АНУ-ын ТЭГ ЗОГСОЛТ ямар үр дагавартай вэ?

АНУ-ын ТЭГ ЗОГСОЛТ ямар үр дагавартай вэ?

АНУ-ын ТЭГ ЗОГСОЛТ ямар үр дагавартай вэ?

АНУ-ын Бүгд найрамдах нам болон Демократик намын хууль тогтоогчид ирэх оны төсөв дээр санал нэгдээгүйн улмаас тус улсын холбооны засгийн газар "хаалгаа барилаа". Хэрэв энэхүү маргаан олон сар үргэлжилбэл АНУ-ын бүхий л салбарт саад учруулах болно. Эхний удаад засгийн газрын зогсолт нь холбооны ажиллах хүчний 40 хувь буюу 800 мянга орчим хүнийг цалингүй чөлөөлөх төлөвтэй байна. Үүнээс гадна бусад салбарт хэрхэн нөлөөлөхийг онцолж байна.

ДАРААГИЙН НИСЛЭГ

Засгийн газрын зогсолт нь аяллын салбарт томоохон хохирол учруулна. Учир нь төсвийг шийдвэрлэхгүй бол засгийн газраас ямар ч мөнгө гарахгүй учир холбооны нисэх буудлууд ажиллах хүчний хомсдолд орно. Энэ нь нислэгийг удирдах тээврийн хянагч нарын орон тоонд нөлөөлөх юм.

Цалингүй ажиллаж байгаа агаарын тээврийн хянагч нар үнэ төлбөргүй ажиллахын оронд гэртээ үлдэхийг илүүд үзэж эхэлнэ.

Нислэгийн хөдөлгөөний удирдлага болон Тээврийн аюулгүй байдлын албаны (TSA) ажилчдыг ямар ч тохиолдолд "зайлшгүй" ажиллах шаардлагатай гэж заадаг тул засгийн газар зогсонги байсан ч тэд ажиллах болно. Гэхдээ цалингүй ажиллахыг хэн ч хүсэхгүй. 2018-2019 оны үеэр засгийн газар зогсоход эдгээр ажилчид өвчтэй гэж чөлөө авах нь ихэссэн байдаг. Энэ нь нисэх онгоцны буудал саатахад хүргэсэн. Гадаадад аялахаар төлөвлөж буй америкчуудад ч нөлөөлөх бөгөөд АНУ-ын паспортын агентлагууд аяллын бичиг баримтыг боловсруулахад ердийнхөөс удаан хугацаа шаардагдахыг анхааруулж байна.

АЖИЛГҮЙ, ЦАЛИНГҮЙ ХОЛБООНЫ АЖИЛЛАХ ХҮЧИН

Засгийн газрын зогсолт нь холбооны ажилчдад хамгийн хүнд тусах болно. Энэ үеэр тэдний цалин олгогдохгүй эсвэл урт хугацааны цалингүй амралт, тэр дундаа ажлаас халагдах эрсдэлтэй. Зарим ажилчин давхар ажил хайж эхэлдэг байна. Учир нь заавал ажиллах шаардлагатай ангилалд ордоггүй бол гэртээ суух болдог. Гэхдээ дүрмийн дагуу зогсонги байдал арилж, ажилчид эргээд ажилдаа орох үед цалинг нь нөхөж олгох ёстой. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC), Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн зэрэг хэд хэдэн агентлагууд энэ удаагийн зогсолтоос болж орон тооны цомхотгол хийх эрсдэлтэй байна. Мөн одоо хэрэгжиж буй судалгаа, туршилтуудаа зогсоох болно. Албан тушаалд орсноосоо хойш засгийн газрын зардлыг бууруулж, ажлын байрыг цомхотгож байсан ерөнхийлөгч Дональд Трамп энэ үед цомхотголыг улам түргэсгэх болно. Тэрбээр мөн Демократик намын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд саад хийх бололтой.

Түүнчлэн холбооны засгийн газрын гэрээт ажилчид ажлаа алдах болно. Энэ төрлийн ажилчид ажилгүйдлийн тэтгэмж, нөхөн олгох цалин авдаггүй байна.

АЖИЛТАНГҮЙ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Байгаль хамгаалагч болон бусад ажилчдыг ажлаа хийхгүй байхыг шаардсан тул Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний ой зэрэг холбооны газар нутгийг түр хугацаанд хаах болно. Өмнөх бүрэн эрхийн хугацаандаа Трамп засгийн газрын зогсолтын үеэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй байлгахыг зөвшөөрсөн ч ажиллах хүчнийг цөөлж байжээ. Харин байгаль орчин хамгаалагчид энэ удаад цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг хэвийн ажиллуулахыг уриалж байна.

Учир нь холбооны хяналтад байдаг байгалийн үзэсгэлэнт газар, амьтны хүрээлэнд ажилчид байхгүй бол эвдэрч, сүйдэх болно гэж мэдэгджээ.

Улмаар өмнө нь цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ажиллаж байсан 40 хүн Трампын засаг захиргаанд санал хүргэсэн байна. Үүнд, цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг халах эсвэл амраах бол засгийн газрын зогсонги байдал дуусах хүртэл бүх хүрээлэнг бүрэн хааж, зочид хүлээж авахгүй болгох шаардлагатай гэсэн байна. Америкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах эвслийн Эмили Томпсон хэлэхдээ "Бид музейг кураторгүйгээр, нисэх онгоцны буудлуудыг нислэгийн удирдагчгүйгээр онгойлгохгүй. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудгүйгээр цэцэрлэгт хүрээлэнгээ нээлттэй орхиж болохгүй" гэж тайлбарлаж байна.

Харин Вашингтон ДС-ийн алдарт Смитсонианы хүрээлэнгийн музейнүүд аравдугаар сарын 6-ны Даваа гариг хүртэл нээлттэй байх болно. Смитсонианы вэбсайт дээр тус байгууллага олон жилийн өмнө үйл ажиллагаагаа ямар ч нөхцөлд хэвийн үргэлжлүүлэх мөнгөтэй байсан ч энэ удаад засгийн газрын шийдвэрийг дагна гэж тайлбарласан байв. Гэхдээ амьтны хүрээлэнгийн амьтдыг үргэлжлүүлэн тэжээж, халамжлах болно гэж мэдэгдсэн байна.

АХМАД НАСТАН, БОЛОМЖ МУУ ХҮМҮҮСТ ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

"Medicare" болон "Medicaid", ахмад настан, ядууст зориулсан нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүд үргэлжилнэ. Гэхдээ боловсон хүчний хомсдол нь зарим үйлчилгээнд тасалдал үүсгэж болзошгүй юм. Яаралтай тусламжийн салбар хэвийн ажиллах ч гэлээ гамшгийн эсрэг байгууллагуудын үйл ажиллагааг танах болно. АНУ-ын Үерийн даатгалын үндэсний хөтөлбөр хаагдаж, үл хөдлөх хөрөнгийн зарим орон сууцны зээлийг хойшлуулах болно. Хэрэв засгийн газрын зогсолт сунжрах юм бол Холбооны Онцгой байдлын удирдлагын газар Гамшгийн тусламжийн санд олгох төсөвгүй болж магадгүй байна. Хүнсний тусламжийн хөтөлбөрүүд ч мөн тасалдаж, эмэгтэйчүүд, нярай, хүүхдүүдэд зориулсан нэмэлт хоол тэжээлийн хөтөлбөр (WIC)-ийн санхүүжилт дуусах эрсдэлтэй байна. Харин хүнсний талоны хөтөлбөр цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа ч санхүүжилтгүй болох эрсдэлтэй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

🇺🇸 Donald Trump, the 47th President of the United States of America is destroying the economy of the United States. He is discrediting the United States internationally. He is destroying the unity of the United States. 2025-10-02 176.77.129.137

🇺🇸 Donald Trump, the 47th President of the United States of America is destroying the economy of the United States. He is discrediting the United States internationally. He is destroying the unity of the United States.

Avatar

Нэргүй 2025-10-02 122.201.31.33

Алзахгүй ээ, хэл ам болж л байдаг гараад ирдэг төр улс шүү дээ.Америк бол агуу орон.

Avatar

Зочин 2025-10-02 66.181.184.171

демократик нам байхдаа яахав дээ демократ эсвэл ардчилсан нам гэж бичээч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж