"УИХ-ыг ашиг сонирхлын зөрчилгүй хүн удирдах ёстой"

"УИХ-ыг ашиг сонирхлын зөрчилгүй хүн удирдах ёстой"

"УИХ-ыг ашиг сонирхлын зөрчилгүй хүн удирдах ёстой"

Ардчилсан намын шийдвэртэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл өглөө.


Тэрбээр, "АН парламентыг гацаасан зүйл байхгүй. Бид маш товчхон, тодорхой асуудлаар хуралдлаа. Ардчилсан намын өргөтгөсөн хурлаар Ардчилсан намын УИХ дахь бүлэгт чиглэл өгсөн. Тухайн чиглэлтэй холбогдуулан өнөөдөр Ардчилсан намын бүлэг ахин хуралдлаа. Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс хоёр асуудлаар чиглэл өгсөн. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энэ хоёр асуудал дээр намын байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийллээ.

Нэгдүгээрт, УИХ-ын даргын нэр холбогдсон асуудал шийдэгдэх хүртэл УИХ-ыг даргалах нь зохимжгүй гэж үзэж байгаа. Үүнд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй хүн УИХ-ыг даргалж байгаа үед Ардчилсан нам УИХ-ын хэлэлцүүлэгт оролцохгүй гэдэг чиглэлийг Ардчилсан намын УИХ дахь бүлэгт өгсөн.

Ардчилсан намын УИХ дахь бүлэг үүнийг хэлэлцээд, уг асуудалд нэгдмэл байр суурь илэрхийлсэн. Ямар ч тохиолдолд эргэлзээ байгаа бол үүний хажуугаар чимээгүй өнгөрч болохгүй. Тиймээс МАН-ын даргатай холбоотой асуудал шийдэгдэж дуустал, нөгөөтэйгүүр энэ асуудлуудад олон нийт итгэл үзүүлэх хүртэл УИХ-ын даргын суудалд Д.Амарбаясгалан гэдэг хүн суух нь зохимгүй гэж үзсэн.

Хоёрдугаарт, та бүхэн харж байгаа байх. Төр засаг үндсэндээ эзгүйрчихлээ. Ямар ч яамд, төрийн байгууллагууд ажлаа хийхгүй хүлээлтийн байдалд орчихлоо. Гэтэл яг энэ цаг үед төсөв хэлэлцэгдэж байна. Төсөв эзэнгүй болчихлоо. УИХ-д орж ирж байгаа сайд нар нь ч өөрсдөө итгэл үнэмшилгүй байна. Тиймээс эзэнгүй төсөвтэй холбоотой асуудлаа буцаан татах юм уу, ямар нэгэн байдлаар шийдээч ээ. Энэ асуудлыг шийдэхгүйгээр улс орны ажил урагшаа явахгүй. Бид парламентад хямрал авчрахгүй, ажлаа хийдгээрээ хийнэ. Гэхдээ энэ хоёр асуудлыг яаралтай шийдэх боломж юу байна гэдгийг эрэлхийлж байна.

Сүүлдээ эрх баригчдын буруутай үйлдэл даамжраад нэгнээ намнах хэрэгсэл боллоо. Ингэж авлигатай тэмцдэггүй юм. Бид хов живээр, сэтгэл хөдлөлөөр, таамгаар ажлаа хийхээ болих хэрэгтэй. Ардчилалд ямар ч тохиолдолд гарц байдаг. Үүнд Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай байна гэдгээ л өнөөдөр илэрхийлсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-02 202.70.43.34

Манай Монголчууд Өөрөөсөө бусдыг Хайрладагггүй, Хүндэлдэггүй, Хар Амин хувиа хичээсэн, Өөрсдөө хэзээ ч Алдаа дутагдалгүй ба Бусдын алдааг шоололдон хов базагч, Бэртэгчин зантай Бүдүүлэг хандлагатай болохоор Ажил Амьдралд нь Ахиц Дэвшил огт гарахгүймдаа….

Avatar

хүннү 2025-10-02 202.9.46.114

Ашиг сонирхолгүй хүн та нарын дунд байна уу? Ер нь хараад байхад хамгийн их ашиг сонирхолтой хүмүүс чинь танай салбарыхан биз дээ? “Үндэслэлгүй хөрөнгөжсөн хурандаа нар” гэсэн нэр гуншин хаанаас гарлаа. Тэд ямар замаар хөргөжив? Бүхэл бүтэн уулын амыг хэн хашаалж авав? Энэ бүхний үр дүн өнөөгийн энэ нийгэм болсон. Хууль бус үйл ажилгааг тухай бүр нь таслан зогсоолгүй өөртөө ашигтай ажилсан танай салбарын буруу.

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.177.123

Улс төрд орсон аалзнууд түмний төлөө яг ажиллаж харагдаач!Яаж том мөнгө олох яаж амархан баяжих вэ гэсэн атгаг санаа хүн бүхний дотор байна!Ийм ёс зүйтэй нь нийтлэг

Avatar

Сайн ах 2025-10-02 103.57.92.128

энэ хар тамхичин үхэлэээр улс төр хийгээд явахын

Avatar

Нэргүй 2025-10-02 103.57.94.171

Хууль эрх зүйн гүнзгий мэдлэгтэй, логик сэтгэлгээ сайтай, орчин цагийн сайн хуульч юмаа. Энэ ээдрээтэй цаг үед Монголын хувь заяаг зөв тийш нь чиглүүлэхээр харагдаж бгаа цөөхөн хүний нэг юмуу даа !

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.181.42

Зөв шүү. Одоо Монгол төрийн хамгийн эхэнд хийх ажил Төрийн эрх барих дээд байгууллагынхаа даргыг нүүрсний хулгайч Амарбаясгалангаас салгаж авах хэрэгтэй. УИХ д хятадын төлөөний урвагчид дэндүү их байна даа. 20 жилийн өмнө хуулийн сайдын түвшинд байсан бол одоо Уих даргатай өчнөөн гишүүдтэй болсон бололтой шүү.

Avatar

Нэргүй 2025-10-02 124.158.108.208

АБ -н ярьж байгаа нь ёстой хэрэг алга. Ямарч удирдах хүний шинж алга. Занданшатар Батцэцэг, Энхбаяр Содбаатар нар хов зөөж атьдардаг гэнээээ. Төрийн том удирдагчийн хэлдэг үг мөн үү? Хавханд орчихоод тийчэлж байнна даа, АБ дарга. Жонхууг дагаж Бор Тээгийг жонхууруулж байгаад баригдлаа. Жонхууг дагавал шорон явдаг гэж хэлсээр байтал ….. Ковидын цагийг овжин ашиглалаа гэж бодсон байхдаа. Ямарч нууц нэг өдөр ил болдог.

Avatar

Нэргүй 2025-10-02 103.57.93.114

АН хэзээ шударга улс төр хийж байсийн. Тэд цөөнх бол ажлыг гацаах, хойшлуулах, төлөвлөгөөг нь нураавал бөөн баяр. Харин олонх бол олон сайхан нэр хэлээд эдийн засгийг унатал идээд дуусгана муухай амьтад. АН улсын хөгжлийн гацаа мөн

Avatar

Зочин 2025-10-02 66.181.185.244

НААД ХЭРҮҮЛ УРУУЛАА МАН дотроо ХИЙЦГЭЭ. НАМ ДОТОРХ АСУУДЛАА БУСДАД БҮҮ ЧИХЭХ ГЭЭД БАЙ 103.57.93.114 МАЛАА…

Avatar

BBC 2025-10-02 202.131.225.197

мОНГОЛД ТИЙМ ХҮН БАЙГАА ЮУ

Avatar

Нэргүй 2025-10-02 66.181.164.23

Амарбаясгалан их ууртай байгаа шүү, нухаад л чандарлачихна

Avatar

Зочин 2025-10-02 202.126.89.112

Тийм шүү дээ. Зөв.

Avatar

Ж 2025-10-02 66.181.161.113

тэмүүжин гишүүн көв хэлж байх шиг бна Гэхдээ АН ын УИХ гишүүн хүн шүүхээс ял авчихаад хууль батлалцаад бна гэх юм хуулиндаа ингэж болох уу шудрага ёс ярих эрр байна уу

Avatar

Зочин 2025-10-02 66.181.185.244

МАН ынхан бүүр шоронгоос ( Ж. Эрдэнэ батыг ) авч ирж байгаад хүчээр тангараг өргүүлж байсан гэж байгаа . 1000 төгрөгөөр леценз аваад зараад……. КККККК. Тэгээд өөрийн толгойн дээрхииг харахгүй байж…

Avatar

Нэргүй 2025-10-02 103.229.123.142

Зөвөө

Avatar

Зочин 2025-10-02 202.131.230.163

МАН-ын хэрүүл АН-ыг их баярлуулах юм даа. Мунхаг дураараа баясана гэдэг ардын үг юутай үнэн бэ?

Avatar

Зочин 2025-10-02 202.126.90.56

МАНынхан ч дутагдлаа ингэж өмөөрцгөөдөг гэж байгаа. Чиний урьд нэгэн их гарын ХУЛГАЙЧ том том мултарч худлаа ЯРИАД би хурал даргалагч гэвэл чи зөвшөөрөх л тэнэг байна дөө. Наад хулгай зэлгий хэрүүл уруулаа МАНд лотроо л хийцгээ. МАЛНУУДАА.

Avatar

Нэргүй 2025-10-02 103.212.118.186

Энэ өөрөө ёс зүйтэй бил үү??? Хууль зүйн сайд байхдаа нэг мансуурагч охиныг өмөөрөөд байл уу үгүй юү??? Сайн ах нь ч гэл үү ккк. Андуурсан бол уучлаарай уучлаарай

Avatar

Нэргүй 2025-10-02 122.201.23.75

Тэмээ гэхээр ямаа гэж тэнэгтдэгээ больчихоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж