 2% татвар бусад улс оронд бүгдэд нь бдаг татвар. Харин үүнээс ч өндөр байдаг.

Avatar

Тэнэгт 2025-10-02 202.9.46.126

Угаасаа эдийн засаг гэж байгаамуу, далд эдийн засаг гэнэ шүү. Битүү танай нам засгийн хулгай оршиж байна хулгайчаа.Бас нэг Лүдээжанцанархуу царайтай юм гарч ирээд цэцэрхэж гуцаад..

Avatar

Нэргүй 2025-10-02 24.126.7.202

энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ
энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ
энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ
энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ
энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ
энэ нэг мжж миний гөбс долоосон царайтай нөхөр чинь юу юу гэнэ вээээээ

Avatar

Нэргүй 2025-10-02 178.174.229.45

DUNGUJ 2% MASH BAGA BNA YADAJ 15-20% BOLGOH HTEI . DANDAA CHENJUUD BGAA

Avatar

Нэргүй 2025-10-02 59.153.114.131

Баян бажаа гэхэд л 50 орон сууц зарсан эзэмшсэн ч гэнэ үү явган яриа яриад байна цаана чин.Ийм хуулийг хамгийн түрүүнд батлаж ашиг хүртэх хүн нь баян бажаа байна цаана чинь. ТИЙМ УЧРААС НЭГ,ХОЁР УДАА БАЙР ЗАРСАН ХҮНЭЭС ТАТВАР АВАХГҮЙ ЭСВЭЛ БАГАСГАХ ХЭРЭТЭЙ 3 ДАХЬ УДААГААС 2 ХУВЬ,5 дахь удаагаас 3 хувь болгох хэрэгтэй

Avatar

Ner 2025-10-02 103.229.122.198

Иргэд орон сууцаа худалдан борлуулахад ногдуулдаг 2% ийн татварыг хүчингүй болгох асуудал хэлэлцэхэд хамаагүй өөр хобогдолгүй асуулт, тэгээд буруу хариулт байх юм. Ийм муу гишүүд, мэргэжилтнууд юмуу сүтгүүлч нь ойлгохгүй байгаа юмуу. Жишээ нь барилга барьсан хүн өндөр үнээр зарж борлуулах, бүртгүүлэх гэж хичээдэг ш дээ г.м.

Avatar

зочин 2025-10-02 202.9.46.26

Үл хөдлөх хөрөнгийн 2 хувийн татварыг хүчингүй болговол орон сууцны том том наймаачдыг харж үзсэн хэрэг болно. 10 гаруй орон сууц түрээсэлдэг хүмүүс олон байна, орон сууц түрээслэгчдээс татвараа бүрэн ав

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.160.103

Ямар тэнэг юм ярина вэ, дээрх 2 хүн?! За тэр үг хэллэг нь ч дүүрч, утга логик нь мухар мулгуу юмаа!!! Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар бол утгаараа бол орлогын татвар юм шдээ!! Тийм учраас хувьцаа борлуулсны орлогод ногдуулдаг татвар шиг анх худалдан авсан үнэ ба дараа худалдсан үнэ хоёрын үнийн зөрүү (ашиг)-д нь татвар ногдуулбал зөв шударга болно!!!

Avatar

Нэргүй 2025-10-02 24.126.7.202

мөнгөний ханш уналтаас үүдэлтэй мөнгөний худалдан авах чадвар буурсан байхад тэр чинь бас буруу, татвар төлсөн орлогоороо ганцхан орон сууц худалдаж авчихаад дахиад тэрнийгэ эзарахад дахиад л татвар төлөх нь тэгээд ариун явдал уу????

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.190.97

цахим үндэстэн болно гээд хуцаад байдаг тухайн байр саваа зарах гэж байгаа хүнийг тэр еmongolia гэдэг апп-аараа харчихаж болдоггүй л******д уу энэ УИХ-д ямар пиздануудаа сонгоцон юм бэ бид нар

Avatar

иргэн 2025-10-02 202.126.89.94

Тэгвэл татварын хэмжээг 2% биш, 0,2% болгочихвол зүгээр биш үү??

Avatar

Зөв шийдэл татварыг маш бага болгох, 10-20 дахин бууруулах 2025-10-02 202.55.188.46

Зөв. Анх удаа болон 2 дох удаа(анхны байраа зараад шинийг авч байгаа) 1 байр худалдан авч байгаа иргэний татварыг 0,2% болговол далд эдийн засаг үүсэхгүй, иргэд үнээ худлаа бууруулахгүй дуртайяа төлөх тул татвар төлөгчдийн тоо өсөж аажимдаа одоо байгаа татварын хэмжээнд дөхөж очно

Avatar

Зочин 2025-10-02 66.181.189.57

непалдах нь дээ.

Avatar

Erbo 2025-10-02 124.158.122.50

Овоо юм уу гэсэн овоолсон баас байж. Монголд хүн болж төрсөн бол үхэн үхтэл татвараар дарамтлана гэж үзэж дээ тийм үү?

Avatar

Нэргүй 2025-10-02 202.131.225.197

yag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж