Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал ирэх аравдугаар сарын 1-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх улирал өрсөлдөх арван багийн талаарх мэдээллийг цувралаар хүргэе.
#5 ХАСЫН ХҮЛЭГҮҮД
Аваргууд бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ шинэ улирлаа эхлүүлж байна. Лигийн бусад есөн багийн хувьд тэднийг буулган авахын тулд өнгөрсөн зун багагүй хөрөнгө гаргаж, олон ч нүүдлийг хийлээ. Харин Хүлэгүүд хоёр жилийн өмнө зоригтой эхлүүлсэн төслийнхөө үр шимийг хүртэж, энэ жил аваргаа хамгаалахаар санаархаж буй.
- Шинээр ирсэн тамирчид: Г.Ган-Эрдэнэ, А.Мөнххишиг
- Багаас явуулсан тамирчид: А.Ананд, Д.Мөнхтүвшин, Э.Саруул-Эрдэнэ
- Легионер тамирчид: Эфэ Одигье, Ян Миллер, Ватарү Игари
Залуу хүлэгүүд өнгөрсөн жил эрийн цээнд хүрсэн гэдгээ харуулж, ах нартайгаа төр түшилцэж, Богдын хүрээнд гэлтгүй Азидаа гялалзав. Шинэ улиралдаа ч аваргууд шилжилт хөдөлгөөн хийж, сүйд болсонгүй.
Багийн ахлагчаа болгосон ч 3х3 сагсан бөмбөгт алдсан А.Анандыг явуулж, хийдгээ хийсэн Д.Мөнхтүвшинг чөлөөлөв. Харамсалтай нь, багийн урд шугамын гол хамгаалагч, алсын зайн шидэлтийн мэргэжилтэн Э.Саруул-Эрдэнийг гол өрсөлдөгчдөө "бэлэглэчихсэн". Багийн удирдлагууд, дасгалжуулагчид түүнийг орлуулах хангалттай боловсон хүчинтэй гэж үзсэн хэрэг.
Ер нь л Хүлэгүүдийн хувьд бүх зүйл нь тогтсон баг. Д.Мөнхтүвшин, Э.Саруул-Эрдэнэ нарын үлдээсэн орон зайг Э.Эрмүүнзаяа, М.Цэнгүүн нар нөхөж, бусад тамирчдад ч талбайд гарах минут ихсэх шинжтэй.

Хүлэгүүдийн тоглолтын арга барилд Ян Миллер ихээхэн зохицож байгаа бололтой. Энэ жил дахин багтаа элсүүллээ. Олон улсын тавцанд түүн шиг оноо авдаг тамирчин аваргуудад хэрэг болох нь дамжиггүй. Энэ жил тэднийг урт удаан аялал, олон тоглолт хүлээж байгаа.
Харин Эфэ Одигье бол өдгөө 25 настай, 2.06 метр өндөртэй төвийн тоглогч. Сүүлд Португал, Японы лигт тоглож, +10 оноо дунджилжээ. Түүний хувьд алсын зайн шидэлт сайтай, довтолгооны самбарт сайн зүтгэдэг нэгэн аж.
ХҮЛЭЭЛТ
Хасын Хүлэгүүдийг шинэ улиралд Танасис Скуртопулос гэх цагтаа Грекийн шигшээ багийг удирдаж байсан эрхэм зална. Магадгүй Монголд ирсэн хамгийн арвин намтартай, топ зэрэглэлийн баг удирдаж байсан дасгалжуулагч энэ хүн байх. Яннисыг 2019 оны ДАШТ-д удирдаж байсан гэхээр яахын аргагүй том нэр.
Түүний хувьд сүүлд Катарын шигшээ багийг удирджээ. Өдгөө 60 настай тэрбээр Грекийнхээ лиг болон цомд түрүүлээд үзчихсэн нэгэн. Ганц шүүмжлэл түүнийг дагаж байдаг нь 2019 онд NBA-ийн шинэхэн MVP Яннисыг дэлхийн аваргаар бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй гэдэг.

Тоглолтын арга барилын тухайд удаан хэмнэлтэй тоглохыг илүүд үздэг бөгөөд нурууны өндрийг давуу тал болгон ашиглаж, Pick-and-roll тогтмол зурдаг. Хамгаалалтын тухайд бүсийн болон нэгийн эсрэг нэг хамгаалалтыг хослуулдаг. Зарим нь түүнийг орчин үеийн хурдтай, бүтээлч тоглолтыг хайхардаггүй гэж шүүмжилжээ. Мөн тоглогчидтойгоо сайхан харилцаатай байдаг ч эгзэгтэй, шийдвэрлэх үед зориг муутай, тааруухан шийдвэр гаргадаг гэж бичсэн аж.
Ийм л дасгалжуулагч Хүлэгүүдийг жолоодно.
Тамирчдын тухайд Б.Барсболд дахин нэг түвшин ахиж, багийн гол тоглогч болно гэсэн хүлээлт бий. Өнгөрсөн жил бид түүний нөөц бололцоо, ур чадварыг хангалттай харсан. Өнгөрсөн зун ч өөрөө зүгээр суусангүй. Улиралдаа хэрхэн бэлдсэнийг өнөөдөр/2025.10.01/ нээлтийн тоглолтоор харцгаая.
Мөн MVP А.Азбаярын өөрийгөө нотлох улирал ирж байна. Өнгөрсөн улирал хэл амтай, хэрүүлтэй шагнал хүртсэн тэрбээр одоо өөрийг нь шүүмжлэгчдэд, дутуу үнэлэгчдэд хариуг нь барих хэрэгтэй. Мөн Ч.Ихбаярыг багийнхаа гол оноо авагч болсон эсэхийг сонирхоно. Оноо авах ур чадварын тухайд түүнтэй маргах зүйлгүй. Орчин цагт хамгийн ихээр дутагдаж, үгүйлэгдэж буй дундын зайнаас шидэх чадвар түүнд бий.
Нөгөө талд багийн ахмад тоглогчид болох Б.Билгүүн, О.Сэргэлэн нарын багтаа байх сүүлийн улирал эсэх нь анхаарал татаж байна. Хийдгээ хийж, тив дэлхийд нэрээ цуурайтуулсан тэднийг олон жил талбайд харах хүсэл сагсан бөмбөг сонирхогчдод бий. О.Сэргэлэнгийн хувьд ч сүүлийн жилүүдэд бэртэл гэмтлийн улмаас багт эзлэх байр суурь, үр нөлөөгөө бага багаар алдаж байгаа нь нууц биш. Харин Б.Билгүүн одоо ч тоглолт бүрт 20 оноо авах чадвартайгаа харуулсаар байгаа.
Өнөөдөр аваргууд лигийн шинэ улирлын нээлтийн тоглолтыг Бишрэлт Металл багийн эсрэг 20:40 цагаас хийнэ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-01 202.9.40.99
даапалсн хөх инээд хүрч тохуурхсн үг шд. 35 жил нам тар худгайлсн х***а манжууд нам төр хулгайлж эзлсн гэсн шиг 35 жил ингэж даапаалж дохуурж ирсн шд ер нь бол их аюултай нам төрийн х***а манжууд эзлцн хэргжүлэгч хүн нь х***а манжууд гарсн хууль гэгч нь х***а манжд ашигттай систем нь бас х***а манж ийм аймар ер хь бүх талаар нь эзлцн.
Нэргүй 2025-10-01 202.9.40.99
Мнголд бол хууль хянлтын бгууллга гэж бол бхгүй шд яг хууль хяналтын бгуулга шиг ажиллахгүй шд хууль хяналтын бгуулга гэсн нэртэй л газр хууль хяналтын бгууллага гсэн газар хужаагууд сууж бгаа шд манжууд сууж бгаа шд х***а манжууд сууж бгаад шд х***а манжууд яриад тэг энг гээл х***а манжууд шийдчн шд х***а манжуудад эзлэгдэх ийм аймар хүсснээрэ яриад шийдчин шдэ аймар гамшиг цаашаа. Одо худлаа манжууд манжл тэгж яридгийн тэгээл х***а манжуудруугаа шийдүлчих гээд үнэн даапалсн үг шд даапалсн хө