Төрийн ордонд Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2025.09.30/ 09.00 цагт хуралдлаа.
"Бага тэтгэвэр авч байгаа иргэдээ халамжийн бодлоготой уялдуулах боломжтой"
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Төрийн өмчит компанийн зардлыг 15 хувь, үр ашгийг 30 хувь нэмэхээр улсын хөгжлийн төлөвлөгөө, улсын төсөвь оруулж ирсэн үү. Төрийн оролцоогоо багасгахын тулд яаж ажиллах вэ?
-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн н.Отгонтуяа:
-Төсвийн хүрээний мэдэгдэлтэй өгсөн дүгнэлтэд инфляцитай холбоотой зүйлс илүү орж ирж байгаа. Манай төсөөллөөр найман хувийн инфляцитай байна гэж 2026 оныг төсөөлсөн. Засгийн газраас долоон хувийн санал оруулж, төсвийн хүрээнийхээ мэдэгдлийн шаардлагуудаа хангаж байна гэж үзсэн. Бид өнгөрсөн намар өгсөн дүгнэлт дээр нийт зарлага ДНБ-ий 25 хувиас илүү гарвал инфляциа өдөөдөг гэсэн. Тэр утгаараа 2026 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр 24 хувийн хязгаарыг тавьж, Засгийн газраас энэ хувийг дэмжиж оруулж ирсэн. Мөн нийт зарлагаа 30 хувьд барьсныг 27 байлгүй бол 2030 он гэхэд урсгал зардалд тавих тусгай шаардлага хангагдах боломжгүй гэдгийг хэлсэн. Бид тэтгэврийг нэмнэ гэхээр бүгд жигд нэмэх боломж хүнд байгаа. Бага тэтгэврийг нь нэмээд өндөр тэтгэвэртэй хүмүүсийг орхихоор бас шударга бус байдал үүснэ. Тийм учраас бага тэтгэвэр авч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цаашдаа халамжийн бодлоготой уялдуулж явах боломжтой.
Өрхийн амьжиргааны түвшнээ орлого орлуулан тооцох аргачлалаар амьжиргааны түвшингээ тооцдог.Жишээлбэл, Армени улсад гэхэд амьжиргааны түвшингээ өрхөө тооцож, таван бүлэг өрхийн халамжийн тусламж үзүүлдэг.
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ:
-Төрийн өмчит компаниудыг үр ашигтай ажиллуулах зорилтын хүрээнд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг гарч, ЗГХЭГ-ын дарга ахалж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд үр ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгаж, урсгал зардлыг 30 хувиар бууруулах, нийлүүлэх нэгтгэх замаар өөрчлөн байгуулах ажлыг хийж байна. Баруун бүсийн 9 эрчим хүчний компаниудыг нэгтгэж, дөрөв болгосон. Мөн зарим нэг ашиггүй компаниудыг татан буулгасан. Энэ ажлыг цогц байдлаар хийх ёстой.
Төсвийн хувьд тусгагдаагүй байгаа. Ажлын хэсгээр саналаа боловсруулаад ажиллахаар төлөвлөсөн байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Улсын төсөв хэлэлцэж байгаа учраас Боловсролын сайдад хэлэх санал байна. Боловсролын салбарын төсөв бараг нэг их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Энэ хариуцлагыг хэн үүрэх вэ. 300 мянган хүүхдийн эрх ашиг зөрчигдөж, 16 мянган багш ажилтны цалин хөлс багасч байгаа. Энэ хохирлыг хэн барагдуулах вэ. Ирэх жил боловсролын жил гэж зарласан ч салбар нь бүх зардлаа тануулчихсан байдаг. Жишээ нь Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.доллар зээлж, сургууль цэцэрлэг барина гэж байгаа. Тэнд ажиллах багш байхгүй шүү дээ. Энэ намар 5000 багш, 2030 онд 23 мянган багшийн хомсдолд орно гэж судалгаа гарсан байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үг хэлье. Өнөөдөр иргэд өвдөөд эмчид үзүүлэх цаг авахаар нэг сар хүлээх болж байна. Нэг сар хүлээдэг өвчин гэж байхгүй. Энэ зөв тогтолцоо мөн үү. Бүх иргэд татвараа төлж байгаа. Өнгөрсөн 2019 оноос хойш энэ сангийн мөнгө 6-7 дахин өссөн байна. Чанар, эмчилгээ нь сайжирдаггүй. Эрүүл мэндийн яамнаас яаж анхаарч ажиллаж байна вэ. Ардчилсан намаас энэ чиглэлээр хяналт тавих ажлын хэсэг байгуулсан.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Боловсролын салбарын ажлын эрэмбийг ярьсан. Сургалтын чанар ярих нөхцөл алга. Сургуулийн барилгын хүртээмж хангалтгүй, багшийн хомсдол бодитой нүүрэлж байна. Бид ярилцаж байгаад 108 сургууль 95 цэцэрлэг гэдэг тоог гаргаж, гурван жилээр төлөвлөж, эрэмбэлсэн. Төсөв бол бодлогын толь. Хүүхдэдээ чанартай боловсрол олгохыг л хүсч байна. Бид 3 жилийн хугацаанд 14 мянган багшийг бэлдэх шаардлагатай гэдгийг судалж, тооцоолсон.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Багш эмч нарын цалинг нэмэх бодитой шаардлага өнөөдөр ирчихсэн байгааг бүгд харж байгаа. Багш нар жагсч байна. Өнөөдөр нийслэлд багшаар ажиллаж байгаа хүний нэг сарын цалин 1.4 сая төгрөг байна. Энэ бол амьдралаа авч явах хэмжээний мөнгө биш. Урам боломж өгдөг цалин биш л дээ. Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран тооцоолол хийж үзэхэд 25 хувь цалин нэмэхэд 560 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэсэн. Цаашлаад Ерөнхий сайдад энэ асуудлыг танилцуулж, гурван жил үе шаттай цалин нэмэх төлөвлөгөө боловсруулах үүргийг авч, ажиллаж байна. Энэ хүрээнд бид 3.5 сая төгрөгт хүргэх тооцооллыг хийх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Засгийн газарт төлөвлөгөөгөө танилцуулж, УИХ-д өргөн барьж цалин нэмэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид төсвийн тодотголын дараа урсгал төсвөө 59.4 тэрбум төгрөгөөс дээшлүүлсэн нөхцөл байдалтай байна. Хөрөнгө оруулалтаа 595 тэрбум буюу 2.3 дахин нэмсэн төсвийг өргөн барьж байгаа. Сургууль бариад ажиллах багш байгаа юм уу гэдгийг хүлээн зөвшөөрнө. Багш нарын цалинг нэмэхдээ эмч нарын цалинтай уялдуулж явах нь зүйтэй. Төрийн албан хаагчдын цалингийн бодлогыг бүхэл нь шинэчлэх ёстой.
Багшийн сарын дундаж цалин 2.9 сая төгрөг байна. Энэ бол татварын өмнөх цалин. Үндсэн цалин бага, залуу багш нарын цалин бол амьдралд нь огт хүрэлцэхгүй байгаа. Цаашид энэ асуудлыг УИХ дээр шийдэх ёстой асуудал. Багшилж байгаа хүмүүсийн 41 хувь нь 35-аас доош насныхан байна. Таван жил багшилсан багш нарын 60 орчим хувь нь ажлаасаа гарна гэсэн тохиолдол байгаа бөгөөд нийслэлд маш өндөр ачаалалтай байдаг. Монголд 24.189 бүлэг байгаа. Үүнээс 30 хүртэлх нь 10.522, 40 хүртэлх бүлэг 9653, 40-өөс дээш дүүргэлттэй бүлэг 4014 байгаа. Бид ажлын ачаалалд тохирсон цалингийн бодолтыг хийх ёстой. Үндсэн цалин дээр шингээж тооцох ёстой гэдэг үүднээс цалингийн тооцооллыг хийсэн. Яг одоо 3.5 сая төгрөгт хүргэвэл 3.3 их наяд төгрөг хэрэгтэй байна. Энэ ажлыг нэг жилийн дотор хийж чадах уу үгүй юу. Төсвийн ДНБ-нд эзлэх хувийг 24 хувиар хязгаарласан нь цалин нэмэхэд хүндрэл учруулж байгаа юм байна. Нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн бичилтийг урсгал зардал дээр бичиж байгаа нь цалин нэмэх боломжийг хааж байна. Үр дүнгүй төсөл хөтөлбөрийг хасвал багшийн цалинг нэмэх боломжтой гэж харж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Эм, эмнэлгийн ажилчдын салбар зөвлөлийн хурлыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Хөдөө орон нутгуудын эмнэлгүүдээр явахад сум, баг, суурьшлын бүс болсон Цагаанхад гэх мэтчилэн газруудаар явахад эмнэлгийн нөхцөл байдал, эмч нар ч биш ажилчдын нөхцөл байдал маш хүнд байна. Багийн эмч нарын цалин мөнгө, ажиллах нөхцөл, ажиллах орчноосоо вирусын халдвар авч, хорт хавдар болж, эрүүл мэндээрээ хохирдог, нойргүй ээлжгүй ажилладаг байдал маш урт хугацаанд үргэлжилж байна. Салбарын нэр хүнд муудаж байгаа зэрэг энэ бүх асуудлыг том зургаар нь харж, бусад салбарын ажилтнуудаас хамаагүй бага цалин хөлс авч байна. Салбарын хувьд Ж.Чинбүрэн сайд Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцлийг сайжруулж, цалин хөлс нэмэх боломж байна вэ. Ажилчдын цалин хамгийн бага нь хэд, дундаж нь хэд, өндөр нь хэд байгаа юм бэ. Хувийн эмнэлгийн эмч, ажилчдын цалин хэд байдаг вэ?
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Эрүүл мэндийн цалин санхүү даатгалын гүйцэтгэлтэй холбоотой болсон. 2000 оны цогц хуулиудын нэмэлт өөрчлөлттэй холбоотой гарсан. Энэ дээр том алдаа бол гүйцэтгэсэн болгонд өгнө гэж уралдуулсан нь өөрөө салбарын нөхцөл байдлыг хүнд болгосон. Нэхэмжлэл болгоныг хянах, чанар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтыг тогтолцоог нэвтрүүлж чадаагүй. Цар тахлын үед эмч нар 7-14 хоногт улаан бүсэд ажиллаад 7-10 сая хүртэлх малин авч болж байсан. Монголоос өөр газар эмчлүүлж чадахгүй болохоор эрүүл мэндийн салбарын чухлыг ойлгож, ямар хөрөнгө оруулалт, санхүүжилт хийснийг та бүхэн санаж байгаа байх. Тэр том тэлэлтийн дараа эргээд хумиж чадахгүй байна. Энэ байдлаас гарахын тулд даатгалын тогтолцоо бие дааж, Эрүүл мэндийн яамны харьяа байх ёсгүй. Энэ чиглэлээр УИХ-д олон ажлын хэсэг байгуулж, Эрүүл мэндийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт хийх хуулийн төсөл өргөн барьсан ажлаа хурдлуулъя. Цар тахлын үеэр гарсан өр авлага, тэнцэл алдагдаж одоо хүртэл тэр мөнгө буцааж хийгдээгүй л явж байна. Тэгж ярих юм бол тэр гарсан мөнгөө хүүг нь тооцож өгөх ёстой. Эхний ажил тогтолцоог эрүүл болгох ажил юм. Ирэх оны төсвийг өргөн барихдаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулах 9 зорилго бүхий 30 ажлын төлөвлөгөөг өргөн барьсан байгаа. Би бас та бүхнийг үзээсэй гэж хүсч байна. Энэ бол ЭМД-ыг бие даалгасан, улс төрөөс хамааралгүй тогтолцоо руу шилжүүлнэ.
Бид төрөөс шимтгэлийг нь дааж байгаа иргэдийнхээ тусламж үйлчилгээг судлаад үзэхээр 400-500 төгрөгийн зөрүүтэй. Нэг ёсондоо шимтгэлийг нь төр дааж байгаа. Бага насны хүүхдүүд, тэтгэврийн насныхан, жирэмсэн ээжүүд, ялтан гээд эрүүл мэндийн тусламж авч байгаа зөрүү 500 тэрбум төгрөг. Улсын төсвөөс тусламж дааж байгаа зөрүү 90-180 тэрбум руу тэлчихсэн. Даатгал өөрөө алдагдалтай ажиллаж байна. Цалин хөлсний мэдээлэл дэлгэрэнгүй байна. Сувилагчийн дутагдалд орох гээд байна. Жишээлбэл, ерөнхий мэргэжлийн сувилахуйн тусламж үзүүлдэг сувилагч 1.3 сая төгрөг, нийгмийн ажилтан биологич 1.2 сая, жолооч цахилгаан 1 сая, асрагч, 1 сая төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн ачааллыг хуваалцаж байгаа ажилчдын цалин жигд бус байгаа нь үнэн. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч ажилчдын цалин хуулиараа нэмэгдэхгүй байгаа. Тийм учраас хувийн эмнэлгийнхэн мөнгийг нь аваад ачааллыг нь үүрэхгүй байгаа тохиолдол бий. Тиймээс цалингийн зөрүү 3-4 дахин зөрүүтэй байна.
Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах саналын томъёоллоор санал хураалт явуулж, 60 хувь нь буюу 10 гишүүн дэмжлээ.
Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, үргэлжилнэ/ Ж.Золжаргал гишүүн нарын 7 гишүүнтэй ажлын хэсгийг байгуулж, 2025 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор УИХ-ын тогтоолын төсөл хэлбэрээр боловсруулж, байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 60 хувь буюу 10 гишүүн дэмжлээ.
"Улсын төсөв, Хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт нь уялдахгүй байна"
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-УИХ-ын нэгдсэн чуулган дээр Б.Жавхлан сайдаас асуугаад хариулт авч чаддаггүй юм. Бүтэн жил шалгуур үзүүлэлт ярьсан. Улсын төсөв, Хөгжлийн төлөвлөгөө хоёрын шалгуур үзүүлэлтийн хавсралт нь хоорондоо уялдахгүй байна. Үүнд яаж анхаарч ажилласан юм бол. Та хэд яам болгоны хавсралтыг боож, УИХ-д өргөн барьж байгаа. Үнэхээр шаардлага хангахгүй байгаа бол төсвийн ерөнхийлөн захирагч руу нь буцаах ёстой. 10 жилийн хүүхдийн боловсролын зүйл ярья. Эрчим хүчний сайд дээр 455 тэрбум төгрөгийн төсөв байгаа. Сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэж зорилго тавьсан. Юугаар хэмжих вэ гэсэн километр гэж тавьсан байна. Ваттаар хэмждэггүй юм уу? Гэр хорооллын айлуудад цахилгаан хөнгөлөлт үзүүлсэн гээд мөнгө үрэх зориулалттай шалгуур үзүүлэлт тавьчихсан байх жишээтэй. ЕТГ 336 тэрбум төгрөгийн төсөвтэй, шалгуур үзүүлэлт нь төлөвлөгдсөн хугацаанд хийх ёстой гэжээ. Ингэж хэмжиж болохгүй шүү дээ. Бас л мөнгө үрэх зориулалттай төсөв. АТГ-ыг олон улс авлигын төсөөллийн индексээр хэмжиж байгаа бол бид өөрсдийгөө Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр авлигатай тэмцэх ажлаа хэмжинэ гэж байна. Энийг Сангийн яамнаас буцааж болдоггүй юм уу. Татвар төлж байгаа ард түмэн, хувийн хэвшлийн доромжлоод байгаа юм уу?
Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл:
-Манай яамнаас боловсруулж байгаа хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд таны зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. Оны эхнээс сургалт хийж, зөвлөн туслах арга хэмжээ зохион байгуулж байгаа ч харамсалтай нь бас хүний нөөцийн тогтворгүй байдал, янз бүрийн шалтгаанаас болоод ирүүлж байгаа материалууд шаардлага хангахгүй тохиолдол гарч байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга:
-Таны хэлж байгаатай санал нэг байна. Төсвийн төсөл хуульд заасан хугацаандаа Сангийн яаманд ирээд буцааж байсан тохиолдол байгаа. Гэхдээ яамдуудад асуудал байна уу байгаа. Зорилтдоо хүрдэггүй, үр ашиггүй зардал гаргадаг. Бид хариуцлагыг нэхэж, арга хэмжээг авч ажиллаж байна. Нөгөө талдаа бид энэ хязгаарлагдмал төсвийнхөө боломжид тааруулж урамшууллыг үр дүнтэй болгооч. Урамшууллууд хэзээ нэгэн цагт дуусах ёстой. Сангийн яам ЗГХЭГ-тай хамтран бүх шаардлагыг шахаж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Нэхэл хатуу хүний хувьд та хэд маань дахин ийм логикийн алдаатай хавсралт өргөн барьвал битгий ийшээ оруулж ирээрэй. Би ичихгүй шүү. Бүгдийг нь ярина. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам үнэхээр нягт ажилладаг ч бусад яам анхаармаар байна.
Улсын жилийн Хөгжлийн төлөвлөгөөтэй уялдаагүй төсөл арга хэмжээ, зураг төсөлгүй, санхүүжилт нь хэрэгжүүлэх хугацаатай уялдаагүй 75 төсөл гээд нийт 682 тэрбум төгрөгийн талаар УИХ-ын нэгдсэн чуулган дээр асуусан. Энэ мөнгийг хасах зарчмын зөрүүтэй санал орууллаа. Тэтгэвэрт гарахдаа нэг удаа олгодог 36 сарын 176 тэрбум төгрөгийг заавал оруулмаар байна. Энэ боломжтой юу?
Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж
-Үндсэн хууль дээр орсон зарчим болон Төсвийн тухай хуульд орсон зарчмаар нэмбэл хас гэдэг зарчмаар явах ёстой. Тэр агуулгаараа парламентын түвшинд гишүүн саналаа гаргаад, хэлэлцүүлэх боломжтой. Мөн нэгдүгээр хавсралт дээр төсвийн хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн систем хийж, туршилт байгаад оруулсан. Энэ жилийн хувьд эрүүл мэндийн салбарыг арай өөр түвшинд гаргах гэж зорьсон. Бусад яамдуудын хувьд ажиллах гэж үзсэн бол 21 аймгаа энэ дээр огт ороогүй, хүрэх үр дүнгээ тодруулж чадахгүй явж байна.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
-Бид орон нутгийнхаа хөгжлийн төлөвлөгөө, төсөв хоёрыг бас харах ёстой. Нийслэл 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд багтаж төсвөө батлах ёстой. Тэрэн дээр Сангийн яамнаас анхаарч, шалгуур үзүүлэлт, ач холбогдлыг нь харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжих төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралт хоёроор оруулсан байна. Эндээс өндөр дүнтэй, зайлшгүй шаардлагатай эсэх нь тодорхой биш жагсаалтыг түүж бичлээ. Батлан хамгаалахын сайд дээр гэхэд тусгай зориулалтын барилга байгууламжийг баруун бүс, төвийн бүс, Улаанбаатар гээд 8-9 тэрбум төгрөгийг тус бүр тусгасан байна. Байгаль, орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд дээр гэхэд КОП-17 хурлыг зохион байгуулах байр барихад БЗД-ийн нутагт 150 тэрбум төгрөг, тоног төхөөрөмжид 67 тэрбум төгрөг гэх мэт урт жагсаалт байна. Бид урсгал зардлаа нэмэх мөнгөгүй байгаа. Гэтэл хөрөнгө оруулалт чинь нэмээд урсгал зардал буюу тог цахилгаан, хүн хүчний асуудлыг нэмнэ. Том том төслүүдийг яаж эрэмбэлэдэг юм бэ?Барилга байгууламж барихад үнэлгээ хийж, эрүүл мэнд, хүндээ яаж нөлөөлдөг вэ гэж тооцоолдог шүү дээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-Бид хөрөнгө оруулалтын төслүүдийг бүтэн жил төлөвлөдөг. Ямар байдлаар гэхээр хуулийн шаардлагууд буюу зураг төсөл, төсөвтэй байх ёстой. КОП-17 хуралтай холбоотой тоног төхөөрөмжид 67 тэрбум төгрөгийг тусгасан. Хуралд оролцогчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой төсөвт тусгасан юм. 2026 оны наймдугаар сард Монголд олон улсын хурал болж, 10 мянга гаруй улс орны төлөөлөгчид оролцоно.
Нийт 14 их наяд төгрөгийн санал ирснийг эрэмбэлж, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа. Бид ирүүлсэн шаардлагыг хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаж авсан.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-Байгаа байдлаа тэр хүмүүстээ харуулбал яасан юм бэ. Шинээр барилга барихгүйгээр, бодит байдлаа харуулья л даа. Үнэхээр тэр хүмүүсийн аюулгүй байдалд анхаарах гээд байгаа бол өмнө нь барьсан АСЕМ байранд байлгаж болдоггүй юм уу. Энэ мэтчилэн олон асуулт байна. Яам болгон руу асуултаа явуулж, хариулт авья.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-Эрэмбэлэх аргачлал, шалгуур үзүүлэлт байгаа л даа. Бид шинжилгээг хийдэг. Сангийн яамнаас шууд энэ тэр гээд улсын төсөвт тусгачихдаггүй. Олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Бүрэн цахимжуулчихсан байгаа. Бид хамгийн бага зардлаар богино хугацаанд үр ашигтай хийх талаар зөвлөлдөж байгаа. Зайлшгүй гарах зардлууд гэдэг байдлаар улсын төсөвт оруулж ирж байгаа.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн:
-Урсгал зардал бол цэвэр манай улстөрчдийн үр дүн. Сонгуулийн өмнө цалин тэтгэвэрт нэмнэ гэсээр байгаад ийм байдалд хүргэсэн. Энэ зардлыг Сангийн яам хязгаарлаж чадахгүй. Сангийн яам мэдэж байсан бол энэ хурлыг хийлгэхгүй л байсан. Энэ хурал бас манай нэг улстөрчийн санаачилж хийж байгаа ажил. Бүх сайд нар хэн нь ч цалин нэмэхгүй гэж хэлж чадахгүй. Аль ч нам тэгж хэлж чадахгүй. Сангийн яамнаас мөнгө олдог хөрөнгө оруулалт руугаа хэрхэн хурдан явуулж, эрэмбэлэх вэ гэдэг дээр анхаармаар юм шиг санагдаж байна. Ялангуяа 10 тэрбумаас доош бага дүнтэй хөрөнгө оруулалтыг хувааж байгаагаас төсөв нь маш их өсч байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-Ер нь өмнө нь Төсвийн тухай хуульд гурван жил хувааж тавина гэдэг заалт байдаггүй байсан. Энэ байхгүй болохоор амжуулж, тавина гэдгээр 10 жил явна. 50 саяар эхлүүлэхээр тавиад дуусдаггүй ажил ч байсан. Бид 5 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгыг хоёр жил, түүнээс дээшхийг 2-3 жил хуваана гэж байгаа. Үнэхээр чадалтай сайн компани гүйцэтгэл хийвэл салбарын сайдын багцад санхүүжилтыг нэмж болно. Хоёрт, үнэхээр ажил нь сайн явж, дараа жил ажил нь дуусах бол үлдэгдэл мөнгийг нь батлаад ажиллаж байна. Бид сүүлийн хоёр жил хийсэн ТЭЗҮ, зураг төсөлтэй байна гэдгийг хуульчилж өгсөн.
Бид боомтууд дээр нэлээн анхаарч байгаа. Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги-Мандал гэсэн боомтууд дээр онцгой анхаарч байгаа. Энэ оны төсвийн ихэнх нь замын асуудал байгаа. Бид дэд бүтэц болон урагшаа чиглэсэн экспортын боомтууд дээр анхаарч байна. Гашуунсухайтын замын асуудлыг "Эрдэнэс Тавантолгой" компани төр хувийн хэвшлээр хийхээр тохирсон асуудал байгаа.
2026 оны улсын төсвийн төслийг хэлэлцэнэ
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН | ||||
1 | Өргөдлийн байнгын хороо | · Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, танилцуулгаа Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ./ · Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах, үргэлжилнэ/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ | 09.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3,576.02






















































Зочин 2025-09-30 59.153.87.54
зүгээр л тэтгэврийн доод хэмжээг нэмчих., тэгээд д болно. юун бас халамж
Нэргүй 2025-09-30 103.168.34.173
хувийн бизнес хөөж хөөж бага тэтгэвэр тогтоолгосон ахмадууд халамжид хамрагдах юм уу. битгий тэнэгтээрэй
Нэргүй 2025-09-30 66.181.186.190
Халамж тэтгэвэр хоёр өөр ойлголт.Халамж гэж байхаар бага цагаар ажиллах ажлын байр бий болго
Нэргүй 2025-09-30 27.123.212.86
KPI буюу шалгуур үзүүлэлтээ зөв тодорхойлоод түүгээрээ үнэлдэг дүгнэдэг болчихвол нэг алхам урагшилна шүү
MGL 2025-09-30 222.1.89.47
690000-1000000 tugrug avch bgaa hugshuudee ehnii eeljind 300000 r nemeh heregtei bna BODLOGO gargachidaa 690k baarand 1 shil viski avch uudag mungu shdee
Нэргүй 2025-09-30 202.72.243.182
Өндөр насны тэтгэвэр авч байгаа өвгөн эмгэн хоёрын аль нэг түрүүлж нас барвал үлдсэн нь нөгөөхийнхөө тэтгэврийн 20 хувийг авна гэхээр Насаараа ганцаараа ажиллаж хүүхдээ өсгөсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхайж байна гэсэн үг шүү.
Нэргүй 2025-09-30 202.72.243.182
Насаараа хөдөлмөрлөж нийгмийн даатгал төлсөнэсэхийг нь харгалзаж үзээрэй дээ Зарим нь хувийнхаа амьдралыг хөөж хөөж тэтгэвэр авдаг шүү
Зочин 2025-09-30 66.181.179.155
Бага тэтгэвэр авч байгаа хөгшчүүл үнэхээр өрөвдөлтэй арөй гэж нэг зээл авч юухан хээхэн Х йж л амь зогоож байна. Тэтгэврийг нь бага хүүтэй 36 сараар өгвөл арай илүү хийж буй зүйлдээ зарцуулж амьжиргаагаа авч явна түүнээс бага тэтгэвэртэй хүмүүс 18 сараар зээл аваад өндөр хүүгээ өгөөд, идэж ууж, эм тариагаа аваад бизнес хийж мөнгө олно гэж Түй ч байхгүй шүү. Бага тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийг үнэхээр буруу бодсон шүү
Зочин 2025-09-30 89.147.101.127
Бага тэтгэвэр авахад үндсэн 2 хүчин зүйл нөлөөлж байгаа. 1. Бага цалинтай ажил эрхэлж байсан, 2. Цөөн жил ажилласан, эсвэл ажил бараг эрхлээгүй, нөхөн төлөлтөөр хамгийн цөөн жилийн шаардлагыг хангаад тэтгэвэр тогтоолгосон. Ийм хүмүүсийн тэтгэврийн асуудлыг тэтгэврийг нэмэх гэхгүй, харин нийгмийн халамжийн бодлогын хүрээнд авч үзэх нь зөв байхөө.
irgen 2025-09-30 202.126.89.140
tetgevriig yun halmjtai holboh ve,ene avgai nar chin yuryy hadyyraad holiod bna ve