Өмнөд Солонгост намар цагийг ном уншихад хамгийн төгс улирал гэлцдэг. Тэгвэл энэ жилийн төгс улирлыг солонгосчууд бүрэн дүүрэн ашиглаж, Гиннесийн амжилт тогтоолоо. Сөүлийн төв хэсгийн Гванхвамун талбайд өнгөрсөн Бямба гаригт /2025.09.27/ олон мянган хүн цуглаж, дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй буухиа уншлагыг зохион байгуулав.
Сөүлийн засаг захиргаа Сөүлийн номын сан болон Сөүлийн гадаа номын сантай хамтран Японы колончлолоос чөлөөлөгдсөний 80 жилийн ойг Солонгосын уран зохиолыг сурталчлах арга хэмжээтэй нэгтгэн зохион байгуулсан нь энэ юм. Энэхүү арга хэмжээний үеэр зохион байгуулсан яруу найргийн уншлага Гиннесийн дээд амжилт тогтоов.
3500 гаруй хүн "Тэнгэр, салхи, од, шүлэг" гэх шүлгийн түүврийг өглөөний 08:00 цагаас эхлээд оройн 18:34 цаг хүртэл нийт 10 цаг 12 минутын турш уншсанаар "Хамгийн олуулаа оролцсон буухиа уншлага" амжилтын эзэн болжээ.
"Тэнгэр, салхи, од, шүлэг" түүвэр нь өмнөд солонгосчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагч агсан Юн Дон Жугийн бүтээл юм.
Оролцогчид жагсаалаар хүлээж байгаад, тайзнаа нэг нэгээр гарч өөр өөрийн хэсгээ унших байдлаар буухиа үргэлжилжээ. Яг энэ үйл явц дундаа огт завсарлагагүйгээр 10 цаг 12 минут үргэлжилсэн гэсэн үг юм. Уншигч нэг бүр хамгийн ихдээ 10 секунд зарцуулан, шүлгийн түүврээс уншжээ. "Тэнгэр, салхи, од, шүлэг" түүврийг энэ арга хэмжээнд ашиглахын тулд 2020 онд дахин хэвлэсэн. Оролцогчид нийт 176 хуудас түүврийг чанга дуугаар эхнээс нь дуустал буухиалан уншжээ.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ энэ арга хэмжээний ач холбогдлыг ойлгуулахын зэрэгцээ Юн Дон Жу гэж хэн байсныг таниулахыг хүсчээ. Энэ талаар нэгэн ээж ярихдаа "Өнөөдрийн арга хэмжээнд утга учиртай зорилго дор нэгдэн оролцож байгаадаа баяртай байна. Хэрвээ та солонгос хүн мөн л бол Юн Дон Жугийн талаар сонсоогүй байх боломжгүй. Миний хүү арай балчирдаж магадгүй, гэсэн ч яруу найрагчийн эх орноо гэсэн хайрыг ойлгоно гэдэгт итгэж байна" гэсэн юм.
Мөн 50 гаруй насны нэгэн оролцогч ярихдаа "Гиннесийн амжилт тогтооход өчүүхэн ч болов хувь нэмрээ оруулна гэдэг гайхамшигтай. Энэ бол үнэхээр утга учиртай арга хэмжээ.
Хан Ган Нобелын утга зохиолын шагнал хүртсэн. Үүний дараа Солонгосын уран зохиол дэлхийн дээд амжилт тогтоосон ийм үйл явдал боллоо. Одоо дэлхий дахины номд дурлагсад манай уран зохиолд илүү их дурлах байх" гэжээ.
Сөүлийн номын сан энэ арга хэмжээнд оролцох 3180 өргөдөл анх хүлээн авчээ. Энэ нь өмнөх дээд амжилт болох Энэтхэгийн 3071 оролцогчийг хангалттай гүйцэхүйц тоо байсан. Гэсэн ч цахим бүртгэлийн дараа дахин хүмүүс нэмэгдсэнээр нийт 3532 оролцогч буухиа уншлагад оролцжээ.
3,593.62
















































gadni CJN xuumel shaxaj 2025-09-30 50.169.138.78
The 22 best shampoos and conditioners of 2025- according to experts
ene tsag yed em tariapyy xyrtel CJN, Kodoop ytaspyy 1-4 bloklox gyilagchlyylax zopilgotoi, XANGAMJr 2025-09-30 50.169.138.78
shopping.yahoo.com
-y; 2025-09-30 50.169.138.78
bed bath be
Xylgaigaan,xynui ozryy galzyyrj xylgailj,noosoon 2025-09-30 50.169.138.78
Харуулах боломжгүй.
y 2025-09-30 50.169.138.78
Харуулах боломжгүй.
Харуулах боломжгүй. 2025-09-30 50.169.138.78
yahoo.com
yahoo.com 2025-09-30 50.169.138.78
Харуулах боломжгүй.
Нэргүй 2025-09-30 103.229.123.203
өөрсдийн хүүхдүүдийнхээ дэлхийд гаргаж байгаа амжилтыг сурталчилаач хаа хамаагүй со нарын уншлага энэ