2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсоноо зарласан нь МАНЖ мафид том сюрпириз болов.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь өмнөх парламентын үед нүүрсний сонсголын ажлын хэсгээр ажиллаж байсан, Л.Оюун-Эрдэнийн засагт мөн Хууль зүй дотоод хэргийн сайд байв. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой баримт, фактуудын талаар шүгэл үлээсэн нь нийгмийг багагүй цочирдуулсан бол МАН түүнийг намаасаа хөөх хэмжээнд эрчимжив. Үндсэндээ, Д.Амарбаясгалангийн хулгай луйврын асуудлыг дэлгэсэн гэж МАН-ын уурлахаас илүүтэй, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Хууль зүйн сайд асан Б.Энхбаярыг адилхан хуулийн өмнө шалгуулахыг шахах ёстой байсан.
Гэвчиг нам, төрийн бүхэл бүтэн институци ганц хүний ярьсан баримтыг няцаах нотолгоо дэлгээгүй хэрнээ Б.Энхбаяр руу улсаараа дайрах нь Монголд одоо ч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр хэвээрээ байгааг харуулав.
Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлийнхээ үеэр Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон шалтгаанаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосны үр дүнд энэ оны наймдугаар сарын байдлаар борлуулалтын орлого нь 1.6 дахин өсч, биржийн тээвэр 1.5 дахин, экспорт 1.2 дахин, үр ашиг нь 2 дахин, орлого нь 3 дахин, олборлолт 1.3 дахин өссөн. Энэ бүхэн тэнд бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Энэ бүхний үр дүнд эдийн засаг 5.7 хувь болж өсч, валютын нөөц 5.7 тэрбум ам.долларт нэмэгдэж эерэг үзүүлэлт гарсан. Тэнд нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүд ил болсон. Бүгдийг нотолгоо баримттайгаар АТГ-т шилжүүлсэн. Нийт нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан үйлдвэрийг яагаад уурхайн амнаас 18 км цаана яагаад байгуулав. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосноор 400 мянган төгрөг болгож буулгасан. Бортээг гэдэг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьчихаад ашиглалтад оруулдаггүй. Тээвэрлэлт нь асар өндөр өртөгтэй буюу 280 тэрбум төгрөгөөр конверын шугам барьж дуустал нь нэг их наяд төгрөгийн үйлдвэр маань үр ашиггүй байсан. Хэрвээ энэ үйлдвэр ашиглалтад орсон бол 44 их наядаас их орлогыг Монгол Улсад оруулах байлаа. Гэвч энэ үйлдвэр бараг ажиллахгүй сул зогсч байна. Ийм үрэлгэн замбараагүй байдал үүсгэсэн. Ийм учраас бидний зүгээс нүүрсний хулгайтай тэмцэж, улсын төсөвтэй хамт Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Бортээгийн ордыг ашиглах тогтоол өргөн барьмагц УИХ-ын дарга гурван сарын өмнө МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байснаа яаран сандарч нэр дэвших мэдэгдэл хийж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа байх. Залуус нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардаж, жагсч байсан. УИХ болон Засгийн газар тухайн үед нээлттэй сонсгол зохион байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр даргалж байсан.Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь, УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан” гэж цочир мэдэгдэл хийсэн нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Ерөнхий сайд хүний хувьд тэрбээр хэлсэн бүхэндээ “эзэн” болно гэсэн үг.
Үнэхээр ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар наанаа нүүрсний хулгайтай тэмцэх нэрээр цаанаа нүүрсийг хэрхэн хулгайлдаг байсан баримтыг нягтлуулах нь Г.Занданшатарын хувьд улс төрийн зөв нүүдэл, Ерөнхий сайдын хувьд улсаа улнаас гаргах бодлого мөн. Жирийн иргэд, аж ахуйн нэгжид ашиг орлого болж очих ёстой мөнгийг Ардын намын наяад оныхон хамтран хулгайлсан гэх хардлагыг нягтлах, үгүй бол няцаах ёстой юу ёстой.
Энэ утгаараа Г.Занданшатарын нүүрсний мафитай хийх тэмцлийг иргэд олон нийт алга ташин хүлээж авсан. Тэгвэл түүний дараагийн “дэлбэлэх” сэдэв бол ковидын үеийн төсөв, “Эрдэнэт”-эд тогтоосон онц дэглэмийн цаана нуугдсан авлига, хулгай юм.
Монгол Улс цар тахлын үеэр гадаад, дотоодын олон тусламж дэмжлэг авсан. Ковидоор өвчилсөн нэг иргэнийг найман сая төгрөгөөр эмчилсэн нь баримт юм. Атал нэг хүний эмчилгээнд зарцуулсан найман сая төгрөгийн эм нь үнэндээ 800 мянга ч хүрэхгүй байсан гэх шүүмжлэл дагалддаг. Мөн “Мэдээллийн нэг урсгал” нэрээр төсвийн чамгүй мөнгө тархи угаалтад зарцуулдагдсан. Хүүхдийн фонд нэрээр цуглуулсан мөнгө хэний халаасанд хаашаа орсон бэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.
Энэ бүгдийг эзэн холбогдогчтой нь гаргахыг иргэд олон нийт ч шаардаж байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай!
Б.БАТ
3,593.62




















































Нэргүй 2025-10-01 202.70.37.50
цаг нь болсон. одоо бид зөв үйл эхлүүлж байгаа нэгнээ сэтгэл санаа биеийн хүч болон бүх талаар нь дэмжих нь чухал шүү одоо л нэг талд нь гаргаж цэвэрлэхгүй бол дараа гэсэн зүйл хэзээч байхгүй бүгд нам дарагдаад дахин зориглох хүн гар ч ирэхгүй шүү
Нэргүй 2025-10-01 66.181.181.25
сэтгэцийн өвчтэй хүмүүс коммент бичигчид дотор бна даа
Нэргүй 2025-10-01 124.158.108.208
Төрийн сайд Б.Энхбаяр бол Монголын ард түмний заяа юм даа гэж залуу үе бахархан ярьж байна шүү. Хэрэв Энхбаяр байгаагүй бол монголд АБ – ОЭ дарангуйлал тогтоох нь гарцаагүй шүү гэжийнаа. Нүүрсчид амиа мөнгөө хамгаалахын тулд дарангуйлал тогтоох байсан шүү гэж бүр МАН -ын нөхдүүд ярьж байна.
Нэргүй 2025-10-01 103.212.118.186
Баялгийн сангаас ИРГЭДИЙН АНХААРЛЫГ ӨӨР ТИЙШ НЬ ЧИГЛҮҮЛЭХ-ийн тулд Занданшатар нүүрсний хулгай, ковидын булхай ч гэх шиг санаачлагууд гаргаж байна гэж харагдаж байна. Занданшатарыг ЕС болсноос хойш өмнөх засгийн газрын үед хүчтэй яригдаж байсан баялгийн сангийн асуудал УСАНД ХАЯСАН ЧУЛУУ гээч л болчихлоо. Бүлэглэлийн эрх ашигт үйлчлэхийн тулд Хүрэлсүх болон түүний утсан хүүхэлдэйнүүд маш идэвхитэй ажиллаж байгаа юм биш үү???
Нэргүй 2025-10-01 124.158.108.208
ЭРЭЛХЭГ ЗОРИГТ САЙД Б.НХБАЯРЫГ ХАМГААЛАЛТАНД АВАХ ЁСТОЙ. Яг үнэндээ АМУНДРА , АМАРБАЯСГАЛАН, ЖЭНКО, ОЭ НАР ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ АРД ТҮМНЭЭ ДЭЭРЭЛХЭЖ БАЙНАА.
Нэргүй 2025-10-01 122.201.31.31
Сонин юм даа нэг л утга авцалдахгүй л бна даа. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ БА КОВИДЫН ҮЕИЙН ТӨСВИЙН ХУЛГАЙН N1 хэрэгтэн чинь Ерөнхийлөгч Хүрэлсүх шүү дээ. Харин N2 бол Данх, N3 бол Амарбаясгалан нь үнээн. Зандка Эзнээ барина гэж юу байхав дээ. Энэ зүгээр л жүжиг юм бна.
Нэргүй 2025-10-01 66.181.191.174
Bravo.
Нэргүй 2025-10-01 59.153.114.238
Улныхан гээд байсан саад чунгааг олж шалга. 8 саяар эмчилсэн гэсэн чинь 8 мянга болсон гэжуугаа…
Umhii nyamdorj 2025-10-01 66.181.186.17
uvs group mongol banknii zahirkaar hurelvaatar….chpijilsurengee tavih geed zabgui…
сонгогч 2025-10-01 202.9.47.36
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ХАРИУЛТ:
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН 40,0 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР:
Эрчим хүч :
* **10–12 шинэ цахилгаан станц** (УБ-ын ДЦС-4-тэй дүйцэх).
* Нар, салхины эрчим хүчний томоохон паркуудыг байгуулж, Монгол Улсыг **цахилгаан экспортлогч орон** болгох боломжтой.
Нэргүй 2025-10-01 202.9.40.99
35 жил нам төр хулгайлж толгойд Шаасн х***а манж шаарнууд 35 жил аймшгийн манж х***а хулгай шаалаа шүү пиздаа.
буяа 2025-10-01 103.212.117.30
би учрийг олохгүй байна ингэж байнаад оюу толгойн гэрээг өөрчлөх хугацааг өнгөрүүлэх сонирхол аль нэг талд нь байна
Зочин 2025-10-01 59.153.115.237
Аталсүрэн гуай та Бат нэрээр нийтлэлээ бичээд хэрэггүй.Тэр чигээрээ чиний хор хутгасан,хонзон санасан,төр засгийг самрах санаа байдгаараа байж л байна.Хүзүүгүй хүний чинь л өгсөн даалгавар биз дээ
zxCZ 2025-10-01 103.168.34.2
Ковидын үед хамгийн идсэн Самарсайхан, тэр Амарбаясгалан, женко, ОЭ-ийн нохой шдээ
Нэргүй 2025-10-01 47.227.179.89
күй ээ, нөгөө Гатан ээжийг мартдаг нь яаж байгээм?
Нэргүй 2025-10-01 66.181.181.25
ард түмэнд баатар болж харагдах гээд хүн хэлмэгдүүлёихэв ээ!!! хэлмэгдсэн хүмүүсийн гомдол аймшигтай ш дээ!!! хэдэн үе тасрахгүй!!!!
Нэргүй 2025-10-01 66.181.181.25
Нямсүрэн гэгч өөрийгөө магтаад. цайчихсан хог шаарнууд, луйварчид. хүн чанар юу ч мэдэхгүй
Нэргүй 2025-10-01 202.9.40.179
Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ мэтүүд Монгол улсаар тоглох шиг болжээ!! Бүгдийн шалгаад шоронд хий!! Монголын төрд шургалсан харанхуй, боловсролгүй новшнууд яаж улсын хөгжлийг гацааж, унагааж байсан нь маш тодорхой байна ш дээ, яаралтай зайлуул!
Дорж 2025-10-01 202.126.88.71
МАНнам 28 жил тасралтгүй хар машинаар мөнгө тарааж ард түмний саналыг 62 65 68 уулаа луйвардаж 60 тэрбум ыг Хүрэлсүх өөрөө хүлээн зөвшөөрч ЖДҮ КАПИТАЛ БАНКнүүрс ногоон автобус Бүх санг тоносон НДШ НДС бродюр төсөв тёндэр ковид Бүгдийг хулгайлж одоо хуучин хөгшин хулгайч нар нь бүхэл бүтэн хулгайч цүнх баригч өш хонзон санагч шинэ үеийг бэлдэж гарагж ирж бна Монгол төр авилгачдын өмнө ард түмэн сөхөрч бна МАН тарах цаг нь ирж Ард түмний цус нулимсаар бүтсэн Авилгачдын Цагаан Ордонг ард түмэн ав
Зочин 2025-10-01 66.181.184.41
Төрөөс авилгачид нүүрсчидийг зайлуулж байж Монгол улс хөгжиж ард олон ядуурлаас гарна.
зочин 2025-10-01 202.21.109.13
Тийм Эрдэнэтийг ухах хэрэгтэй олон ажил авсан Содоо нар гараад ирнэ дээ
Нэргүй 2025-10-01 66.181.161.132
иаш зөв. ард иргэдийн хамгийн их хүсэж буй зүйл
УРДАХАА УХДАГ УЛС ТҮМЭН 2025-10-01 202.70.43.34
ЁОО УРДАХАА УХАХААС ӨӨР ИД ШИД БНА УУУ ЭНЭ УЛСАД…..УРАГШГҮЙНБЭЭЭ
Нэргүй 2025-10-01 184.147.43.28
Сингапур-ийн Ли Кван авилгатай тэмцэx шударга тэмцлээ найзийгаа шоронд xийж эxэлсэн байдаг, Xаана авилгаас салнав тэнд гэрлийн xурдаар xөгждөг. Xятад Кореи шиг биш юм аа гэxэд xэрэгтэн насаараараа чанга дэглэмтэй xориx ял эдлэx ёстой!!!
Нэргүй 2025-10-01 45.137.79.44
Хулгайч нартай тэмцэж байвал намд ч, улсад ч, иргэд ч хэрэгтэй. Зөв дэмжиж байна. Авлига хулгайгаас ангижирч байж энэ улс хөгжинө. Иргэд хожино.
Нэргүй 2025-10-01 43.242.242.59
МАН хоорондоо алалцаж байгаа энэ болмжийг ашиглаж АН зөв хөдөлбөл 2028 оны сонгуульд өрсөлдөгчгүй олонх болно. Одоогоор АН нь эрх баригч намын Занданшатарын талд орж мэдэгдэл хүртэл хийж байна. Нэг намынхаа дотоод хэрэгт орж байгаа ёс зүйгүй үйлдэл ч гэлээ ингэх нь АН-д ашигтай юм. Занданшатар ковидын хэрэгт бол Хүрэлсүхийг холбогдуулахгүй л байх болов уу. Харин Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатангуудыг бол нам холбогдуулах нь гарцаагүй.
Иргэн 2025-10-01 202.9.46.146
Ковидын жилийн төсвийг өөрөө батлалцаа биз дээ,
Корона 2025-10-01 202.9.46.146
Ковидтой тэмцэхэд зориулалтаар хандивлагч донор орнуудаас өгсөн 486 сая доллар Хүрэлсүхийн сонгуулийн шоунд багагүй зарцуулагдчихсан байж байдаг, яая даа байз?
Зочин 2025-10-01 66.181.186.166
Та маш зөв харж байна. Ковид бол булхай бсан шүү. ХХБ зээл, Ковид, Ногоон автобус, Зээлийн сан гээд хөвөрнө дөө.
Нэргүй 2025-10-01 103.229.122.215
Их л тооцоо боддог сайд байна даа.
зочин 2025-10-01 43.242.242.162
нүүрсний хулгайг л юун түрүүнд маш сайн шалгаарай хулгайч нарт бүү бууж өг одоо алалцах цаг энэ улс орон сүйрлээ
Нэргүй 2025-10-01 66.181.182.216
нэг эхлүүлсэн бол одоо урагшаа л дайраад байхаас.
ковидын төсөв гэвэл хүүк түүний хорчин хумсаа нуусан идээ бээрүүдийг шалгах хэрэгтэй бно гэсэн үгдээ
Зочин 2025-10-01 66.181.177.162
Оюунэрдэнэ Амарзаяа хар Цогоо Булгантуяа тэргүүтэй ямАН ы Бага хурлынхан улс орныг улс төриын хчмрал руу түлхэж байна шүү Үнэндээ Амарбаясгаоангаа ч баллаж байна Олон түмэн одоо түүнээс салахгүй ш дээ Үнэн мөнийг олохыг хүсэж байгаа Гадаадад бол луйвар хиыгээгүй ч хардагдсан хүн өөрөө саын дураараа огцордог юм Манайд ч бас тийм ес зүйг шаарддаг болж байна Гэтэл намынхан нь намын дарга болгож засгиынн газраа огцруулахыг санаархаж байдаг Тэрийг чинь нам дотроо хийж байгаа төрийн эргэлт гэдэг юм
Нэргүй 2025-10-01 66.181.184.169
Амарбаясгалан айж байна
Нэргүй 2025-10-01 202.9.46.253
Ковидын булхайг шалгавал Хүрэлсүг шууд шорон
Нэргүй 2025-10-01 103.229.122.209
ЗАГАС ТОЛГОИНОСО ЭХЛЭЖ ӨТДӨГ ТӨРД ОЛОН ТӨРЛЫН ХУЛГАИ БАИГА ХУДАЛДАГДСАН 40 СЭТГҮЛЧЫГ БАС ШАЛГА
Со драмын Season-2 2025-10-01 66.181.183.59
Өнөөдөр эсвэл маргааш, УИХ-д хэн нэг гишүүн өөрийн бланк дээр ЕС-д итгэл үзүүлэхгүй тухай гарын үсэг цуглуулаад эхлэх байх даа… Гал нэгэнт асчихсан ш дээ… Сайхан өрдөх л үлдлээ… Баатар, Амундраа нараа нэг юм бодно байгаа!?
Нэргүй 2025-10-01 66.181.184.169
Амарбаямюсгалан улс эх орноо бодооч ээ хар амиа бодоод бхийн