Энэтхэгийн шүүх эмч нарын бичгийн хэвийг сайжруулах тушаал гаргав

Энэтхэгийн шүүх эмч нарын бичгийн хэвийг сайжруулах тушаал гаргав

Энэтхэгийн шүүх эмч нарын бичгийн хэвийг сайжруулах тушаал гаргав

Хүн бүхэн компьютер дээр шивдэг болсон орчин цагт бидний бичгийн хэв бусдад хамаатай гэж үү? Тийм ээ, хамаатай. Ялангуяа та эмч бол бичгийн хэв тань бусдад хамгийн их хамаатай гэдгийг Энэтхэгийн шүүх нотолж байна. Эмч нарын ойлгомжгүй бичгийн хэвний талаарх элдэв инээдтэй яриа улс орон бүхэнд байдаг. Тэгвэл бичгийн хэвийг инээдэм наргианаас давуулж, нухацтай асуудал болгон дэвшүүлсэн тушаалыг Энэтхэгийн Пунжаб болон Харьяана мужийн Дээд шүүхээс гаргажээ.

Дээд шүүхийн тушаал бичгийн хэвтэй огт хамааралгүй хэргээс үүдэн гарчээ. Тодруулбал, хүчингийн хэргийн шүүх хурлын үеэр шүүгч Пури гэх хүн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг уншаад, ойлгож уншихын аргагүй байгааг нь хэлжээ. "Технологи хөгжсөн цаг үед засгийн газрын эмч нар одоо хүртэл аптекын хүмүүс л мэр сэр ойлгох гар бичмэлээр бичсээр байгаа нь гайхалтай" гэж шүүгч Пури хэлсэн байна.

Үүнээс улбаалаад анагаахын сургуулиудын хөтөлбөрт бичгийн хэв сайжруулах хичээлийг багтаах, хоёр жилийн дотор дижитал жорыг нэвтрүүлэх гэсэн шүүхийг шийдвэр гарчээ. Шийдвэр хэрэгжих хүртэл эмч нар том үсгээр ойлгомжтой бичнэ.

Энэ асуудлыг шийдэх арга зам хайж байгаа гэдгээ 330 мянга гаруй гишүүнтэй Энэтхэгийн Анагаахын холбооны ерөнхийлөгч доктор Дилип Банушали хэллээ. Энэтхэгийн томоохон хот, тосгодод эмч нар дижитал жор бичээд эхэлсэн боловч орон нутгийн жижиг бүс нутагт нөхцөл байдал арай өөр байна. Эмч нар том үсгээр ойлгомжтой бичиж болох ч өдөрт 70 өвчтөн үзэж байгаа хүнд энэ нь тийм амар биш гэдгийг доктор Дилип Банушали хэлжээ.

Энэтхэгийн шүүх дээр эмч нарын бичгийн хэв асуудал болгон хөндөгдөж байсан тохиолдол нэгээр дуусахгүй. Өмнө нь Одиша болон Аллахабад мужийн шүүгч нар тайлагдашгүй бичгийн хэвийн төлөө гаслан харамсаж байсан удаатай.

Мэдээж эмч нарын гараар бичиж өгсөн жор хүний үхэл амьдралтай холбоотой. 1999 оны нэгэн судалгааг харвал АНУ-д эмчийн ойлгомжгүй бичгийн хэвээс болж 7000 хүн амиа алдаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-01 66.181.161.93

зарим нь ч аймаар бичих юмаа. би хэзээ ч ингэж бичихгүй ккк

Avatar

Нэргүй 2025-10-01 103.229.123.203

манж гэж хаа хамаагүй юм яриад асуудлаа ойлго

Avatar

Нэргүй 2025-10-01 202.9.40.99

Манж х***а хулгай л******д Худлаа шааж 35 жил нам төрийн толгойд худлаа шааж 35 жил шаалаа хангалтагүй юу х***а манж пздагууд юмны өнгөтэй өөдтэй болгнруу дайраад хулгайлаа шаачн бүтэхгүй пздагууд тэнгрэл шаарнууд ийм гажиг занг хэн чиг чаднаа хамгийн захийн заншд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж