Аргентин: Шууд дамжуулалтын үеэр амиа алдагсдын төлөө жагсчээ

Аргентин: Шууд дамжуулалтын үеэр амиа алдагсдын төлөө жагсчээ

Аргентин: Шууд дамжуулалтын үеэр амиа алдагсдын төлөө жагсчээ

Цахим сүлжээнд хоёр эмэгтэй, нэг өсвөр насны охиныг эрүүдэн шүүж, хөнөөж буйг "Live" дамжуулалтаар харуулсан гэмт хэрэг Аргентин даяар эсэргүүцлийн жагсаал өрнүүлэв. Хохирогчдын цогцос өнгөрсөн Лхагва гаригт (2025.09.24) Буэнос-Айрес хотын захад байрлах оршуулгын газраас олдсон бөгөөд тэд үеэлүүд байжээ. Амь насаа алдсан хохирогч Морена Верри, Бренда дель Кастилло, 15 настай Лара Гутиеррес нарын өмнөөс шударга ёсыг тогтоохыг шаардсан жагсаал энэ амралтын өдрүүдэд болсон байна.

Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, хохирогчид хар тамхины бүлэглэлтэй муудалцсаны улмаас амиа алдсан.

Цогцос нь олдохоос тав хоногийн өмнө амиа алдсан гэж үзэж байна. Буэнос-Айрес мужийн Аюулгүй байдлын сайд Хавьер Алонсогийн хэлснээр, хохирогчдыг эрүүдэн шүүж, хөнөөсөн үйл явдлыг хувийн цахим сүлжээгээр шууд дамжуулж байхад, 45 орчим хүн уг "Live"-ийг үзэж байсан. Хотын амбан захирагч Аксел Кициллоф Даваа гаригт (2025.09.29) уг хэргийг үйлдсэн байж болзошгүй зургаан хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна. Энэхүү хэргийг Нарко-фемицид гэж тодорхойлж байгаа бөгөөд өөр зургаан сэжигтнийг мөн хайж байна. Гэмт этгээдүүд хохирогчдыг Аргентины нийслэлээс өмнө зүгт 25 км-ийн зайд орших Флоренсио Варела дахь байшинд үдэшлэгт оролцуулна гэж худлаа хэлэн авч явсан гэж албаныхан үзэж байна.

"Live" бичлэгийн үеэр гэмт бүлэглэлийн нэг гишүүн "Надаас хар тамхи хулгайлсан хүнд ийм зүйл тохиолддог" гэж ярьж байжээ.

Хохирогчид өмнө нь хар тамхины тус бүлэглэлтэй таарч байсан магадгүй гэж Хавьер Алонсо үзэж байгаа бөгөөд энэхүү хүн амины хэрэг нь өшөө авалтын сэдэлтэй байсан гэж таамаглаж байна. Цагдаа нар хэргийн гол шалтгааныг нь шалгаж байгаа. Харин феминист байгууллагууд тус улсын жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой асуудлуудыг онцлон тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эсрэг үзэлтэй хүмүүс гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Үүнтэй ижил төстэй үзэл бодолтой болон эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс амралтын өдрүүдэд жагссан аж. Жагсагчид "Биднийг алахаа боль", "Нэг ч удаа дутуугүй" гэх мэт бичигтэй уриа, лоозон барьсан байв.

Эмэгтэйчүүдийн эрхийн "Casa del Encuentro" иргэний байгууллагын мэдээллээр, 2025 оны эхний найман сард Аргентинд 164 эмэгтэй амиа алдсан байна.

Хохирогч эмэгтэйчүүдийн ээжүүд өнгөрсөн Лхагва гаригт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан бөгөөд шударга ёс тогтоохыг уриалсан байна. Брендагийн ээж Паула "Би тэднийг бүгдийг нь торны цаана суулгамаар байна" гэж нулимс дуслуулан хэлжээ. "Тэд миний охиныг надаас салгасан. Миний охин сайн охин байсан. Энэ гурван охины хэн нь ч ийм байдалд орох ёсгүй" гэж мөн мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-30 178.174.229.45

21-t MUU OROS NOHOI MIN DEMOCARII UUND HAMAAGUI . ARDICHLALIIN BYUANAAR CHI BAS GUTSAJ BGAA SHUU

Avatar

зочин 2025-09-30 66.181.182.22

Ардчиллыг зөв замаар явуулах хэрэгтэй, Төр хүчтэй байх ёстой, Хэдхэн хүн жагсахад унаж бараг үлээхэд хийсчих гээд байдаг төр засаг байж таарахгүй, Нийгэмд эмх замбараагүй байдал ноёрхох, дураараа авирлах, самуун үүсэх нь бусдыг хэлмэгдүүлэх ийм л байдалд хүрнэ, Төрд зөв хүн дэвшүүлэх асуудалд намууд ч иргэд ч онцгой анхаарах ёстой, Туйлын шудрага хүмүүс байх хэрэгтэй,Урд өмнө хэрэгт холбогдож байсан, үл бүтэх этгээдүүдийг төрд дөхүүлж хэрхэвч болохгүй

Avatar

21 2025-09-30 202.55.191.130

Ардчилалаар явбал ийм л болно ардчилалын ирээдүй энэ байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж