"Чимээгүй хотын жолооч" кино Оскарт Монгол Улсаа төлөөлнө

"Чимээгүй хотын жолооч" кино Оскарт Монгол Улсаа төлөөлнө

"Чимээгүй хотын жолооч" кино Оскарт Монгол Улсаа төлөөлнө
Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Чимээгүй хотын жолооч" уран сайхны кино 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.
Оскарын шагнал гардуулах ёслолын  “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах Үндэсний сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг 2025 оны наймдугаар сард байгуулсан байна. Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног шалгарчээ.
Энэ киноны гол дүрд Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр тоглосон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Японы Осака хотноо жил бүр зохион байгуулдаг “Osaka Asian Film Festival-2025” наадмын "Азийн шилдэг жүжигчин" уран бүтээлчээр шалгарч байв.  "Чимээгүй хотын жолооч" уран сайхны кино нь олон улсын наадмаас дараах шагналыг хүртсэн юм.
  • Таллинны "Хар шөнө" Олон улсын кино наадам 2024 /Шилдэг кино Гран при шагналт/
  • Таллинны "Хар шөнө" Олон улсын кино наадам 2024 /Шилдэг Зураач шагналт/
  • Осакагийн Азийн кино наадам 2025 /Азийн Шилдэг эрэгтэй жүжигчин шагналт/
  • Удиний Алс Дорнодын Кино наадам 2025 /Үзэгчдийн сэтгэлд нийцсэн кино шагналт/
  • Кералагийн Олон улсын кино наадам 2024 /Дэлхийн шилдэг кино хэсэгт албан ёсоор сонгогдсон/
  • Чикагогийн Азийн кино наадам 2025 /Азийн шилдэг кино хэсэгт албан ёсоор сонгогдсон/
  • Asian movie pulse-ийн 2024 оны Азийн шилдэг 30 киноны нэгээр шалгарсан
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж