Хятадад өгч буй Трампын бэлэг

Хятадад өгч буй Трампын бэлэг

Хятадад өгч буй Трампын бэлэг

Принстон их сургуулийн цөмийн физикч, НАСА-ийн механик инженер, АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн биологич гээд Хятадад ажиллахаар АНУ-ыг орхин гарсан эрдэмтэн судлаачдын тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байна. 2024 оны эхэн үеэс хойш АНУ-ын дор хаяж 85 эрдэмтэн Хятадын судалгааны байгууллагуудад бүтэн цагаар ажиллаж эхэлжээ. Эдгээр эрдэмтэд зайнаас ажиллаж байсан боловч энэ оны байдлаар тэдний тал хувь нь Хятадад хэдийнэ суурьшаад байна.

Цагаан ордон судалгааны төсвөө танаж байгаа бол эсрэгээрээ Бээжин дотооддоо хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа тул энэ чиг хандлага цаашид ч өргөжинө гэж үзэж байна. Цаашилбал, ерөнхийлөгч Дональд Трамп мэргэшсэн гадаадын ажилчдад зориулсан H1-B визний үнийг огцом өсгөж, холбооны санхүүжилтийг их дээд сургуулиудын эсрэг хөшүүрэг болгон ашиглаж байна.

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ технологи, шинжлэх ухааны салбарт тэргүүлэгчийн байр сууриа алдахгүй олон жил явсны нэг нууц нь гадаадын шилдэг эрдэмтдийг татдаг, авч үлддэг байсан явдал юм. Гэвч өдгөө байдал урвуугаараа эргэх болов. Нөхцөл байдал хоёр улсын технологийн өрсөлдөөнд нөлөөлөхүйц хэмжээнд ч хүрч магадгүй байна.

Хятадын засгийн газар олон жилийн турш гадаадын авъяаслаг эрдэмтдийг татах арга замыг эрэлхийлсээр иржээ. Тиймдээ ч Ши Жиньпин дарга инновацийг эдийн засгийн аюулгүй байдалд хүрэх цорын ганц арга зам гэж үзэх болсон.

АНУ-ын бодлогын өөрчлөлтийг Хятадын их дээд сургуулиуд "Трампын бэлэг" гэж нэрлээд буй. Энэ бэлгээр дамжуулаад тэд илүү авьяаслаг эрдэмтэн судлаачдыг өөртөө элсүүлж чадах юм. Зөвхөн АНУ-аар тогтохгүй дэлхийн өнцөг булан бүрээс олноороо ирж буй эрдэмтэн судлаачдыг Хятад улс алгаа дэлгэн угтаж авч байна.

Мэрилэндийн их сургуулийн профессор асан Лу Вуюан 2020 онд Шанхайн нэр хүндтэй Фудан их сургуульд шилжин ажиллах болжээ. Тэрбээр "Гадаадад ажил горилогчдын тоо илт ихэсч байна. Хятадын их дээд сургуулиуд энэ бэлэг мэт боломжийг идэвхтэй ашиглахаар чармайж байна. Гадаадад боловсрол эзэмшсэн эрдэмтэд Хятадыг зорьж буй энэ хандлага магадгүй эргэж өөрчлөгдөхгүй биз" гэжээ.

Гадаадын эрдэмтэн судлаачдыг ажилд авах хүсэлтэй байгаагаа Хятадын их дээд сургууль, судалгааны байгууллагууд ил тод илэрхийлэх болсон. Тухайлбал, Вуханы их сургууль цахим хуудсандаа "Дэлхийн өнцөг булан бүрт суугаа авьяаслаг хүмүүст профессорын зэрэг олгоно" гэсэн урилга тавьжээ. Мэдээж энэ санал нь санхүүжилт, урамшуулал, орон сууцны тэтгэлэг, гэр бүлийн дэмжлэг зэрэг олон таатай хөнгөлөлттэй.

Дээр дурдсанчлан, гадаадын эрдэмтэн судлаачдыг элсүүлэх хөтөлбөр зөвхөн их дээд сургуулиудаар хязгаарлагдахгүй.

Тухайлбал, Хятадын арилжааны технологийн салбарт чадварлаг судлаачдыг нэгтгэхээр зорьж буй "Циминг" хөтөлбөрийн талаар энд дурдаж болно. Тус хөтөлбөрт элсэхийг хүсч буй эрдэмтдийг докторын зэрэгтэй, гадаадад ажиллаж байсан туршлагатай байхыг шаарддаг. Өнгөрсөн зун тус хөтөлбөрийн хүрээнд урьд өмнө байгаагүй элсэлт зохион байгуулжээ. Энэ нь зуны турш зөвхөн АНУ, Европын эрдэмтэн судлаачдад зориулсан нэмэлт хөтөлбөр зарласан явдал байв.

Харин АНУ-ын засгийн газрын хувьд Хятадын авьяастнуудыг аюул заналхийлэл гэж үздэг. Холбооны мөрдөх товчооны тайлбарлаж буйгаар ийм төрлийн хөтөлбөрүүд нь цэргийн зорилгодоо хүрэхийн тулд гадаадын технологийг хулгайлах гэсэн Хятадын засгийн газрын оролдлого.

Хятад улсад ядуу, нөөц баялаг багатай, шинжлэх ухаан, технологийн хувьд хоцрогдсон байсан цаг бий. Өдгөө тус улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, засгийн газар судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулах зардлаа нэмэгдүүлснээр олон зүйл өөрчлөгджээ.

АНУ-д сурч төгссөн химич Лу хэлэхдээ "1989 онд би Хятадад байсан бол эрдэм шинжилгээний ажилтны хувиар өсч дэвжих боломжгүй байсан. Тийм болохоор намайг алга дэлгэн угтсан Америкт үргэлж талархаж явдаг" гэжээ.

Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн зун Бээжин хотноо илтгэл тавихдаа "Шинжлэх ухаан, технологи нь хөгжсөн цагт үндэстэн хөгждөг" гэсэн билээ. Тус улс 2035 он гэхэд шинжлэх ухаан, технологийн салбарт хүчирхэг, бие даасан улс болохоо амлаад байна. Энэ хүчин чармайлт ч хэдийнэ үр дүнгээ үзүүлээд эхэлсэн. Жишээ татвал, Хятад улс сэргээгдэх эрчим хүч, квант харилцаа холбоо, хэт авианы пуужин гэх мэт салбарт тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Мөн энэ оны эхээр Хятадын хиймэл оюун ухаант чатбот "DeepSeek" Цахиурын хөндийг цочирдуулаад авсан юм.

Эрүүл мэнд, шинжлэх ухааны чиглэлийн өндөр чанартай сэтгүүлүүдэд ч өнөөдөр Хятадын эрдэмтэн судлаачдын бүтээлүүд түлхүү нийтлэгдэж байна.

Эрдэмтэн шинжээчдийн хувьд амар тайван нөхцөлд, хангалттай санхүүжилтээр ажлаа үргэлжлүүлэх нь нэн тэргүүний зорилт. Тиймээс АНУ-ын бодлогын өөрчлөлт олон жилийн динамикийг өөрчилж магадгүй юм. АНУ өмнөх янзаараа санхүүжилтээ үргэлжлүүлбэл Хятад тэднийг тийм амар гүйцэхгүй. Хэрвээ хуумгай хөдөлж, авьяастнуудаа Хятад, Европ руу алдвал энэ нь АНУ-ын хувьд сүйрэл гэдгийг Цинхуа их сургуулийн математикч асан Яу Шин Тун хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-01 103.229.120.121

Гадаадын мэргэжилтнүүдийг татаад татаад сансрын технологиороо зөвлөлтөөс хоцорчихсон ш дээ.

Avatar

Нэргүй 2025-10-01 172.59.184.39

монгол бүр хог

Avatar

Нэргүй 2025-10-01 103.229.120.121

Өмнө сунаж мөргөдөг Чингисийн алтан хөшөөнөөс өөр юу байна аа та нарт

Avatar

Судлаач 2025-10-01 192.82.92.42

Монголд ирэх гадаадыханд дэмжлэг узуулэх, ундэсний боловсрол, дээд боловсрол бур дампуурсан байгааг эрс шинэчлэхгуйгээр хегжил ярих боломжгуй!

Avatar

Нэргүй 2025-10-01 103.168.34.102

Тэр лу овогтон чинь технологийн тагнуул байна хятад хүн хилийн чанадад гарахаараа тагнуул болдог

Avatar

иргэн 2025-10-01 202.70.34.70

Арай өөр өнцөгөөр хараач. Манай бүх авъяастай залуучууд гараад явж байна, төр засаг нь ч бүүр дэмжиж байна. Элчин сайд болгоны хүүхэд гадаад иргэншил аваад тэндээ суурьшдаг болсон. Тэднийгээ татахыг энэ төр засаг бодох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж