Тэргүүн шадар сайд Женевт айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд Женевт айлчилжээ

Швейцарийн Женев хотноо байрлах Дэлхийн Оюуны өмчийн байгууллагын ерөнхий захирлын урилгаар Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тус оронд албан айлчлал хийж, тус байгууллагын үйл ажиллагаатай нь танилцжээ.

Айлчлалын үр дүнгийн талаар Монгол улсын Оюуны өмчийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Дэлхийн Оюуны Өмчийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Монгол улсын хөрсөнд хэрхэн буулгах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын хувьд хэрхэн хамтран ажиллах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцлоо. Мөн оюуны өмчийн байгууллагын зарим ойлголт, нэр томъёог нэг болгох, үндэсний стратегийг боловсруулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, танилцуулахыг үүрэг болгож ирэх долоо хоногт эргэн уулзахаар болжээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж