"Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш"

"Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш"

"Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш"

Эдийн засагч Д.Амгалантай төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газраас 2026 онд нэгдсэн төсвийн нийт орлогыг 34.9 их наяд төгрөгт, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөгт тус тус хүрэхээр тооцсон төслийг УИХ-д өргөн бариад байна. Юуны өмнө ирэх оны орлого, зарлагыг хэр бодитоор тооцоолж чадсан гэж харж байна вэ?

-Монгол Улсын 2026 оны төсвийн нэгдсэн төсвийн орлого, зарлагын тооцоолол нь гадаад эдийн засгийн шок болон макро эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн болоод таваарын зах зээлийн төлөв, чиглэлүүд дээр зарим эрсдэл, сорилт байгааг тусгаагүй гэж хэлж болно. Энэ нь дунд урт хугацааны хүндрэл, нөгөө л өмнөх жилүүдийн түгээмэл алдааг давтсаар л байгааг илтгэж байна. Тодруулбал, төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлын зарцуулалт хөгжлийн хөтөлбөрт чиглэхээс илүүтэй Хэмнэлийн хууль нэртэй төсвийг хавтгайруулан тасалсан явдал нь салбарын хөгжил болоод, зардлын үр дүнг сулруулсан явдал болсон.

Эдийн засгийн гадаад шокоос үүдэлтэй орлого тасарсан үед зарлагыг хэрхэн санхүүжүүлэх талаар тооцоолоогүй, төлөвлөөгүй явдал нь бас нэг том эрсдэл гэдгийг санах хэрэгтэй.

Ялангуяа түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа, гарц төлөвлөсөнд хүрэхгүй зэрэг экспортын орлогод нөлөөлөх эрсдэл байсаар.

-Монгол Улсын орлогын гол эх үүсвэр болох уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспортод гаргах хувь хэмжээг бодитой тооцоолох нь төсвийн төлөвлөлтөд чухал үүрэгтэй байх. Энэ онд 85 сая тонн нүүрс экспортод гаргах төлөвлөгөөндөө хүрэх эсэх нь эргэлзээ дагуулж буй. Тэгвэл ирэх онд 90 сая тонн нүүрс экспортод гаргах дэд бүтэц бүрдэж чадсан байна уу?

-Ирэх  оны улсын төсвийн төсөлд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.4 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн байна.Ялангуяа ирэх онд 90 сая тонн нүүрс экспортлох дэд бүтэц болоод бодит боломж бүрэн бүрдсэн эсэх талаар сайн бодолцох хэрэгтэй. Учир нь Хятадын зах зээлийн бодит эрэлт, бодлого, манай тээвэр логистикийн тасралтгүй ажиллагаа, гарц, үнэ ханшийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлсийг хэрхэн анхаарснаас үүний хариулт харагдах болно. Ер нь шууд хэлэхэд 90 сая тонн гэдэг бол боломжгүй болов уу. Энэ нөхцөлүүдээс тооцоход бодит боломж 65- 75 сая тонн гэж харж байна. Дээр нь нүүрсний үнэ буурсан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй.

-Төсвийн бодлого, төлөвлөлт зөв байхын хэрээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүртэх үр өгөөж нэмэгддэг. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах болоод аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн өөрчлөлтүүд юу байна?

-Аж ахуйн нэгжүүдийг дэмжье гэвэл НДШ тогтолцоог шинэчлэх, даатгалын хувь хэмжээг бууруулах, татварын хуульд шинэчлэл хийх замаар төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ асуудлууд хэлбэр төдий байгаа нь харамсалтай. Харин ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын 159 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр” зэргийг хэрэгжүүлж байна. Манайд ядуурал, ажилгүйдлийг бууруулъя гэвэл шалтгааныг оношийг нь зөв тавих нь чухал. Ядаж төсөв нь халамжид хавтгайрсан байдлаар чиглэдэггүй, төрөөс, дарга нараас хамааралтай бус болох зэрэг системийн шинэчлэлээс эхлэх нь зөв.

-Өмнөх жилүүдэд Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж байсан. Ирэх оны төсөв бол шинэ Засгийн газраас өргөн барьсан төсөв гэдгээрээ онцлог. Хамгийн гол нь УИХ-аас баталсан 2026-2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн бодлогыг залгамж чанарыг хадгалж чадсан болов уу?

Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслүүдийг эдийн засгийн өсөлт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, дэд бүтцийн хөгжлийг сайжруулах чиглэлээр эхэлсэн ч  өнөөдөр 3- 4 төслийг эхлүүлээд явж байна. Монгол Улсын Их Хурал 2025 оны тавдугаар сард “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг баталсан. 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг улсын төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр заасан. Хөгжлийн төлөвлөгөөнд гадаадын зээл, тусламж болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг тусгасан зэргээр бодлогын баримт бичгүүдийг бол баталсан. Харин үүний хэрэгжилт ямар байх нь бодлогын залгамж чанарыг хадгалах нь цаг хугацааны шалгуураар харагдах байх.

-Ирэх оны төсвийг иргэдийн төсөв гэж онцлоод буй. Үнэхээр иргэд олон нийтээс гаргасан саналуудыг тусгасан иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж чадсан болов уу?

-Тийм л дээ.  2026 оны Монгол Улсын төсвийг боловсруулахдаа E-Mongolia цахим системээр 186 мянган иргэний санал авсан. Олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцсон статистик ярьдаг. Энэ бол хэлбэр төдий л зүйл болсон. Учир нь төсөв гэдэг нь энгийнээр бол  баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн түвшинд доороос нь дээш нь цаг хугацааны хүчин зүйлтэй нь уялдуулан нэгээс нөгөөг нь хамааруулан төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, төр засаг чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан хуваарилан зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого зарлагын төлөвлөгөө байдаг. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн ажил.

Иргэдээс асуусан гэдэг, иргэдийн төсөв гэх нь популизм.     

-Ерөнхий сайд, эдийн засагч хүний хувьд татварын гурав дахь шатны иж бүрэн шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ шинэчлэл бол ард иргэд, баялаг бүтээгчдээ бодитоор дэмжиж, татварын ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр хөнгөлөх түүхэн эхлэлтэй төсөв гэдгийг тодотгосон. Татварын дарамтыг бууруулж чадсан уу?

-2025 онд Монгол Улсын Засгийн газар татварын багц хуулийн гурав дахь шатны шинэчлэлийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь НӨАТ-ын буцаан олголтыг 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад 100 хувь , 500,000–800,000 төгрөгт 50 хувь , 800,000 төгрөгөөс дээш 20 хувийн буцаан олголт мөн хөдөлмөр эрхлэгчдэд сарын 800,000 төгрөг хүртэлх орлогыг 100 хувь хөнгөлж буцаан олгоно. Орон нутагт шилжин суух иргэдэд 15 сая төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн хөнгөлөлтүүд, ашгийн татварын босго тогтоох замаар 25 хувийн татвар төлөх босгыг 6 тэрбумаас 10 тэрбум төгрөг,   6–10 тэрбум төгрөгийн орлоготой ААН-үүдэд 15 хувийн татвар, жижиг, дунд бизнесүүд 1 хувийн татвар төлөх босгыг 1.5 тэрбум₮ → 2.5 тэрбум төгрөг гэх зэргээр шинэчлэл хийсэн. Тиймээс уг бодлого тогтвортой үргэлжилж байж татварын дарамт буурч байгаа нь мэдэгдэх болно.

-Цалин тэтгэвэр болоод багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тийм боломж төсөв дээр харагдаж байна уу? 2026 оны төсөвт багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж байгаа юу?

-Жил болгон энэ асуудал хөндөгддөг. Дорвитой шийдэлд хүрэлгүй, асуудал даамжирсаар хэдэн жил болсон. Төсвийн хүрээнд тодорхой боломж байгаа ч шийдвэр сайн  гардаггүй Сангийн яам бодит тооцоо, санхүүгийн боломжийг судалж байна гэх мэтийн л хариу өгч ирсэн. Уг нь  төсөв хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барьдаг бол эдийн засгийн гадаад дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судалдаг, нийгэм- эдийн засгийн харилцаан дах асуудлыг эрэмбэлдэг.

УИХ, Монголбанк, Засгийн газар нэгдмэл, залгамж бүхий тогтвортой мөнгө санхүүгийн бодлого барьдаг, зардлын үр ашигтай, ончтой хуваарилдаг бол дүүрэн боломжтой. Энэ жилийн хувьд ч мөн адил.

-Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж ямартай ч алдагдалгүй төсөв баталсан. Тухайн үед цаашдаа ч алдалгүй төсөв баталж байх үндэс суурийг тавьсан гэж онцолж байсан. Ирэх оны төсвийг 1.3 их наяд төгрөгийн алдагдалгүй батлах боломж харагдаж байна уу?

-Монгол Улсын Засгийн газраас 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нийт зарлагыг 32.9 их наяд төгрөг байхаар, төсвийн тэнцэл 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарахаар тооцоолсон байна.

Алдагдалгүй баталж бол болно. Гэхдээ төсвийн алдагдал гэдэг бол тийм айгаад байх бас алдагдалгүй байх нь бахархаж популизм хийгээд байх зүйл биш.

Төсвийн алдагдал нь улс орны эдийн засаг санхүүгийн толь, макро эдийн засгийг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг тул алдагдал үүссэн шалтгаан, алдагдлыг удирдах арга хэлбэр, замаа л зөв томьёолох нь чухал.

-Сүүлийн жилүүдэд гадаад өрийн хувь хэмжээ төдийлөн буурахгүй байгаа. Эдийн засаг агшиж байгаа энэ үед өр, зээлийн хэмжээгээ нэмэхгүй байх, цаашлаад бууруулах тал дээр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Монгол Улсын гадаад өр 2009 онд 3.0 тэрбум ам.доллар, 2010 онд  5.9 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 35.4 тэрбум ам.долларт хүрчихсэн байна.  Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ улс оронд ямар ч удирдлага, ямар ч жолоодлого алга.  Юу яасан стратеги, гоё сүржин нэршил, уриа лоозон ярих вэ. Энэ бол олон төсөвтэй явж ирсний хор уршиг юм л даа. Мөн өөр яаж гаднаас мөнгө оруулж ирэх вэ гээд арга сүвэгчлээд сууж байдгийнх. Орлогыг нь төсөвт тооцоод, зарлагыг нь салгачихсан явдал зэргээс үүдэлтэй. Ийм байхад өрийн асуудал даамжирна уу гэхээс шийдэгдэхгүй.Маркс хэдийнээ хэлсэн байдаг шүү: “ Хүн төрөлхтний түүх бол ангийн тэмцлийн түүх бус өрийг шийдвэрлэх тэмцлийн түүх ” гэж…

Энэ их өр зээл ард түмнийг, улс орныг яаж  туйлдуулсаар байгааг харж байгаа биз дээ. Төгрөгийн ханшаа хар, хүмүүсийнхээ амьдралыг хар,  цаашлаад улс орон оршин тогтнох эсэх  асуудал шүү дээ.

Бидний үр хүүхдийн ирээдүй шүү дээ. Өр өсөөд л байдаг. Ард түмэнд наалдсан нь юу юм бэ. Хэсэг нь хөлждөг, тийм ч хулгайн сонсгол, сан цөлмөсөн тухай ажлын хэсэг үй олноороо ажиллалаа л гэдэг.  Тэгээд шийдээд байгаа нь хаана байна. Монгол Улс мөнгөгүйдээ хөгжихгүй байгаа юм биш ээ. Зарцуулалтын буруу бодлого хэрэгжүүлж ирсэнтэй шууд холбоотой. Зарцуулалтдаа анхаарал даа. Өрх гэрээр аваад үзсэн ч олсон орлогоороо аав нь үнэтэй машин авч унаад, ээж нь брэндийн хувцсаар гангараад хүүхдүүд нь суух ширээгүй, өмсөх хувцасгүй, идэх хоолгүй,өвчин зовлонд нэрвэгдчихсэн айл ямар байх вэ. Ийм л энгийн зүйл шүү дээ.

Гал намжаах маягтай өрийг өөрөөр, бондыг бондоор хаах нь шийдэл биш шүү. Түүнийгээ гавьяа мэтээр ярьдаг. Тиймээс орлого олдог зүйлд оруул. Ард түмэндээ нэг төгрөг бүрийг хүртээмжтэй, зөв хуваарил гэсэн үг.

-Улс төрийн намуудын дарга нарын зодоон, цаашлаад Засгийн газрын тогтворгүй байдал нь эдийн засагт ямар эффект үзүүлдэг бол. Энэ асуудал удаан үргэлжилбэл ямар хор уршигтай вэ?

-Засгийн газрын тогтворгүй байдал нь эдийн засагт олон сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Энд дотоод гадаадын хөрөнгө оруулагч нар эрсдэлтэй нөхцөлд хөрөнгө оруулалт хийхээс болгоомжлох эрдэл бий. Иймд томоохон төслүүд гацна. Эдийн засгийн болоод төсвийн төлөвлөлтөд тодорхойгүй байдал үүснэ. Хөрөнгө оруулалт багасах, эдийн засгийн өсөлт удаашрах нь төгрөгийн ханшид дарамт үзүүлж, инфляц өсөх шалтгаан болж төгрөгийн ханш суларна. Төрийн тогтворгүй байдал нь олон улсын санхүүгийн болоод зээлжих зэргэлэлд сөргөөр нөлөөлөх гэх мэт эдийн засаг, төсөв санхүү, болоод дотоод гадаадын итгэл, хөрөнгө мөнгө гацах, олон хүндрэлүүдийн урьдач нөхцөл болох эрсдэл бий.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.176.246

хөгжил гэдэг яг юү юм

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.164.169

Yaag vnen Mongol uls Munguggvi bish ! Zavgeer l ulun Hulgaichid bas e****z hurliizuud mun setgelgvi buzruud l zoriud horlood Yduuruulaad baina Muu gai hvvrnvvd

Avatar

И 2025-09-30 66.181.161.12

"гарчиг" дарга ангийн хулгай асар их байгаад юм.

Avatar

Зочин 2025-09-30 66.181.179.155

Төрийн толгойд суусан ХУЛГАЙЧУУД үнэн өлөн

Avatar

zochin, 2025-09-30 202.72.245.198

nuurs ,nuurs ,bas dachin nuurs duusachgui idne chulgailna .Yaadgiin chulgailna !

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.190.19

Аргагагүй боловсролтой залуу юмаа

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.166.134

мөнгөгүй болоод л хөгжихгүй бгаа ш дээ, юу солиороод бгаа ац вэ?

Avatar

Халамж 2025-09-30 202.9.47.21

Халамж хавтгайруулж хулгайчид попорч сонгогддог циклийг зогсоож хүн бүр, ААН бүр, нам засаг төрийн бүх шатанд ажил хийхгүй бол дан хулгай хийгээд зах зээлийн эдийн засгийг капиталист гэж нулимаад дэлхийгээс буруу харж суугаад хуучин нийгмээ Ороёуудтай хамт ухарч мөрөөдөөд суухаар сөнөлгүй хаачив гэж…

Avatar

Нэргүй 2025-09-30 66.181.183.84

Нам нэртэй өлөн хулгайчууд байхад улс орон байх байхгүй дээ тулчихаад байна хулгайч луйварчид гэдэг нь тодорхой байхад л тушаал дэвшүүлээд магтаад сүйд болчих гэж

Avatar

Нэргүй 2025-09-30 202.131.240.147

МАН их гудраад байгаа учраас

Avatar

Нэргүй 2025-09-30 192.82.66.243

ХҮН нь хөгжихихөөс хөгжихгүй лдээ Бүгд ДАРГА БОСС болох хүсэлтэй юм чинь …..

Avatar

сонгогч 2025-09-30 202.9.46.208

Төрийн толгойд хулгайч, луйварчин, урвагчид, дээрэмчид байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, өөдлөхгүй….

Avatar

Нэргүй 2025-09-30 43.228.129.139

Улс орныг хөгжүүлэхэд хатуу гар хэрэгтэй байх аа, энэ олон хэрэгтэй хэрэггүй ТББ, хэвлэл мэдээлэл, солиотой гарууд байсан цагт…

Avatar

Чагнаа 2025-09-30 124.158.123.242

Өнгөрсөн 5 жилд Засагийн газар жирийн ард түмэнээ, боловсрол, эрүүл мэндийн салбартай нь хамтад "зөөлөн" хэлэхэд мартчихсан, харин санахаараа татварыг хувиар биш, 3-5 дахин нэмж ирлээ…… Энэ бол зөвхөн нэг зүйл, үргэлжлүүлээд яривал үүнээс ч дор юм гарч ирнэ…

Avatar

zochin. 2025-09-30 202.72.245.198

nuurs chulgailaad baigaa um chin bid yduu l baidag .

Avatar

ylcuun 2025-09-30 132.194.13.93

xamaapyylax gesen, uupuuxuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж