“Эрдэнэс Тавантолгой" ХК харилцагчдадаа шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой" ХК харилцагчдадаа шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой" ХК харилцагчдадаа шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций суман дах Салбарт “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж харилцагч, худалдан авагчдад ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ танилцууллаа.

“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээ 2025 оны 09 сарын 27-ны өглөөний 8:00 цагт салбар дах оффисын хурлын танхимд компанийн үйл ажиллагааны танилцуулгаар эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Уул уурхай технологийн газрын дарга Ц.Алтанбагана зочдод компанийн танилцуулга хийж, мэдээлэл өгсний дараа зочны аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсанаар Уурхайтай танилцах аялал эхэллээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан олборлолт, экспорт, тээвэр, борлуулалтыг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх, төслүүдийн хэрэгжилтийг хангуулах гэх мэтчилэн олон ажил төлөвлөж, хэрэгжүүлж байна. Эдгээр ажлын нэг болон шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, харилцагч, худалдан авагчдад танилцуулах зорилгоор анх удаа “Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Харилцагчийн өдөрлөг” арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагын багийн бүрэлдэхүүн оролцож БНХАУ-аас хүрэлцэн ирсэн хүндэт зочид, худалдан авагчдад уурхайн үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцууллаа.

Уурхайтай танилцах аялал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уухайгаар үргэлжилсэн. Баруун хойд уурхайг 2025 оны 01 сард нээж сайн чанарын 1/3 нүүрс гарган авч зах зээлд нийлүүлэхэд бэлэн болсон.Тус бүтээгдэхүүний үнслэг 10-с доош буюу хамгийн үнслэг багатай гэдгээрээ онцлогтой. Одоогоор 1.3 сая тонн 1/3 нүүрс олборлож биржээр арилжаалахад бэлэн болсон, худалдан авагч, харилцагчдад олборлолтын орчинд нь танилцуулга хийлээ.

Үүний дараа Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /ТНАЛТ/ төслийг танилцууллаа. ТНАЛТ төсөл нь жилд 20 сая тонн нүүрс төмөр замд ачих хүчин чадалтай, компанийн тээврийн системд төмөр замын тээврийг бүрэн ашиглаж экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх логистикийн төв юм. Одоогоор техникийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн үе шатанд яваа бөгөөд 2025 оны 09 сарын 27-ний өдрийн байдлаар 154,4 мян  тонн нүүрсийг төмөр замд ачаад байна.

Төслийн бүтээн байгуулалтыг сайжруулах, үүссэн гэмтлийг засварлах, хэвийн үйл ажиллагаанд оруулах үүргийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус уурхайд ажиллах үеэрээ үүрэг болгосон. Өгсөн үүрэг чиглэлийн дагуу “ЭТТ” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагчийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж ТНАЛТ төсөлд үүссэн асуудлыг шийдвэрлэсэн.

Нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа зочдод “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.  Нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хамгийн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж бүхий байгаль орчинд ээлтэй үйлдвэр юм. Тус үйлдвэрээс стандарт шаардлагад нийцсэн  баяжуулсан коксжих нүүрс, эрчим хүчний зэрэг нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Уурхайн үйл ажиллагаатай танилцсан зочдод компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Энэ арга хэмжээг нээж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн үг хэлж, хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийллээ. Шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэхүү өдөрлөгийн бас нэг зорилго гэдгийг БЭТ-ийн багийн ахлагч онцлон тэмдэглэлээ.

Үүний дараа хүндэт зочид, харилцагчдыг төлөөлж Hubei laker international supply chain компанийн захирал Жоу Жинь Фэн үг хэллээ. Тэрээр харилцагчдаа хүндэтгэж, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдаа урт хугацаанд тогтвортой хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа илэрхийлээ.

Зах зээлд шинээр танилцуулж буй сайн чанарын 1/3 коксжих бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн хувьд үнслэг 10-аас бага, дэгдэмхий бодисын хэмжээ 37-оос бага, барьцалдах шинж чанар 80-аас дээш, хүхэр 0.6-аас бага буюу сайн чанарын нүүрсэн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой.

“Эрдэнэс Тавантолгой” ХК шинэ уурхайн шинэ төрлийн нүүрсэн бүтээгдэхүүнийг анхны арилжааг 2025 оны 10-р сарын 06-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй арилжаалах юм. Цаашдаа БНХАУ-ын зах зээлд урт хугацаанд тогтвортой нийлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.189.130

энэ ноогдол ашгаа хэзээ өгөх юм бол 10сарын 3 болчлоо хүйтний улирал эхэлчлээ шүү.

Avatar

Нэргүй 2025-09-30 202.9.40.123

х***а манжууд хужа манжууд системдэ шаадгийн гэсн чин гэнт санаа аваад бүгдийн х***а манжуудаа ш*** гэж хөөрцн шаажийн нэгт дор шаахгйү нэг нэгээр бага бага шаар гэж аймр пзданууд бэ. Мнгол хшвүнийш нэг нэгээр бага багаар намхн ажилгаа шаацн юунда х***а манжууддад намнуулаад тайвн суугаад бгаа бэ слх далайтл үхэр амар гэж олтгтойх шиг шиг х***а манжуудаа-с хурдн сэтгээд түрүүлээд цохилт өгөөд ажлаад өгөөч.

Avatar

Нэргүй 2025-09-30 202.9.40.123

Манж хужаагууд чин манж хужаагууд өргөж тэгээл тэр манж хужаагуудара манө х***а ажллагаа явуулдг.

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.189.248

Үхххсэн ац энэ Уул уурхай технологийн газрын дарга Ц.Алтанбагана гээд танилцуулга хийгээд байгаа нөхөр чинь өөрөө уулын чиглэлийн компанитай ашиг сонирхолтой нөхөр шдээ. Тэгээд ч барахгүй намайг тавантолгойд байгаа дээр тендер юм хум зохицуулаач гээд хуцаад явж байх юм билээ.

Avatar

Нэргүй 2025-09-30 202.9.40.123

Манж хужаагууд ёстой солиоруулж бн дөө өвтчэй хогнууд тэнгрэлтэй шаарнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж