Цусны цочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ

Цусны цочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ

Цусны цочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн оролцжээ

“Хүнцэлд тэсвэртэй цусны цочмог хавдрын эмчилгээнд гурван валенттай хүнцлийн исэл ба интерферон альфа хавсарсан үйлдлийн механизмыг судлах нь” сэдэвт Монгол Улс, БНХАУ-ын хамтарсан төсөл 2021-2025 он хүртэл хэрэгжиж дууслаа. Энэхүү төслийн удирдагчаар БНХАУ-ын талаас профессор Наранмандура (Naranmandura), Монгол Улсаас академич Шаравын Болд багш нар ажиллажээ.

Төслийн зорилго нь цусны цочмог хавдар (Acute promyelocytic leukemia-APL) нь химийн эмчилгээнд үр дүн муутай, тэсвэржилт өгөх нь элбэг, нас баралт өндөр эмгэг бөгөөд тиймээс Хятадын болон Монголын уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэгдэж ирсэн гурван валенттай хүнцэл (Арсен)-ийн ислийг интерферонтой хослон хэрэглэснээр эмэнд тэсвэрлэх байдлыг нь дарж, хавдрын эсийн тоог бууруулж, нас баралтыг багасгах боломжтой эсэхийг судлахад оршиж байв.

Чулуун хүнцэл буюу чулуун хор нь хор, эмчилгээний бодис, гоо сайхны бүтээгдэхүүнд ашиглагдаж ирсэн урт түүхтэй. Тодруулбал, хүнцлийн триоксид (As2O3) болон реалгар (As4S4) нь 2000 гаруй жилийн турш Хятадын уламжлалт анагаах ухааны жорын бүрэлдэхүүнд ордог эмийн түүхий эд байсаар өнөөг хүртэл уламжлагдан ирж, уламжлалт болон орчин цагийн анагаах ухаанд хэрэглэгдэж байна. Ш.Болд багшийн сүүлийн 40 шахам жилийн турш цуглуулсан Монголын уламжлалт анагаах ухааны 300 гаруй том, жижиг хэмжээтэй судар номуудад хүнцлийг номхотгон элдэв зүйлийн яр шархны эмийн найрлагад оруулан, уг жорыг яр шарх бүгдийг эмчлэх дээд эм хэмээн тэмдэглэсэн гар бичмэл судрууд олдсон. Эдгээр судар номоос чулуун хор буюу хүнцлийг тусгайлан судалж Хятадын нэртэй эрдэмтэдтэй хамтран цусны цочмог хавдрын эмчлэх боломжтойг тогтоожээ.

Интерферон (IFN) нь чухал цитокин болохын хувьд биологийн өргөн үйлдэлтэй байдаг. Түүнчлэн IFN нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлахаас гадна хорт хавдрын эсийн химийн эмчилгээнд тэсвэртэй байдлыг дарангуйлж өгдөг. Энэхүү судалгаанд IFN нь цусны цочмог хавдрын эсүүд дэх эндоген PML уургийн түвшинг нэмэгдүүлэх нь ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ийн өдөөгдсөн PML/RARα (нийлмэл уураг) онкопротеины задралыг дэмждэг. APL-ийн эмчилгээнд IFN-ийг ATO-тэй хавсарч эмнэлзүйн эмчилгээнд хэрэглэснээр эмэнд тэсвэржилтийг дарах боломжтойг тогтоожээ. Түүнчлэн PML-ийн изоформуудын ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ийн эмчилгээнд үзүүлэх хариу урвалын суурь механизмыг судалж, IFN-ээр PML уургийн илэрхийлэл ихсэх нь PML/RARα нийлмэл уургийн ATO (гурван валенттай хүнцлийн исэл)-ээр эмэнд тэсвэртэй APL-ийн эсийн задралыг хурдасгаж байгааг судалжээ.

Цусны цочмог хавдар (APL) нь химийн эмчилгээнд үр дүн өгөхгүй, тэсвэржилт өгөх нь элбэг, нас баралт өндөр эмгэг бөгөөд Хятад, Монголын уламжлалт анагаах ухаанд урт хугацаааны турш хэрэглэж ирсэн гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) интерферонтой хослон хэрэглэснээр цусны хавдрын эмэнд тэсвэрлэх чанарыг дарж, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэн, нас баралтыг бууруулж,  эмчилгээний дараах насжилтыг нэмэгдүүлэх боломжтой болсон байна.

Энэхүү судалгаа нь уламжлалт анагаах ухааны олон зуун жилийн туршлагыг орчин үеийн анагаах ухааны аргаар судлах, инновацийг төрүүлэх суурь судалгаа юм.

Судалгааны үр дүнгээр:

  1. Шинээр гарган авсан эмчилгээний арга нь өндөр үр дүнтэй,
  2. Эмчилгээний шинэ горимыг бий болгох үндэслэл болсон,
  3. Монгол Улсад хүнцэл, мөнгөн ус, ринсрэл зэрэг урьд нь судлагдаж байгаагүй эрдсийн судалгааг уламжлалт анагаах ухааны эртний судар номоос олж тогтоон, орчин үеийн анагаах ухааны аргаар судлах эхлэл (суурь)-ийг тавьжээ.

Мөн судалгааны үр дүнгийн эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол нь дэлхийн шинжлэх ухааны түвшинд нийцсэн гэж үзсэн. Жишээлбэл:

  1. Эмчилгээний үр дүн дээшилж, нэг өвчтөнд зарцуулах нэмэлт эмчилгээний өртгийг бууруулах боломжтой болсон.
  2. Цусны хорт хавдрыг эмчлэх, нас баралтыг бууруулах боломж нэмэгдсэн.
  3. Эмчилгээний шинэ арга, горимыг тогтоон улмаар инновацийн шинэ бүтээгдэхүүн бий болгож цаашид практикт нэвтрүүлэх суурь тавигдсан.

Академич Ш.Болд багш судалгааны багтай хамтран “Development of metal-based drugs and application in treatment” өгүүллийг SCOPUS-т бүртгэлтэй, импакт фактор нь 1.2-той “The Natural Products Journal” сэтгүүлийн Volume 12, Issue 3, 2022-т хэвлүүлснээс гадна “Targeted therapy in acute myeloid leukemia: Resistance and overcoming strategy” өгүүллийг хамтарсан зохиогчоор “Drug Resistance Updates” сэтгүүлийн Volume 83, November 2025-т тус тус хэвлүүлсэн байна. “Drug Resistance Updates” сэтгүүл нь SCOPUS-т бүртгэлтэй, импакт фактор нь 21.7-той юм.

Цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг бий болгох хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлэн үр дүнгээр нь олон улсад нэр хүндтэй, өндөр түвшинд хянан магадлагаа хийдэг сэтгүүлүүдэд өгүүлэл хэвлүүлж, Монголын уламжлалт анагаах ухааны баялаг өвийг судалгааны эргэлтэд оруулж байгаа багшдаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

МАУА-ийн гишүүн, профессор Э.Сэлэнгэ

МАУА-ийн гишүүн, профессор Д.Шагдарсүрэн

АШУ-ны доктор, дэд профессор Б.Гэрэлмаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-09-30 103.212.162.191

Болд багш аа
Таны олон жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм судлалын арвин бүтээлийн үр дүнд Монголын уламжлалт анагаах ухааны үнэ цэнэ дэлхийд үнэлэгдэж, хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө шинэ боломж нээгдэж буйд гүнээ баяр хүргэе. Та бол оюун ухаан, чин сэтгэлээ эрдэм шинжилгээнд зориулсан жинхэнэ үлгэр дуурайл юм. Цаашдын судалгаа, бүтээл тань улам арвин болж, Монголын шинжлэх ухаан дэлхийд улам тод гэрэлтэх болтугай.”

Avatar

Судлаач 2025-09-30 202.126.90.221

Эрхэм хүндэт Академич Шаравын Болд багшдаа,
Монгол, Хятадын хамтарсан цусны цочмог хавдрын эмчилгээний шинэ хувилбарыг амжилттай хэрэгжүүлж, дэлхийн шинжлэх ухааны өндөр түвшинд үнэлэгдсэн судалгааны үр дүн бүтээсэнд талархал илэрхийлье. Та уламжлалт анагаах ухааны үнэт өвийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан шинэ боломж нээж, Монголын эрдэмтдийн нэр хүндийг олон улсад өргөж буйд үнэхээр бахархаж байна. Судалгааны цаашдын ажил тань улам өргөжин тэлж, шинжлэх ухааны хөгжил, хүн төрөлхтний эр

Avatar

Уншигч 2025-09-30 192.82.64.126

Цочмог хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг бүтээхэд Монгол эрдэмтэн хамтран оролцсныг уншаад үнэхээр бахархаж байна. Эрдэмтэн судлаач таньд амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Avatar

Oyunbileg 2025-09-30 202.126.89.71

Шинэ нээлт, шинэ арга эхэндээ хүмүүсийн дунд маргаан дагуулдаг ч эцэстээ олон хүнд амьдрал бэлэглэдэг.

Avatar

Цэцэгээ 2025-09-30 203.91.115.39

Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдсэн судалгаа хийж, эмч эрдэмтдийн тулгамдсан асуудалд үнэтэй хувь нэмэр оруулсан багшдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Олон мянган шавь нар нь таниараа үргэлж бахархаж явдагдаа.

