Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.10.01/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, БЭТ Н.Тавинбэх нар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Ахмадын баярын өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе!
Улсын хэмжээнд нийт 300 мянган тун вакцин хийх төлөвлөгөөтэйгөөр дархлаажуулалт үргэлжилж байна. 2025 оны есдүгээр сарын 30-ны байдлаар энэхүү төлөвлөгөөний 60 хувь буюу 180 мянган тун хийгдсэн байна. Дархлаажуулалтад хамрагдах ёстой 160 мянган хүүхдээс 96 мянга нь хамрагдаад байгаа буюу 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Боловсролын салбарын багш нар 100 хувь хамрагдаж, үлгэр жишээ үзүүлж байгаа бол эмнэлгийн ажилчдын хамрагдалт харьцангуй бага байгааг анхаарах шаардлагатай байна. Аймгуудын хувьд Сэлэнгэ сайн үзүүлэлттэй байхад Баян-Өлгий аймагт хамрагдалт бага байна.
Дархлаажуулалт эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хичээл эхэлснээр Улаанбурхан өвчний тархалт буурсан нь эерэг үзүүлэлт хэдий ч ирэх арваннэгдүгээр сард ханиад томуутай хавсран хүндрэл гарах эрсдэл байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Сүүлийн үед ЭМД-ийн санхүүжилт зогссон гэх мэдээлэл тарсан. Улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд 200 орчим эмнэлгийн санхүүжилт зогссон асуудал байхгүй. Харин хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад зориулсан 165 тэрбум төгрөгийн санхүүжилт наймдугаар сарын байдлаар бүрэн зарцуулагдсан байна. Тиймээс цаашид бид санхүүгийн хувьд илүү сахилга баттай байх шаардлагатай байгаа.
Түүнчлэн эмч нарын цалинг нэмэхэд ч санхүүгийн сахилга баттай байх асуудал чухал байна. Ж.Чинбүрэн цалин нэмүүлэхгүй байна гэж яриад байна. Тийм биш шүү дээ. 2025 онд ЭМДС-ын нийт төсвөөс 316 тэрбум төгрөгийг бид 2024 оны өрөнд төлсөн. Хэрэв тэр мөнгө байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан. Дахин ийм нөхцөл байдалд хүрэхгүйн тулд, одоо өргөн барьчихсан байгаа төсвөөсөө дахин өр төлөхгүй бол бид ирэх онд цалинг 10 орчим хувиар нэмэх боломжтой. Тиймээс сахилга бат хэрэгтэй гэдгийг дахин хэлье.
ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх:
-2025 оны зургадугаар сарын 2-нд ДЦС-3-т гарсан ослын уршгийг арилгах, станцыг бүрэн сэргээн босгох зорилгоор нийт 5 багц ажил төлөвлөгдөн, Засгийн газраас санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
105 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжиж буй эдгээр ажлын 3 багц нь өвлийн оргил ачааллын өмнө бүрэн дуусах ёстой бөгөөд одоогоор гүйцэтгэл 90 хувьд хүрээд байна.
Энэ жил төлөвлөсөн 3 багц ажил дууссанаар Улаанбаатар хотод тус станцаас нийлүүлдэг байсан дулааны эрчим хүч хэвийн хэмжээнд нийлүүлэгдэнэ. Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон.
Цахилгаан эрчим хүчний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй 50 хувьтай нь тэнцэх хэмжээнд үйлдвэрлэл явуулна. Дутах 50 хувийг шинэ эх үүсвэрээс хангах тооцоо хийгдсэн, арга хэмжээ авч ажиллаж байна.
Үлдсэн хоёр багц ажлыг ч мөн ирэх өвлийн оргил ачааллын өмнө дуусгахаар төлөвлөсөн бөгөөд сэргээн босголтын ажил амжилттай урагшилж байна.
Иймд энэ өвөл цахилгаан хязгаарлалт хийхгүй. Хэрэв эрчим хүчний хэрэглээ бидний тооцоолсон хэмжээнээс давахгүй бол эрчим хүчний хэрэглээг тасралтгүй хангах боломжтой гэдгийг салбар яамнаас мэдээлсэн гэлээ.
3,593.62




















































Нэргүй 2025-10-01 103.168.34.155
Орос ахгүй байсан бол Монгол гэж улс аль 1921. 1939 онд байхгүй ч байж болох байсан. Социализмыг орос ахгүйгээр туулсан өол монгол улс чах байсныг ойлгохгүй хүмүүс л орос ахыг муулж чадаж байна. Энэ бол оюуны боловсроогүй, вм уншдаггүй хэсэг
Нэргүй 2025-10-01 66.181.177.96
Шинэ эх үүсвэр гэдэг нь бас л Орос ахыгаа ашиглана гэсэн үг. Оросоор тэжээлгэж байгаа мөртлөө Оросыг муулаад л. Тээр тэр холын, далай тэнгисийн цаана байгаа Америк ахтай гээд онгирч байдаг халтар, паразит Монголчууд муугаа үзнээ.
Нэргүй 2025-10-01 66.181.187.187
Ногооронкон харагдана даа хө хө
Новшийн чойжоо яасан бэ хө хө
уншигч 2025-10-01 43.242.242.162
муу хулгайч нар гийгүүлж дээ өчнөөн үнэ нэм хулгайлж шулж байж тэгээд ба таслах гээ юу
Нэргүй 2025-10-01 66.181.187.209
за зайлаа өлөн царайлсан новшнууд
Иргэн 2025-10-01 103.212.118.189
Ажилаа гүйцэтгэж чадахгүй бол !!Огцорох амархан 8 жил ажилтан хангалтай шүү дракнуудаа !!!!!!!!
иргэн 2025-10-01 202.9.47.36
Муу нэртэй ч гэсэн Нямбаатарын ачаар УБ хот цахилгаантай өвөлжих нь. Энэ хүн нүдэнд үзэгдэх хийсэн ажилтай хүн дээ.
Нэргүй 2025-10-01 43.228.129.119
үхсэн баас
Т4 2025-10-01 202.9.46.146
Халаалт дулааны /паарны/ хязгаарлалт хийх юм биш биз, аан?