Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан.Тэр цагаас хойш өнгөрсөн хугацаанд С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн эргэн тойронд ямар үйл явдал болж өнгөрснийг тоймлон хүргэе.
- С.Зориг 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийнд хоёр дахь хүү болон мэндэлжээ.
- Тэрээр 1990 оны 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, “Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байв.
- С.Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд олон удаа хутгалуулж амь үрэгдэв
- Гэмт хэрэгтний гарт амиа алдсанаас нь гурав хоногийн дараа түүнтэй салах ёс гүйцэтгэхээр 30,000 хүн цуглаж, эх орон даяар бүх нийтийн гашуудал зарлаж байлаа.
- Олон жилийн турш С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэргийн эзэд олдохгүй байсаар “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэх үг улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа болов.
- С.Зориг агсаныг амиа алдснаас 18 жилийн дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял оноож байв.
- Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган гурван шатны шүүхээр хэлэлцэн Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 25 жилийн ял оноов.
- Гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн боловч хэргийн цаад захиалагч нь хэн болох нь тодорхой бус байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлэх болов.
- 2020 оны сонгуулийн өмнөхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шинэ “нөхцөл байдал” тогтоогдлоо. Тус хэргийг дээрх гурван хүнд тохохын тулд тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан, бас прокурор, шүүх эрүүдэн шүүсэн гэх асуудал нийгэмд ил болов.
- Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүсэн хэмээн үзэж Ж.Мөнхгал, С.Баярт, Б.Хурц нарт гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргав.
- ЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг шаардаж, УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд хамтран ажлын хэсэг байгуулав.
- 2021.05.14 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хэлэлцэж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар шийдвэрлэв.
- 2023.04.19 Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг батлан даалтад гаргаснаас хойш тэдэнд холбогдох хэргийг дахин шалгаж байсан. Тэгвэл мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
- 2023.04.19 Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна. Тэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн байдал үүснэ. Үлдсэн хэрэг нь ажиллагаанд байна. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн шалгаж эхэлсэн, Ажлын хэсэг гарсан" хэмээн мэдэгдэж байв
- 10.02 С.Зориг агсан амь насаа алдаад даруй 27 жил болов. Энэ хугацаанд түүний амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн эзэн хэн болох нь тодорхойгүй, хэргийг шалгах ажлын хэсэг ямар үр дүнтэй ажиллаж байгаа нь бүрхэг хэвээр үлдэв.
- С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг илрүүлж чадаагүй 27 жил өнгөрөв.
3,593.62




















































Зураач 2025-10-02 86.128.185.188
Эрдэнэтийн хэрэгтэй холбогдно. Оросын гар орсон байх магадлал маш өндөр.
Нэргүй 2025-10-02 103.57.94.171
Зоригийн үхлийн хэргийг МАНАН маш олон жил "амжлттай" дарж, илрүүлэхээс эрс татгалзаж бгаа юм бишүү ?!
Л.Цэнгэл. 2025-10-02 203.91.115.52
Ардчилал хүний эрхийг уландаа гишгэсэн үхсэн МАН ын Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүх үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж нарт ардчиллын хөдөлгөөний тэргүүн С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Нэргүй 2025-10-02 185.220.101.30
Хүзүүгүй тарвага урвагч Элбэгдорж:
– С.Зоригийг хөнөөсөн хүнийг харсан ганц л хүн байгаа! Тэр нь талийгаач Зориг өөрөө!
гэж хэлж Монголын ард түмэн, АН-г басамжилан доромжилж байсан!
Нэргүй 2025-10-02 103.57.93.114
Булган өөрийгөө хүлсэн гэж дийлэнх нь баталдаг.хүүхэд тасалчихаар нарийн зүйлээр хүлсэн гэдэг. Чухам иймээс л хэрэг нэг тийш болохгүй хүлээгдэж байгаа гэдэг. Ингээд захиалсан, гүйцэтгэсэн эзэд нь улс төржүүлэн улиг болгож дөнгөсөн бол цагдаа нар нь дарамтлуулсан уу, хууртсан уу, зориуд хойшлуулаад байна уу ямар ч гэсэн тоглоод дүр эсгээд суугаад байдаг гэжийгаа
Нэргүй 2025-10-02 192.42.116.209
17 хутгалсан гэдэг бол хэт цочирдсон анх удаа хутга хэрэглэж үзэж байгаа хүний цочирдсондоо хийдэг үйлдэл зориг гэж тэнэг гаж малтай булган хэрэлдээд хутгалчихсан тэгээд өөрийгөө хүлээд шкаб орчихсон. а******н өөрөө гэрч болчихсон хэрэг юм түүнээс биш амьд гэрч байсаар байхад а******н олдоггүй гэж ямар бузар юм байдаг юм. хэт улс төр болгоод мөрдөгч нарыг сохолчихсон бузар сэтгэцийн өөрчлөлттэй авгай байна лээ. мэргэжлийн хүн бол амин газар ганц ш*** байсан юм.
булган 2025-10-02 45.132.246.245
булган алсан гэр ахуйн хэрэг улс төрийн болоод олдохгүй байгаа юм амьд гэрч байхад зүгээр олдоггүй а******н гэрч болчихгүй юу даа элбэгдорж гэж н**ш улс төрд хутгасан булган эхнэр биш юм билээ хамтран амьдарчаа хөнөөсөн хэргүүд одооч гарч байна тэр шиг юм болсон булганы явдалддаг нэг хулгайчтайгаа хамт байхад зориг ороод ирсэн хэрүүл зодоон болсон нөгөөх булгантай нийлээд хусчихсан. нэг их сүртэй юм бодоод чулуу хөөгөөд байх шаардлагагүй энэ хөшөөг бас буулга.
Нэргүй 2025-10-02 103.212.116.102
Ийм хэргийг хэнд ашигтай вэ гэх зарчмыг баримтимтлаж мөрддөг учиртай. Нууцалсан материалыг ил болгохыг шаардаж хэн ямар учир шалтгаанаар нууц бролгосныг хянах хэрэгтэй.
ЗОРИГИЙН АЛЛАГА 2025-10-02 202.179.26.8
ИЛРЭХ НЬ Ч ИЛЭРСЭН БАЙХ… ЗАХИАЛАГЧ НЬ ТУХАЙН ЦАГТАА ТӨР НИЙГЭМД АСАР ИХ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨ ХӨРӨНГИЙН ХЭМЖЭЭЛШГҮЙ ДАРХЛАГДСАН ТОМ ХҮН БАЙСАН ТУЛ ЗАРЛАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ БОЛСОН…. ЭНЭ ЦАГААС ЭХЛЭЭД НЭГЭНТ ИЛЭРСЭН ХЭРГИЙН БҮТЭН ДАМПУУРУУЛЖ БУДЛИУЛЖ СҮҮЛДЭЭ БҮР ХҮҮХЭД НОХОЙН ДООГ БОЛГОСОН. … ХАА ХАМААГҮЙ 3 НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ТОГООЧ ХҮҮХЭНД ТОХОЖ ТАМЛАСАН.ГЭХ МЭТЭЭР
BBC 2025-10-02 202.131.225.197
Ардчилалдаа талархая
Нэргүй 2025-10-02 188.162.254.31
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг зоригтой зохицуулчихна !!!!
ЗОЧИН 2025-10-02 203.91.115.38
САХАЛТАЙ НҮҮРЭНДЭЭ МЭНГЭТЭЙ ЧӨТГӨРҮҮД САЙН МЭДЭЖ БАЙГАА.
Зочин 2025-10-02 202.55.188.33
С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой 15,000 хуудас материалаас 14,926 хуудсыг нууцаас гаргаж 74 хуудас материал нь захиалагчтай холбоотой учир нууцын зэрэглэлд үлдээнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Тэгэхээр МАН АН хамтарч С.Зоригийг алсан гэсэн. Тийм биш бол өдий болтол нууцлах хэрэг юу байна !!
Нэргүй 2025-10-02 188.162.254.31
яг тийм
Нэргүй 2025-10-02 122.201.23.83
МАН энэ хэргээр улс төр хийж олон жил засаг бариад их мөнгө идсэн дээ.
Нэргүй 2025-10-02 202.126.92.75
za Nyamdorj is back kkk
Нэргүй 2025-10-02 66.181.176.88
Энэ хэргийн эзэн яг үнэнээр шүүгдсэн тэр өдөр л манай улс хөгжлийн замдаа орох байх даа