Avatar

Энхмэнд 2025-09-30 122.201.31.39

Уг судалгааны ажлыг уншиж танилцахад Монголын төдийгүй дэлхийн эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судалгаа гэж харж байна Ш.Болд багшдаа Судалгааны багийн нийт хамт олонд талархал илэрхийлье

Avatar

Зочин 2025-09-30 202.126.91.5

Боловсролын тухай хуулинд тусгагдсаны дагуу эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их сургууль нь гадаад, дотоодын хамтарсан төсөл хөтөлбөртэй байхыг шаарддаг. Мөн судлаачдыг дэлхийн хэмжээний эрдэмтэн эсэхийг чансаа өндөр сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байдлаар нь хүлээн зөвшөөрдөг нь нэгэнт тогтсон ёс болжээ. Тэгэхээр монгол эрдэмтдийн томоохон төлөөлөгч дэлхийд нэрээ гаргасан судалгааг хамтран гүйцэтгэжээ. Гол нь хүний эрүүл мэндийг сайжруулахад гол үр нөлөөтэй ажил. Ай даа мөн аархмаар сайхан

Avatar

Зочин 2025-09-30 66.181.165.118

Ш.Болд академичийн ахалсан судалгааны баг хамт олонд өндөр амжилт хүсье. Энэ судалгааны үр дүн Монголын Анагаах Ухаанд маш их хувь нэмэр оруулж, шинэ түвшинд гаргаж байна гэж харж байна. Монгол Анагаах Ухааныг хөгжүүлж дэлхийн тавцанд гаргаж байгаа Монгол Улсын төлөөлөл болсон эрдэмтний нэг шүү. Ингэж хүлээн зөвшөөрөгдөх амаргүй. Хэзээ хүртэл бие биеэ монголчууд муулж амьдрах вэ!!! Хийсэн, бүтээсэн хүмүүсээ бид нар дэмждэг болмоор байна.

Avatar

Ц 2025-09-30 192.82.66.101

Монгол, Хятадын эрдэмтэдийн хамтын судалгаа дэлхийн өндөр түвшний сэтгүүлд хэвлэгдсэнд бахархаж байна. Энэ судалгаа бол Уламжлалт анагаах ухаанд төдийгүй дэлхийн анагаах ухаанд оруулж буй үнэтэй хувь нэмэг гэж бодож байна. Баг хамт олонд халуун баяр хүргэе👏👏👏👏👏

Avatar

Зочин 2025-09-30 192.82.66.101

Судалгааны багт баяр хүргэе.
Монгол анагаах ухааныг төлөөлж олон улсад үнэлэгдсэн судалгаа хийсэн байна.
Хавдартай хүмүүст хэмжээлшгүй тус болог.

Avatar

Зочин А: 2025-09-30 66.181.179.67

IF -21,7 сэтгүүлд өгүүллээ хэвлүүлэх нь хэн дуртай нь хийж чаддаг ч юм биш байх шүү.

Avatar

Зочин А: 2025-09-30 66.181.179.67

Судалгааны багийнханд баяр хүргэе. Ядаж өгүүлэл хэвлэгдсэн сэтгүүлийн эрэмбэ, чансааг харчихаад шүүмж бичээсэй !

Avatar

Нэргүй 2025-09-30 157.15.7.113

Хятад мотоцикл дээр сундалдчихаад юундаа сүр болгоод байдаг байнаа.

Avatar

Ахмад 2025-09-30 66.181.189.232

Иймэрхүү юмтай юу ярихав замын нохой хуцаад л үлдэнэ хөөрхий хэхэхэ

Avatar

Иргэн 2025-09-30 66.181.187.152

Ш.Болд гэж дандаа хүний юманд өөрийгөө хамаатуулдаг хуурамч хүн нэг байна аа

Avatar

Судлаач 2025-09-30 202.126.89.170

Нөр их хөдөлмөр шингэсэн судалгаа, шинжилгээний бүтээлийг үзэж чадахгүй толгой муутай, өөрөө гавихгүй нэг нөхөр шүүмж бичих юмаа. Өөрийгөө хамаатуулах ч гэх шиг олон жил судлаад эмчилгээнд батлагдсан гэж байна. Ядаж уншаад ойлгох ч үгүй тэгээд ч эрдмийн бүтээл ямар нэг зүйл Хамаатуулж, горьдож хийдэггүй шүү. Зүгээр бишрээд суужий… Ш.Болд багшдаа, баг хамт олонд нь маш том баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-09-30 122.201.31.46

“Нэг хүнийг доромжлохоос илүүтэйгээр түүний хийсэн бүтээлийг бодитоор дүгнэж, баримтад тулгуурлаж ярих нь илүү утга учиртай байдаг. Хүн рүү дайрах биш бүтээл рүү нь төвлөрч ярьж сурах нь бидний соёлын үнэт зүйл байх ёстой.”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж