"Chang’e-6" сарны багт "Сансарын Оскар" гардуулав

"Chang’e-6" сарны багт "Сансарын Оскар" гардуулав

"Chang’e-6" сарны багт "Сансарын Оскар" гардуулав

Хятадын "Chang’e-6" нислэгийн баг 2025 оны Олон улсын сансрын нисгэгчдийн холбооны (IAF) дэлхийн сансрын шагналыг багийн төрөлд хүртлээ. "Chang’e-6"-ийн ерөнхий зохион бүтээгч Ху Хао, Сарны хайгуул, сансрын инженерийн төвийн захирал Гуан Фэн нарын зохион байгуулсан Олон улсын сансрын нисгэгчдийн конгрессын (IAC 2025) нээлтийн үеэр буюу есдүгээр сарын 29-нд Австралийн Сидней хотноо шагналыг гардуулан өгчээ.

"Chang’e-6" сарны датчикийг 2024 оны тавдугаар сарын 3-нд Хайнань муж дахь Вэнчан сансрын хөлөг хөөргөх талбайгаас "Long March-5 Y8" зөөгч пуужингаар хөөргөсөн. Үүнээс сарын дараа буцах модуль дэлхий дээр аюулгүй газардсан бөгөөд сарны алслагдсан хэсгээс 1,935.3 грамм сарны дээжийг авчирсан байдаг. Энэхүү амжилт нь хүн төрөлхтний түүхэн бичигдэн үлдсэн юм. "IAF World Space Award" нь Олон улсын сансрын нисгэгчдийн холбооноос сансар огторгуйн салбарт олгодог хамгийн дээд шагнал билээ. Ихэвчлэн "Сансарийн Оскар" гэж нэрлэгддэг. Энэ нь дэлхийн сансрын шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, менежментэд онцгой хувь нэмэр оруулсан хувь хүмүүс болон багуудад олгогддог.

ЭХ СУРВАЛЖ: CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-02 202.9.46.223

энэ эмэгтэйн зураг ямар хамаатай?

Avatar

Т1 2025-10-02 202.9.46.126

Сөнө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж