Цахим аудитыг нэвтрүүлэхэд ТИКА-тай хамтрах талаар санал солилцлоо

Цахим аудитыг нэвтрүүлэхэд ТИКА-тай хамтрах талаар санал солилцлоо

Цахим аудитыг нэвтрүүлэхэд ТИКА-тай хамтрах талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өнөөдөр /2025.10.02/ БНТУ-ын Хамтын ажиллагаа, Зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүнийг хүлээн авч уулзлаа. Дэлхийн 60 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг ТИКА байгууллага нь Монгол Улстай олон салбарт үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлсээр ирсэн бөгөөд 2004 оноос хойш 900 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өмнө нь ТИКА-ийн дэмжлэгээр Улсын Их Хурлын Тамгын газрын архив, номын санг цахимжуулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны туршлагаа хуваалцсан юм. Улмаар цаашид Төрийн аудитын байгууллагын чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд албан хаагчдыг сургах, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, хиймэл оюун ухаанд тулгуурласан цахим аудитыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлэв.

ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Мустафа Бүтүн Монгол Улсын Төрийн аудитын байгууллагатай өрнүүлж буй хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөжтэй хэлбэрээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Улмаар ТИКА-ийн шугамаар ирэх жил хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын саналыг тусгаж, дээд байгууллагадаа уламжлахаа хэллээ. Уулзалтад Үндэсний аудитын газрын Тамгын дарга, Тэргүүлэх аудитор Б.Бундхорол, Мэдээлэл технологийн төвийн дарга Б.Сэр-Од болон бусад албан хаагчид байлцлаа.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-02 202.9.40.99

Төриын жил тасралгүй явх ёстой гэж Тасралтгүй л яваа биздэ тэгээд болж бгаа юм хаа бгаа юм.

Avatar

Нэргүй 2025-10-02 202.9.40.99

Төриын жил тасралгүй явх ёстой гэж гүй 35мжил тасралгүыл явлаа шд тэгээд юуу сайжрсийн хөгжсөнгүы шд дэлхиы адг болоо шд.

Avatar

Нэргүй 2025-10-02 202.9.40.99

х***а манжууд х***а манжуудда ашигтайгаар шийдчээл цахимаар мнгол хүнрүү хасагдлаа гээл цахим гэдгээр хэлээл юу яаасн холбогдхгүй хужаө манжууд зугтах хужаө маэж хулгайдаа ашиглдаг шаацн бнлээ аймар пзданууд харж бгаад яааж хулгайгаар ашиглж болохуу гэдэг ашиглдаг шаацн х***а манж шаарнууд тэрийг бас муу аргаар ажиллан муу арга зааж өгнө өгнө гэж шаадгийн бнлээ.

Avatar

Нэргүй 2025-10-02 202.9.40.99

Заа худлаа шаэ х***а манжууд худлаа шааж цахим нтр гэж х***а манжууд компьютерийн цаанаа х***а манж ажллагаагаагаа улм ашигтай болгож цахмаар тэгсн ингсн гэж х***а манжлж мнгол хүнийг хасцн хужаө манжда хялбраар шаацн шаадгийн х***а манжуул юмыг х***а манждаа урвуулж ашиглхдаа гаршсн бузр я***н сэжгийн гичинүүдя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж