ҮСХ: Өндөг, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

ҮСХ: Өндөг, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

ҮСХ: Өндөг, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг /2025.09.29/ байдлаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ танилцууллаа. Зарим гол нэрийн бараа өмнөх долоо хоногоос 0.2 хувь, өмнөх сараас 0.7 хувиар тус тус буурчээ.

Тухайлбал, нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16622 төгрөг, үхрийн мах кг 20841 төгрөг, ямааны мах кг 12637, өндөг ширхэг нь 615 төгрөг, сонгино кг нь 3856 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 4804 төгрөг, элсэн чихэр кг нь 4952 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2233 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ /2025.09.29/ өдрийн байдлаар хонины мах кг нь 13398 төгрөг, үхрийн мах кг 17533 төгрөг, ямааны мах кг 11603 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2715 төгрөг, сүү /задгай, литр/ 3810 төгрөг, элсэн чихэр кг 4186 төгрөг, цагаан будаа кг 4068 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2797 төгрөг, А-80 /литр/ 2611 төгрөг, дизелийн түлш /литр/ 3140 төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-01 202.126.89.198

Үнийн өсөлт шулаа мөлжлөг энэ хурдаараа үргэлжлэвэл арван жилийн дараа монголчуудын 35 хувь нь өлбөрч өлсөж үхнэ.

Avatar

хөлдүү 2025-10-01 45.117.35.23

хо хо хаана амьдраад байгаа улсууд вэ, хаана судалгаа хийсэн юм болоо, бүх юмны үнэ өссөн, ийм статистикийн байгууллага хэрэггүй

Avatar

Т1 2025-10-01 202.9.46.146

Худал. Бүх юмны үнэ өссөн, амьдрал сөнөсөн..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж