Уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг тэргүүтэй сайн дурын идэвхтнүүд өнгөрсөн сард Газын зурвас руу хүмүүнлэгийн коридор нээхээр аян замд гарсан талаар мэдээлж байсан билээ. "The Global Sumud Flotilla Mission" гэж нэрлэгдсэн энэхүү хүмүүнлэгийн бүлэгт Ирланд, Франц, Итали болон Колумбаас ирсэн 500 гаруй хүн сайн дураар нэгдэж, Газын зурваст хүнс, эрүүл мэндийн тусламж хүргэх зорилготой байсан.
Тэгвэл 44 усан онгоц бүхий хүмүүнлэгийн бүлэг Газын эргээс 130 км-ийн зайд байхад Израилийн тэнгисийн хүчин саад хийж, Грета Тунберг болон хэд хэдэн идэвхтнийг саатуулсан байна.
Тус улсын зүгээс идэвхтнүүдийг байлдааны бүсэд нэвтэрч, Газын эргэн тойрон дэх тэнгисийн цэргийн бүслэлтийг эвдэж байна гэж буруутгасан байна. Харин "The Global Sumud Flotilla Mission" бүлэг Израилийн энэ үйлдлийг хууль бус бөгөөд өөрийгөө хамгаалах арга биш гэж шүүмжилж байна. Зарим идэвхтнүүдийн мэдээлснээр, Израиль сайн дурын бүлгийн нэг усан онгоцыг бүслэн авч, бусад усан онгоц руу том усан буугаар цохилт өгсөн. Түүнчлэн идэвхтнүүдийн харилцаа холбооны бүх хэрэгсэл, сүлжээг тасалжээ.
Хэрэв Израилийн тэнгисийн хүчин саад хийгээгүй байсан бол идэвхтнүүд Пүрэв гаригийн өглөө (2025.10.02) Газын эрэгт хүрэх байсан. Одоо идэвхтнүүдийн усан онгоц хүчээр Израилийн боомт руу явж байгаа юм.
Израилийн Гадаад хэргийн яам энэ бүслэлт нь хууль ёсны бөгөөд Хамаст зэвсэг хүргэхээс сэргийлэх зорилготой гэж мэдэгдэв. Мөн Грета Тунберг болон бусад хүмүүс аюулгүй, эрүүл саруул байгаа гэдгийг онцолсон ч тусламжийн коридор нээх зорилго нь зүгээр л "жүжиг" гэж шүүмжилжээ. Гэсэн хэдий ч идэвхтнүүдийн усан онгоцыг саатуулж, бүсэлсэн явдлыг бусад улс хүчтэй шүүмжилж, Грек, Итали, Тунис болон Туркт энэхүү явдлыг буруутгасан жагсаал гараад байна. Мөн Колумбын ерөнхийлөгч улсаасаа Израилийн бүх дипломатчийг хөөж, хоорондын худалдааны хэлэлцээрээ хүчингүй болгожээ. Израилийн үйлдлийг олон улсын гэмт хэрэг гэж Колумбын засгийн газар тодорхойлсон байна.
3,593.62




















































Нэргүй 2025-10-02 209.53.30.81
завьтай хамт живүүл
Нэргүй 2025-10-02 178.174.229.45
HAMASIIN DEEREMCHIN ALUURCHINGUUDAD TUSLAH GJ YAVJ BSAN TENEGUUD
Нэргүй 2025-10-02 66.181.164.23
Амарбаясгаланд хэл тэр нухаад л маргааш нь чандарлачих нь
Нэргүй 2025-10-02 45.117.35.25
Дээрэлхүү муу новшнууд
Нэргүй 2025-10-02 23.129.64.224
Геноцид алан хядагч Израйль улс сөнөж, еврейчүүд дараагийн 2000 жилийн гуйланчилал тэнүүчлэлдээ орох болно!
Нэргүй 2025-10-02 202.126.88.97
Гях,,,гяхх,,,гяхх,,,,өөрөө халтар хамас уу,,,,,