"Оюутолгой ХХК-тай 2018 онд хийсэн гэрээний алдааг энэ удаа засна"

Хуучирсан мэдээ: 2025.09.30-нд нийтлэгдсэн

"Оюутолгой ХХК-тай 2018 онд хийсэн гэрээний алдааг энэ удаа засна"

"Оюутолгой ХХК-тай 2018 онд хийсэн гэрээний алдааг энэ удаа засна"

Сангийн сайд Б.Жавхлан 2026 оны төсөв болон Оюутолгойн гэрээний хэлэлцээрийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, "хугацаатай ажлууд хугацаандаа явж байна. Есдүгээр сарын 15-нд төсөвтэй танилцах анхны хэлэлцүүлэг амжилттай болсон. Үүнээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд Байнгын хороодын хэлэлцүүлгүүд явж байна. Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батална. 2026 оны төсвөө харж байж ирэх оны ажлуудаа төлөвлөдөг. Төсөв  эргүүлэн татах нөхцөл байдал үүсэхгүй. Хэрвээ ирэх оны төсөв дээр засах, сайжруулах зүйл байвал засах эрх нь УИХ-д бүрэн бий. Ирэх долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг болно.

Оюутолгойтой холбоотой асуудал дээр гурван ч ажлыг хэсэг ажиллаж байгаа. Зээлийн хүүтэй холбоотой асуудал бол Засгийн газрын өмнөх жилүүдийн 92, 103 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгүүд тус тусдаа ажиллаж байсан. Энэ сарын 5-нд Засгийн газрын тогтоол эцэслэж гараад өмнө нь хийгдэж байсан ажлын хэсгийн нэг ажлын хэсгийг шинээр байгуулж Сангийн сайдаар ахлуулахаар болсон. Ингээд "Оюутолгой", "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Энэ оны сүүл гэхэд хэлэлцээрээ эхлүүлэхээр төлөвлөж байгаа. 2018 онд яагаад ийм хүнд зээлийн нөхцөлтэй гэрээ хийснийг бид хариуцаж мэдэхгүй байна. Гэхдээ энэ удаагийн хэлэлцээний үр дүнд зээлийн хүүг бууруулна гэж тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, 2018 онд хийсэн алдааг засах гэж байна. Зээлийн хүүгийн хувьд гурван асуудал бий. Гэрээний хэлэлцээрийн дүнд дараах асуудлыг шийднэ.

Тухайлбал, зээлийн хүүгийн 11 хувийг бууруулна, 2018 оноос хойш долоон жил тутамд зээлийн хүүг эргэж харна гэж заасан байна лээ. Яагаад долоон жил гэж заасныг мэдэхгүй үүнийг  багасгана. Мөн хүүгээс хүү боддог аргачлалын үр дүнд анх авсан 6 тэрбум төгрөг нь 12 тэрбум болчхоод байна.

Энэ мэт асуудлыг гэрээний хэлэлцээрийн үр дүнд засч сайжруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж