Хагас коксон шахмал түлшийг зууханд хэрхэн зөв галлах вэ?

Хуучирсан мэдээ: 2025.10.01-нд нийтлэгдсэн

Хагас коксон шахмал түлшийг зууханд хэрхэн зөв галлах вэ?

Хагас коксон шахмал түлшийг зууханд хэрхэн зөв галлах вэ?
Хагас коксон шахмал түлшийг энгийн уламжлалт зуух болон төслийн зууханд хэрхэн зөв галлах зөвлөгөөг хүргэж байна. Энгийн, уламжлалт зуухны галлагааг хийхдээ,
  • Галлагаа хийхийн өмнө хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  • Зуухны аманд гал асаах модоо өрж, зэрэглэнэ
  • Модон дээрээ 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  • Зуухны дээд тагийг сайтар хааж, үнсний тосгуурыг 2 см хэмжээтэй нээж агаар оруулна
  • Бэлтгэсэн модоо газ болон цаас, шатах материалаар асаана
Төслийн, сайжруулсан зууханд галлагаа хийх заавар
  • Галлагаа хийхдээ хүйтэн үнсийг бүрэн авч асгах
  • Галын хотолд 4-5 кг шахмал болон хагас коксон түлшээ хийнэ
  • Түлшин дээрээ гал асаах модоо хийж бэлтгэнэ
  • Зуухны агаар авах хэсгүүдийг нээнэ
  • Галаа урдаас болон дээрээс нь шатах материалаар өрдөж асаана.
Жич: Анхны галлагааг ахиу модоор асааж, дахин галлагааг халуун цогон дээр түлшээ бага багаар нэмэх байдлаар хийж хэвшээрэй. Галлагаа хийхдээ яндангаа хөөлж, хаалт, сойлт хэрэглэхгүй, угаарын хийн мэдрэгчээ тогтмол ажиллуулж, гэр байшиндаа агааржуулалт хийж байхыг анхаарна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж