ЭМДЕГ-ын даргыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

ЭМДЕГ-ын даргыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна

ЭМДЕГ-ын даргыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.10.01/ мэдээлэл хийх үеэрээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /ЭМДЕГ/ дарга С.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдэгдлээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сан өнөөдөр цоорхой шанага шиг болсон. Жил бүр мөнгийг нь нэмсээр байхад тэр их мөнгө хаашаа орж, хэрхэн зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, хяналтгүй байж болохгүй. Тиймээс бид ЭМДС-ийн хулгайн асуудалтай тууштай тэмцэх ёстой. Сангийн зарцуулалт ил тод, шударга, эрх тэгш байх ёстой” гэв. Түүнчлэн ЭМДЕГ-ын дарга С.Энхболдыг чөлөөлсөн бөгөөд одоогоор тус газрын Тамгын газрын дарга түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана” гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өмнө нь "Агентлагуудын даргыг томилох, халах эсэхийг Засгийн газар шийддэг. 2025 оны ЭМД-ын эхний жил үүсээд байсан 316 тэрбум төгрөгийг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад эхний найман сарын байдлаар, 142 тэрбум төгрөгийн өртэй болсон. Үүний цаана улсын эмнэлгүүд ААН-үүддээ 196 тэрбум төгрөгийн зардлын өртэй болсон. Үүнээс 130 тэрбум эмийн өр байна. Ингээд эмийн газрууд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад уламжилж дараагийн хүнийг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Дараа нь тогтолцоог сайжруулах дээр анхаарлаа хандуулна" гэж мэдэгдэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж