"Big Bang" хамтлагийн гишүүн асан, реппер "T.O.P" удахгүй соло уран бүтээлчийн хувиар цоо шинэ бүрэн хэмжээний цомогтой эргэн ирэх гэж байна. Энэ нь түүний 12 жилийн өмнөх "Doom Dada" дуунаас хойших анхны соло уран бүтээл болох юм. Шинэ цомог аравдугаар сардаа багтан гарч магадгүйг эх сурвалж мэдээлэв.
Тэрбээр "Squid Game 2" цувралын үеэр хамтарч ажилласан авьяаслаг зургийн дарга Ча Кён Сунтай дахин хамтрах болжээ. Ча Кён Сун уг цувралын ажлаараа 2022, 2025 онд "Art Directors Guild" шагнал хүртсэн байна. Мөн 2022 онд "Primetime Emmy" шагналын эзэн болжээ.
"T.O.P" соло уран бүтээлээр эргэн ирэх сураг эртнээс гарсан билээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүтэн бишрэгч нь түүний инстаграм хуудсаар дамжуулан хэзээ шинэ уран бүтээл гаргахыг нь асуухад "2025" гэж хариулж байв. Мөн энэ оны зургадугаар сард "Squid Game 2"-ын сурталчилгааны кампанит ажлын үеэр ярилцлага өгөхдөө энэ талаар дурдаж байжээ.
"T.O.P" 2021 онд "Big Bang" хамтлагаас гарч, "YG Entertainment"-тай зам салсан. Үүнээс хойш ямар нэгэн агентлагт харьяалагдаагүй. Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, "T.O.P" Өмнөд Солонгосын өөр нэгэн алдартай агентлаг болох "Kakao Entertainment"-тай гэрээлж байж магадгүй аж.
Тэрбээр 2016 онд цэргийн алба хааж байхдаа марихуан хэрэглэсэн хэрэгт холбогдож, 10 сарын хорих ял авсан ч энэ нь хоёр жилийн тэнсэн харгалзах ял болж өөрчлөгдсөн. Энэ явдлын дараа тэр энтертайнмент салбараас зодог тайлж буйгаа зарласан боловч Squid Game 2″ цувралд тоглосон билээ.
3,593.62






















































Холбоотой мэдээ