АНУ-ын засгийн газар тэг зогсох эрсдэлтэй тулгарав

АНУ-ын засгийн газар тэг зогсох эрсдэлтэй тулгарав

АНУ-ын засгийн газар тэг зогсох эрсдэлтэй тулгарав

АНУ-ын засгийн газар 2026 оны төсвийн хэлэлцүүлэг өнөөдрийн /2025.10.01/ байдлаар эцэслэгдэхгүй бол холбооны агентлагийн бүх үйл ажиллагааг зогсоох болно. Хэрэв бүх үйл ажиллагааг зогсоох бол энэ нь АНУ-ын түүхэнд 21 дэх удаагийн төсвийн хямрал гэж тодорхойлогдохоос гадна 11 дэх бүрэн зогсолт болно. Тодруулбал, засгийн газрын үйл ажиллагааг зогсооно гэдэг нь тухайн улсын засгийн газар үйл ажиллагаа явуулах мөнгөгүй болсон тул чухал бус үйлчилгээ үзүүлэхээ түр зогсоохыг хэлэх бөгөөд энэ үед засгийн газрын үйл ажиллагаа мөн зогсдог. Энэ удаад АНУ-ын Бүгд найрамдах нам болон Демократик намын эрх баригчид 2026 оны төсөв дээр санал нэгдэж чадахгүй байгаагаас улбаатай.

Ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гадаадын тусламжийг зардал болон түр хугацааны төсвийг батлах эсэх дээр санал зөрөлдөж байна.

Одоогийн байдлаар, Трампын засаг захиргаа холбооны агентлагуудад цомхотгол явуулах чиглэл өгсөн байна. Хэрэв засгийн газар зогсох юм бол зарим агентлагууд ажилтнаа халж, үлдсэн ажилчид нь төсөв батлагдах хүртэл цалингүй ажиллах эрсдэлтэй тулгарч байна. "CNN" агентлагийн мэдээлснээр, 750 мянга хүртэлх төрийн албан хаагчдад цалингүй амралт олгоно. Тэр дундаа АНУ-ын эрүүл мэндийн салбарт цохилтод орох өндөр эрсдэлтэй. Учир нь Эрүүл мэндийн яамны нийт ажилчдын 41 хувь, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC)-ийн нийт ажилчны 64 хувь, Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) -гийн нийт ажилчны 75 хувь нь цалингүй амралт авна.

Гэхдээ заавал хэрэгжих ёстой үйлчилгээнүүд буюу цэргийн ажиллагаа, эмнэлгийн тусламж, онцгой байдал гэх мэт салбарын ажил хэвийн үргэлжлэх ч хүн хүч дутагдаж магадгүй.

Үүнээс гадна иргэдийн болон олон нийтийн үйлчилгээ зогсох болно. "FAA" буюу Агаарын тээврийн удирдлага 11 мянган ажилтнаа цомхотгоно. Гэвч онгоцны хөдөлгөөний хянагч, аюулгүй байдлын ажилчид ажлаа хийх ч цалин авахгүй. Ахмадуудад зориулсан теле-эрүүл мэндийн үйлчилгээ зогсож магадгүйгээс гадна судалгааны болон их сургуулийн тэтгэлэг хойшлогдоно Мөн эрүүл мэндийн хөтөлбөрүүд зогсож, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей зэрэг хаагдаж магадгүй. Засгийн газрын зогсолт нь мөн орон нутгийн засаг захиргаанд нөлөөлж, холбооны санхүүжилтгүй болсноор төсөл, үйлчилгээний зогсолтод орж болно.

Энэ мэт сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй учир Бүгд найрамдах болон Демократик намын эрх баригчид нэгнээ буруутгаж байна.

Трампын засаг захиргаа төсвийг танах саналтай байгаа бол Демократик нам эдгээр таналтыг эсэргүүцэж байгаа юм. Улмаар 2025 оны засгийн газрын зогсолт нь зөвхөн төрийн байгууллагуудад биш, АНУ даяар эдийн засаг, эрүүл мэнд, аялал жуулчлал, боловсрол, нийгмийн үйлчилгээ зэрэгт томоохон нөлөө үзүүлнэ. Хэрэв засгийн газрын зогсолт удаан үргэлжилбэл долоо хоног бүр АНУ-ын ДНБ-ийг 0.2 хувиар бууруулж болзошгүй.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

🇺🇸 Donald Trump, the 47th President of the United States, is destroying the American economy and destroying political unity. America's reputation in the world is seriously weakened. 2025-10-01 176.77.129.137

🇺🇸 Donald Trump, the 47th President of the United States, is destroying the American economy and destroying political unity. America's reputation in the world is seriously weakened.

Avatar

зочин 2025-10-01 202.9.47.36

украйны дайнд хамаг мөнгөө өгөхөөр тэгэлгүй яахав.

Avatar

Нэргүй 2025-10-01 202.126.88.208

Сайн байна, Америкийн демократ дууссан байна, ха, ха, ха !

Avatar

Нэргүй 2025-10-01 203.91.115.41

Манайх нэг ийм болохсон. Цалин тэтгэвэр тавьж ч чадахгүй болох нь гэж нийтээр нь айлгаал хулгайн төсвөө шахчидаг.

Avatar

Зочин 2025-10-01 66.181.187.59

Нүүрсний гэх учир холбогдолгүй шахам асуудлаар бамбай хийж Занданшатар Хүүкийг дахин улираан сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх алхмыг шулуутгаж байна.Хүүкийг дахин сонгуулах арга зам мэхийг хаасан Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нарт нүүрсний гэх худал хаягтай хэрэг наах ажлыг Энхбаяр одоо хийнэ.тэгээд Хүүк намбн даргаа авч Ерөнхий сайд болж түүнд ашиглагдсан Занданшатар Ерөнхийлөгчид дэвшинэ. Ердөө л энэ схэм явагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж