Төв цэнгэлдэх хүрээлэн анх удаа 3.5 тэрбумын ашигтай ажиллав

Төв цэнгэлдэх хүрээлэн анх удаа 3.5 тэрбумын ашигтай ажиллав

Төв цэнгэлдэх хүрээлэн анх удаа 3.5 тэрбумын ашигтай ажиллав

Сүүлийн жилүүдэд нийслэлийн өмчит компаниуд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг гэх шүүмжлэл тасарсангүй. Харин сүүлийн хоёр жилд энэ байдал эрс өөрчлөгдөж, өмнө нь алдагдалтай ажиллаж ирсэн нийслэлийн аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэлснийг албаныхан мэдээлэв.

  • 2022 онд нийслэлийн өмчит 40 гаруй байгууллагын зөвхөн 30 хувь нь ашигтай ажиллаж байсан бол,
  • 2023 онд энэ тоо 60 хувь руу өсч,
  • 2025 оны байдлаар нийт 90 орчим хувь нь ашигтай ажиллаж эхэлсэн нь анхаарал татаж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилүүдэд нийтийн тээврийн салбарт хийгдсэн парк шинэчлэл үр дүнгээ өгч, зорчигчдын тоо нэмэгдэн, 2025 онд 70 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Хотын даргын хэлснээр, энэ үзүүлэлт 2026 онд 100 тэрбум төгрөгт хүрэх бүрэн боломжтой гэнэ. Ингэснээр нийтийн тээвэр зөвхөн нийтийн сайн сайхны төлөө бус, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болон хөгжих боломжтой юм байна.

Түүнчлэн Монгол Улсын нийслэлд орших хамгийн том спортын байгууламжийн нэг болох Төв цэнгэлдэх хүрээлэн  2025 онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан анхаарал татсан үзүүлэлт болов. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон өмчлөл, ашиглалтын маргаантай асуудал сүүлийн гучаад жил үргэлжилсэн.

Энэ хооронд нийслэлийн зүгээс хувь эзэмшигчийн хувьд тодорхой хэмжээгээр оролцсоор ирсэн ч орлого хуваарилалт тун хангалтгүй байсан. Тухайлбал, 2008 оноос хойш нийслэлийн эзэмшиж байсан 49 хувьд ногдол ашиг болгон ердөө 32.7 сая төгрөг төвлөрүүлсэн нь хэдэн арван тэрбумын үнэлгээтэй, нийслэлийн хамгийн үнэ цэнтэй газруудын нэгт байрлах байгууламжийн хувьд дэндүү бага үзүүлэлт юм.

Цаашлаад 2023 онд гэхэд л тус компани нийт 18.5 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь бас л хангалтгүй үзүүлэлт байв. Үүнийг нийслэлийн зүгээс жилийн жилд шүүмжилж, нийтийн өмчөөс ногдол ашиг нэрээр бага хэмжээний мөнгө авдаг ч бодит орлого нь илүү өндөр, тайландаа бүрэн тусгадаггүй байж болзошгүй гэх дүгнэлт гаргаж байсан юм.

Эцэст нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) шийдвэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэх тогтоолыг баталсан байдаг.

ШИНЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ УРЬДЧИЛСАН СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар “Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин тэргүүтэй төлөөлөгчид /2024.06.13 /Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн. Тус компанийн төлөөлөгчид төв цэнгэлдэх хүрээлэнгийн нөхцөл байдалтай танилцаж, урьдчилсан судалгаа шинжилгээ хийх юм.

“Populous Holdings” компанийн Олон улс хариуцсан захирал Ричард Бреслин “Улаанбаатар хотын шинэ төв цэнгэлдэх хүрээлэнг 12.8 га талбайд дөрвөн улирлын ашиглалтын зориулалттай буюу нээгдэж, хаагддаг дээвэртэй, доороо авто зогсоолтой, 30 мянга гаруй хүний суудал байхаар төлөвлөн, урьдчилсан судалгааг хийнэ. Манай байгууллагын хувьд Монгол орны цаг уур, газар зүйн онцлогоороо адил, эрс тэс уур амьсгалтай хотуудад цэнгэлдэх хүрээлэн байгуулж байсан. Тухайлбал, Шинэ Зеланд улсад 35 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх, ОХУ-ын Сочи хотын өвлийн олимп зохион байгуулсан 40 мянга гаруй хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг байгуулж байсан арвин туршлагатай” гэдгийг онцолсон. Түүнчлэн “Populous Holdings” компани нь АНУ-ын Лас Вегас хотын “The Sphere Vegas”, Их Британи улсын Лондон хотын “Wembley”, “Tottenham Hotspur” зэрэг цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг хийсэн 40 гаруй жилийн туршлагатай аж.

Одоогоор нийслэл хотод хэрэгжүүлэх 23 мега төслийн нэг болох шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн төслийн /ТЭЗҮ/ техник эдийн засгийн үндэслэл бэлтгэл шатанд явж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Цаашид нийслэл татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж, өмчит байгууллагуудынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, олон жилийн маргаантай обьектыг цэгцэлж, олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалтын ажлыг хийнэ гэдэгт олон нийт хүлээлт тавьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-01 59.153.113.51

Канданшатар сайд бодсоноос хойш ТӨХ компиануудын үйл ажиллагаанд хяналт тавьж зөрчлийг нь арилгуулсанаар сайн ажиллаж эхэлсэн шүү дээ. ялангуяа нүүрс олборлолт дээр

Avatar

Нэргүй 2025-10-01 202.126.89.226

алгын чинээ газарт зүлэг ургуулаад бөхөө барилдуулж чадахгүй дүүрчихсэн юм аа.

Avatar

Зочин 2025-10-01 66.181.161.42

Нямбаатар сайн ажиллаж бна. Амжилт хүсьe

Avatar

Цэнгэлдэх 2025-10-01 202.126.89.161

Хаалга болгонд нь бар зунжин гадны өвөө эмээ нарыг авчирж хэдэн малнуудаа нийлж шулна үхсэн ацны ашиг

Avatar

Нэргүй 2025-10-01 66.181.185.103

тэр дарга гээд байгаа новшнуудад өөрсдийг нь энгийн суудалд суулгаад үзүүл арай л доромж !!!

Avatar

Нэргүй 2025-10-01 203.91.115.41

Хачиг хувалзнаас салсан мал яадаг билээ дээ.

Avatar

Нэргүй 2025-10-01 122.201.31.144

Энхжаргалан чадсан байна. Сайн ажиллаж суурийг тавьж өгсөөн байна.

Avatar

Нэргүй 2025-10-01 59.153.113.87

manai hotiinhonii hel amaas ailgui zorigtoi ajillaj chadah hun nyambaatar l bna da

Avatar

Нэргүй 2025-10-01 59.153.112.95

nuguu hyrgen hyy zailj bj neg um mungu olj bh shivdee

Avatar

Нэргүй 2025-10-01 103.168.34.202

Хувийн хэвшилтэй өрсөлдөхөө л больчих

Avatar

Нэргүй 2025-10-01 66.181.177.252

SEXSDI80955877ANUSDI ALNI SEXSEER VANXANDI80955877BOOW XXN DOLOON

Avatar

Hudlaa garuud 2025-10-01 103.57.95.199

urd ni mongo huvidaa zavshij baigaad odoo bolinguut ashigtai garj baihgui yu. muusain luivarchin zahiraluudiig ni bugdoig ni shalga

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж