Талибан бүлэглэл Афганистаны бүх харилцаа холбооны сүлжээг тасалж, олон сая хүн гадаад ертөнцөөс тусгаарлагдаж байна. Тухайлбал, интернэт болон утасны бүх үйлчилгээг зогсоожээ. Энэ талаар олон улсын интернэт хяналтын байгууллага "NetBlocks" Даваа гаригт /2025.09.29/ мэдэгдэж, НҮБ-ын зүгээс Талибаны эрх баригчдад интернэт болон утасны сүлжээг яаралтай сэргээхийг уриалжээ. Талибан өмнө нь “ёс бус үйл ажиллагаа”-наас сэргийлэхийн тулд интернэтийг хаахаа анхааруулж байсан. Гэхдээ хэзээ хориглох талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байсан юм.
Афганистаны элчин сайдын яамдын зарим албан хаагчид харилцаа холбооны сүлжээг хаах нь Талибаны дээд удирдагч Мавлави Хайбатулла Ахундзадагийн гаргасан шийдвэр байсан гэж мэдээлсэн байна.
Гэхдээ Даваа гаригт гэнэтийн байдлаар сүлжээ тасраагүй аж. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, есдүгээр сарын 16-нд тодорхойгүй хугацаагаар гэнэт сүлжээ тасарч байжээ. Улмаар дэлхий даяар байх афганчууд Афганистанд байх гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох ямар ч боломжгүй болсон тухайгаа ярьж, сандарч эхэлжээ. Интернэт сүлжээ, утасны холболт тасарснаас болж Афганистанд байх олон улсын хэвлэл мэдээллийн агентлаг, дотоодын холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох ямар ч боломжгүй болж байна. Мөн дэлхийн олон орон мэдээлэл хүлээн авдаг Афганы гол мэдээллийн суваг болох "Tolo News" мэдээлэл дамжуулах боломжгүй болсон.
Үүнээс гадна, Кабул руу чиглэсэн нислэгүүд цуцлагдаж, тусгаарлалт улам нэмэгдэх вий гэх айдас төрүүлж байна.
Дани улсад амьдардаг афган сэтгүүлч Вахида Файзи хэлэхдээ, "Афганистанд охидыг зургадугаар ангиас дээш сурахыг хориглосон. Тиймээс олон охид интернэтээр дамжуулан боловсрол эзэмшиж байсан ч одоо тэр боломж алдагдлаа" гэжээ. Түүнтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон байгууллага санал нэгдэж, интернэт бол эмэгтэйчүүдийн гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц арга зам байсан гэж мэдэгдсэн байна. Вахида Файзи мөн гэр бүлтэйгээ холбогдох боломжгүй болсондоо сэтгэл эмзэглэж буй тухайгаа ярьсан байна. Харилцаа холбооны бүхий л суваг тасарсан тул гадаадад амьдардаг афганчууд тэрбумтан Элон Маскаас Афганистанд "Starlink" интернэтийг нээхийг уриалжээ. Энэ нь Талибаны хяналтаас ангид, шууд хиймэл дагуулын интернэт юм. Гэсэн хэдий ч "Starlink" одоогоор Афганистанд ашиглах боломжгүй аж.
3,593.62






















































Талибан 2025-10-01 103.229.123.246
Бид хэний ч тусламж дэмжлэггүйгээр Америкийг ч ялсан, зөвлөлтийг ч дампууруулж задалсан. Чингисийн угсааны хазаар цэргүүдийг ч буулгаж авсан. АХМАТ СИЛА, АЛЛАХ АКБАР
Нэргүй 2025-10-01 103.229.120.121
Хойд солонгос шиг хамааралгүй болохоор шийдэж
ЗОЧИН 2025-10-01 202.21.115.122
Удахгүй Орос бас дэлхийгээс тусгаарлагдахаар санаа шулуудаад байгаа.