Хамгийн залуудаа Эмми хүртсэн Кэтигийн үхэлд буруутай хүү

ХҮМҮҮС

Хамгийн залуудаа Эмми хүртсэн Кэтигийн үхэлд буруутай хүү

Хамгийн залуудаа Эмми хүртсэн Кэтигийн үхэлд буруутай хүү

"NEWS агентлаг энэ удаа “ХҮМҮҮС буландаа 15 насандаа Эммигийн эзэн болсон Оуэн Куперыг онцолж байна. Тэрбээр сэтгэл зүйн драм, гэмт хэргийн "Adolescence" цувралд бүтээсэн дүрээрээ телевизийн шилдэг уран бүтээлд олгодог Эмми шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин болжээ. Ингээд залуу, англи жүжигчинтэйгээ танилцъя.


ЖҮЖИГЧИН БУС ХӨЛБӨМБӨГЧИН БОЛОХЫГ ХҮССЭН НЬ

Оуэн Купер 2009 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Английн Уоррингтон хотноо мэндэлжээ. Түүний ээж нь асрагч, аав нь мэдээллийн технологийн компанид ажилладаг бөгөөд хоёр ахтай аж. Хотынхоо хөлбөмбөгийн Уоррингтон Райландс багийн 15 хүртэлх насны багт тоглодог Купер анхандаа хөлбөмбөгчин болохыг хүссэн ч "The Drama Mob" гэх жүжигчний клубд долоо хоног бүр номын дуу сонсож, кино урлагт татагдав.

Уоррингтон хот нь Манчестер болон Ливерпуль хотуудын дунд оршдог учир энэ хоёр хотын хөлбөмбөгийн нөлөөллөөр Купер тамирчин болно гэж бодсон. Түүний хувьд Ливерпуль багийн тэр дундаа Трент Александр-Арнольдын фанат гэнэ.

ТОМ ХОЛЛАНДЫН НӨЛӨӨ

Хөлбөмбөгчин болох хүсэлтэй хүүг дэлгэцийн урлагт дурлуулсан хүн нь Том Холланд гэнэ. Түүний 2012 онд гол дүрд нь тоглосон "The Impossible" киног үзээд Купер жүжигчин болохыг үнэхээр хүсчээ. Түүнийг урлагт дурлаж буйг гэр бүлийнхэн нь ч дэмжиж, гэхдээ хэт хүчлээгүй, аясаар нь байлгав. Улмаар хүү урлагийн клубээрээ дамжуулан агентлагтай холбогджээ.

Том Холландыг биширсэн Купер "Би Хүн-Аалзын дүрд тогломоор байна" гэжээ.

Купер жүжигчин болсон талаараа "The Drama Mob гэх жижиг агентлаг байдаг юм. Долоо хоног бүрийн Мягмар гаригт нэг цагийн хичээл орохдоо зүгээр л зохиол өгөөд уншуулдаг. Гэхдээ би зөвхөн хоббигоороо очдог байсан. Энэ хүртэл явна гэж төсөөлөөгүй. Харин Adolescence киноны санал ирэхэд энэ талаар нухацтай бодож эхэлсэн. Би ямар ч зовлон тоочихгүй саналыг нь хүлээн аваад ард нь гарсан" гэлээ.

АНХНЫ КИНО НЬ ЭММИД ХӨТЛӨВ

2025 оны гуравдугаар сард "Netflix"-ийн "Adolescence" гэх мини цуврал үзэгчдийн хүртээл болж, Оуэн Купер ангийнхаа Кэти Леонард охины үхэлд буруутгагдаж буй 13 настай, Жэми Миллер гэх хүүгийн дүрийг бүтээв. Түүний дүрийн төлөө 500 гаруй хүүхэд өрсөлдөж, эцэст нь Купер сонгогджээ.

"Adolescence" цувралын зураг авалт 2024 оны долдугаар сараас аравдугаар сарын хооронд үргэлжилсэн.

Цуврал цацагдаад удаагүй олны анхаарлыг татаж, шүүмжлэгчдийн бай болов. Английн өдөр тутмын "Evening Standard" сонинд Куперын жүжиглэлтийн талаар бичихдээ "Түүний жүжиглэлт магадгүй кино урлагийн түүхэн дэх хамгийн шилдэг хүүхдийн дебют байх" гэжээ.

Түүнийг дүрдээ ороход "Adolescence" кинонд хамтран тоглосон Стефен Грэм ихээхэн тусалжээ. Стефен Грэм тус кинонд Жэми Миллерийн аавын дүрд тоглосон юм.

Стефен Грэм залуу хүүгийн талаар ярихдаа "Тэр зүгээр нэг жүжиглээгүй. Тэр өөрөө биеэрээ бүхнийг туулсан. Эхнээсээ л би түүний нөөц бололцоог мэдэрсэн. Оуэн зүгээр л Жэмигийн доторх мангасыг хэрхэн харуулах тал дээрээ ажиллах шаардлагатай байсан юм. Тэр мангасыг нэг л удаа сэрээгээд тэгээд зогсоогүй" гэв.

ДАРААГИЙН БҮТЭЭЛ БА ХОББИ

Оуэн Купер удахгүй найруулагч Эмералд Феннелийн "Wuthering Heights" кинонд алдарт жүжигчин Маргот Роббигийн хамтаар тоглосон. Анхны бүрэн хэмжээний кинондоо Купер залуу Хитклиффийн дүрийг бүтээсэн гэнэ. Харин Хитклиффийн хөгшин дүрд Жэкоб Элорди тогложээ. Тус кино 2026 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ.

Чөлөөт цагаараа Купер "Playstation" тэр дундаа "Grand Theft Auto" тоглох дуртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-02 202.131.225.197

гарчигаа яаж өгөөд байгаа юм бэ? ичмээр юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж