Орос дизель түлшний тээвэрлэлтийг хязгаарлав

Орос дизель түлшний тээвэрлэлтийг хязгаарлав

Орос дизель түлшний тээвэрлэлтийг хязгаарлав

Орос улс дотоодынхоо шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор бензиний экспортод тавьсан хоригоо сунгаж байна. Мөн дизель түлшний тээвэрлэлтэд 2025 оныг дуустал шинэ хязгаарлалт нэвтрүүлэх болсон гэж тус улсын засгийн газар Мягмар гаригт (2025.09.30) мэдэгдэв. Шинэ тогтоолоор шатахууны экспортод тавьсан хоригийг арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах бөгөөд энэ нь бүх экспортлогч, үйлдвэрлэгчдэд хамаарна.

Харин дизель түлш, далайн түлш болон бусад хий, тосыг худалдаж аваад гадаадад борлуулж ашиг олдог пүүсүүдэд худалдахыг хориглосон. Зөвхөн үйлдвэрлэгч нь гадаадад борлуулах эрхтэй байна.

Өнгөрсөн Пүрэв гаригт шадар сайд Александр Новакийн мэдээлж байсан энэхүү хязгаарлалт нь Украины нисгэгчгүй онгоц Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас хомсдол үүссэнтэй холбоотой. "Коммерсант" сонины тооцоолсноор, Оросын зах зээл дээрх бензиний хомсдол 20 хувь буюу сард 400 мянган тоннд хүрсэн байна.

Салбарын мэргэжилтнүүд Ройтерс агентлагт хэлэхдээ, Оросын засгийн газрын арга хэмжээ нь дотоодын нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлэхгүй байх магадлалтай. Учир нь дизель түлшний экспортыг үйлдвэрлэгч бус компаниудад өндөр татвар ногдуулж өгч байгаа нь аль хэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлсөн гэв.

Оросын дизель түлшний экспортын 1.5-2 хувийг борлуулагчид эзэлдэг бол ихэнх тээвэрлэлт нь үйлдвэрээсээ шууд экспортлогддог болохыг "Bloomberg" мэдээлсэн юм.

Тус агентлагийн тооцоолсноор, наймдугаар сараас хойш боловсруулах үйлдвэрийн түүхий нефтийн боловсруулалтын хэмжээ дор хаяж 7 хувиар буурсан байна. АНУ, Саудын Арабын дараа ордог дэлхийн гурав дахь том газрын тос үйлдвэрлэгч Орос одоогийн хоригоос өмнө шатахууныхаа 10-12 хувийг экспортолж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-01 66.181.187.77

Монголд л тасралтгүй нийлүүлээд байвал болоош дээ.. Дэмий л мэдээ юм шиг байна. Наадахын чинь сургаар шатахуун импортлогчид далим хайгаад сууж байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-10-01 202.9.40.99

Наад украйныг зеленскийг тусгай ажиллагаар заылуулаач оросын тусгай ажиллага дэлхийд нэг номерт шдэ байлдаж яаадгийн. Оросууд дотужр ажллага мундг шд.

Avatar

Тогоо 2025-10-01 43.242.243.141

зелий 1р давхарт суудаг яах вэ

Avatar

Нэргүй 2025-10-01 45.84.107.55

Недерландын гудамжны шар сонин улигт Москов таймзийн хов жив гараад эхэлбэл нацист алиалагч Зелягаас олигтой мэдээ алгаа гэсэн үг!
😂🤣😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж