Нийслэлийн Прокурорын байгууллага 2025 оны есдүгээр сарын 22-26-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 55,300 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Тухайлбал, дээрх хугацаанд 1,603 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 926 хэрэг шинээр нээж, 262 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлж байсан гэх хэрэгт холбогдсон этгээдүүдэд прокуророос яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, иргэн А.Л нар нь насанд хүрээгүй 17 настай иргэнийг ар гэрийн хараа хяналт сул, санхүүгийн эмзэг байдлыг далимдуулан, бусдад биеийг нь үнэлүүлж, эрхшээлдээ оруулан бусдад дамжуулсан буюу хүн худалдаалах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

3,548.92




















































Холбоотой мэдээ